• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-10 17:16:17    
"Фэй Цүй мянь" гэдэг гурилтай шөл

Хятадын Олон Улсын Радио

    Эрхэм найз минь, Пи Цүй гэдэг эрдэнийн чулууг Монголчууд сайн мэднэ. Тунарсан сайхан ногоон өнгөтөй байдгаараа хүний хайр дурыг татаж, нүдэнд тодхон мөртөө дулаахан харагддаг билээ. Өнөөдөр таньд танилцуулах гэж байгаа энэ гурилтай шөлний өнгө нь ял Пи цүй чулуу шиг цэгээн ногоон өнгөтөй болохоор, Хятадчууд энэ гурилтай шөлөндөө ийм сайхан нэр өгсөн юм.

     Материал: Цагаан гурил 300 грамм, бүө цай ногоо 300 грамм, өндөг 1 ширхэг, жижиглэн хэрчсэн сонгино 20 грамм, тахиан махны тунгалаг шөл 5жи жингийн нунтаг, шян юү, вэй жин, давс зэргийг тус бүр хэрэглэх хэмжээгээр бэлэн болгож тавьна.

     Хийх арга: 1-рт. Бө цай ногоогоо угааж арилгаад, нухаш болгож шүмсийг нь шахаж гаргаад хуурай гурил дотороо хийх ба 1 ширхэг өндөгийг гурил дотроо хийнэ. Дээр нь 150 грамм бүлээн ус нэмж гурилаа зуурч бөөрөнхйилээд, 20 минут хэртэй тавьж нийцүүлж, дараа нь гурилаа элдэж нинглээд хэрчиж чанахал бэлэн болгоно. 2-рт. Хэрчсэн сонгиноо аяганд хийж, дэрээс нь жи жингийн уннтаг, шян юү, вэй жин, давс тэргүүтнийг нийлүүлэх ба дээрээс нь буцалсан халуун шөлөө хийнэ. Дараагаар нь чанасан гурилаа шүүж гаргаад шөлөнд хийхэд, Фэй Цүй мяань гэдэг энэ гурилтай шөлийг идэхэд бэлэн болох нь тэр дээ.
Энэ гурилтай шөл нь амттай бөгөөд гурилынх нь өнгө нь сайхан байдаг онцлогтой юм.

  

     Энэ гурилтай шөлийг шинэ шөлөөр хийвэл амттай сайхан болдог байна. \Номин бэлтгэв\