• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-10 16:37:54    
"Хамба ламын баал нохой хамрын тамхинд дурлав"

Хятадын Олон Улсын Радио

    "Хамба ламын баал нохой хамрын тамхинд дурлав" гэх үгийг сонсоод удлаа ч Хамба лам гэж үнэн хүн байсныг мэдээгүй явжээ.

     2004 оны 9-р сард би Хятадын Гирэн мужийн Зэн лай сяны Хадууч сумны Жимбазамс настныд очоод, Хамба ламын тухай сонсоноо дор тэмдэглэв.

     Хамба лам бол тус нутгийн Баян авхай сүмийн 100-р төрлийн хувилгаан лам болно. Түүний эх нь ухаан муутай, эцэг нь архчин байсан ч бүр сайн хүмүүс байжээ.

     Хамба ламын эх нь бие давхар байсан тэр жил, хээр хөдөө буурцаг түүхээр гараад чонотой тааралдсан гэнэ. Хамба ламын эх нь балаг алдан сандарч айгаад зугтаатал, чоно үсрэн ирж, хоёр хаагаа мөрөн дээр нь тавьж, хазахыг завдав. Яг энэ үед цагаан сахалтай нэгэн өвгөн гарч ирээд, чоныг хөөн явуулав. Айгаад манарах шахсан Хамба ламын эх нь гэртээ ирээд өөрт нь тааралдсан учираа нөхөртөө хэлэхэд, нөхөр нь "хэрэгүй юм ярилаа. Ертөнцөд байдаггүй явдал" гэж гэргийнхээ хацар амыг алгадан, цус нөжийг нь гоожитол цохисон гэнэ. Тэгээд удсангүй Хамба лам төржээ. Түүнийг төрөхөд хамрын амыг нь цоргитол гэр дүүрэн арц хүжийн үнэр ханхалжээ. Хамба лам хар багаасаа этгээд сонин зантай байж, гурав, дөрвөн настайдаа, ном уншихыг дуриаж наадах болсон бөгөөд өдөр бүр олбог дээрээ хөдлөлгүй завилан суугаад залбирдаг гэнэ.

     Хамба лам таван настай тэр нэгэн хавар, аав нь айл хотныхтойгоо байшинаа шаваж байжээ. Хамба лам гэнэт эхээ дуудаж "Ээж ээ, энэ өдөр хүндэт зочин ирж намайг тосч аваачина, гэр өрөөгөө цэвэр сайхан байлгаарай" гэж хэлээд олбог дээрээ залбирч суугаад зочин ирэхийг хүлээжээ. Үүнийг гадна байсан хүмүүс сонсоод хөхрөн инээлдэж, "аман сүү нь арилаагүй зулзага, дур таваараа ярих нь" гэж зэмэлцгээв. Ингэж байтал өмнө зүгээс таван морьтой хүн тоос манаруулж ирээд, бяцхан Хамба ламын өмнө сөхөрч, урьд төрлийн Хамба ламын хонх дамрууд, ном судрыг дэлгэн үзүүлэхэд, бяцхан Хамба лам эдгээр зүйлийг таниж авснаар, хувилгаан Хамба лам болох нь танигдсан бөгөөд ес есийн наян нэгэн хүнд бэлгээр залж аваачсан гэнэ.

     Оросын улаан цэрэг орж ирсэн тэр үеэр Хамба лам нас баржээ. Тэр үнэхээр нэгэн баал нохойтой байсан бөгөөд түүнээ хэзээд өвөртөлж унтдаг байжээ. Хамба лам хамрын тамхи сайн татдаг учир түүний баал нохой ч хамрын тамхинд дуртай болсон гэнэ. Яг л тэр үеэс "Хамба ламын баал нохой хамрын тамхинд дурлав" гэдэг үг дэлгэрчээ.