Дэлхий дээр далайн түвшингээс хамгийн өндөр их сургууль болох Түвдийн их сургуульд, нэг бүлэг гадаадын багш нар байдаг юм. Тэд нар хэлхий адил бус орнууд Америк, Канад, Япон зэрэг орнуудаас ирсэн байжээ. 55 настай Байрт Хаугэн бол тэднүүдийн дотрох нэг нь болох юм. Гэвч тэрээр бол Түвдийн их сургуулийн оюутад хичээл ордог биш харин их сургуулийн багш нард хичээл ордог юм байна. "Өнөөдрийн Түвд" нэвтрүүлгээр та бүхэнд Байрт Хаугэний тухай танилцуулах болно.
11 жилийн өмнө, Хятадын Түвд болон Норвегийн дөрвөн их сургууль Хятадын Түвд-Норвегийн их сургуулийн хамтарсан сүлжээг албан ёсоор байгуулласан юм. Үүнээс хойш, Түвдийн алдартай хэдэн их сургууль болон судалгааны байгууллага жишээлбэл, Түвдийн их сургууль, Түвдийн нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, Түвдийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн дээд сургуулиуд жил бүр түвд үндэстний багш болон судалгааны ажилтадыг Норвегд явуулж, магистр суралцуулдаг юм. Тэтгээр цол авхыг хүсч байгаа Түвд багш нар хэрбиш TOEFL буюу эсвэл IELTS шалгуулж, Норвегийн их сургуульд суралцах эрхтэй болдог юм байна. Эдгээр Түвд багш нард туслан олон улсын стандарт англи хэлний шалгалтыг өнгөрүүлхийн төлөө Байрт Наугэн 4 жилийн өмнө Осло их сургуулийн соёл, гэгээрэл боловсролын магистрын цол авсны дараа Түвдийн их сургуульд ирсэн юм.
Тэрээр хэлэхдээ, миний өнөөгийн хийж байгаа Түвд-Норвегийн хамтарсан сүлжээ энэх төсөл бол тусгайлан Түвд хүнд зориулсан юм. Энэ төслийг хэрэгжүүлсэн 10 гаруй жилийн турш, 30 гаруй түвд хүн магистрын цол авсан бөгөөд олонхий Түвд хүн хоёр жил хагас, тэрчлэн 3 жил хэрэгсэж сурлагаа дүүргэдэг юм гэжээ.
Түвдэд ирсэн эхний хагас жил тэрээр эндхийн амьдралд бас дасахгүй байжээ. Хэдүйбээр түүний нөхөр нь жил булган хоёр удаа Түвдэд ирж түүнийг үздэг боловч тэрээр уйтсан үедээ гитар тоглож, уйтгараа сэргээдэг байсан юм. Өнөө одоо тэр гитар тоглож, уйтгараа сэргээх хэрэггүй боллоо гэж тэр өөрөө хэлж байлаа.
Тэр хэлэхдээ, сая Түвдэд ирж байх үе гэрийн хүмүүстэйгээ ярих асуудал ч их бэрх байсан юм. Миний компюьтр дандаа эвдэрч, өрөөнөөсөө сүлжээнд гарч чаддаггүй байжээ. Одоо их сайн болжээ, би өрөөндөө үргэн сүлжээ угсарсан тул гэрийн хүмүүстэйгээ маш хялбархан харилцаж чаддаг болсон байна гэжээ.
Гэвч тэрээр мөн л гитараа тоглосоор байна. Тэр удаа бүр Англи хэлний хичээл орхоосоо өмнө гитар тоглож, срагчдаа Англи хэлний дуу заадаг юм. Тэр хэлэхдээ, Түвдийн ажил, амьдралын нөхцөл Норвегээс их муу, өөрөө мөн л гэрээ их санадаг боловч эндхийн дөхөм амьдралд би их дассан байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, миний Норвегд байгаа гэр эндхээс их тохилог юм. Гэвч энд миний амьдрал хялбар, дөхөм болж хувирсан байна. Би их хотын үймээн шуугианаас залхаж гүйцлээ. Миний өнөөгийн амьдрал маш баяр басгалантай байна гэжээ.
Түвдийн дөхөм түд амьдралын хэлбэр маягаас гадна Түвдэд бас миний хайртай ажил, Түвд срагчид байдаг юм гэж тээрээр бас хэлж байлаа. Тэр хэлэхдээ, би өнөө гурван анги, 45 багшид хичээл орж байна, нэг долоо хоногд 12 цаг хичээл ордог юм. Түвд багш нар өдөр нь бүр хичээл ордог тул Би оройн 7 цагаас хойш хичээл ордог юм гэжээ. Энэ жил 6 Түвд багш Норвегийн холбогдох их сургуульд суралцах мөнгөний туслалцаа олсон байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, би өөрийн ажилдаа маш их хайртай. Би багш нард англи хэл зааж, эдгээр багш нар англи хэл ч сурах дуртай юм. Тэд байга манай зочилж, бид дуулалдан хөрөлдөж байдаг юм гэжээ.
Ирэх жил Байрт Наугэний Түвдийн их сургуульд дөрвөн жил багшлах ажлын хугацаа дуусаж, тэрээр Норвегдаа буцах болно. Тэрээр мөн Түвдээс салах дургүй байлаа.
Би илүүхэн шиг Түвд хэл сурхыг маш их хүсэж байна. Би Түвдэд хэдэн жил ажилласан боловч Түвд хэл сайн мэдэхгүй байна. Эндхийн сурагч булган надтай Англиар ярихыг хүсдэгээс биш харин Хятад хэл буюу Түвд хэлээр яридаггүй юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Би аль нэг өдөр Түвдэд дахин ирж, Түвд хэл сурах болно гэжээ.
"Өнөөдрийн Түвд" нэвтрүүлгээр сая та бүхэнд Түвдийн их сургуульд англи хэл зааж байгаа Норвег хүн Байрт Хаугэний тухай танилцуулсан байна. Энэ нэвтрүүлгийг Сайн-Өлзий бэлгэн хөтлөв. Дараачийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. \ Сайн-Өлзий бэлтгэв. \
|