Англи улсад төрийн айлчилал хийж байгаа Хятад Улсын дарга Хү Жиньтао 9-ний өдөр Лондоны банк санхүүгийн хотын засаг захиргааны танхимд Хятадын хөгжлийн чиглэл сэдвээр дэлгэрэнгүй үг хэлж, Хятад улс энх тайвнаар хөгжих замыг сонгон баримталж байна. Хятадын хөгжил бол энх тайван, нээлттэй бодлогын хөгжил юм гэж онцлон тэмдгэлсэн байна.
Банк санхүүгийн хотын дарга Адэрман Микел Савори 17-р зуунд байгуулагдсан засаг захиргааны танхимд өргөн их угтах ёслол хийж, Англид төрийн айлчилал хийж байгаа дарга Хү Жинь таог хүндэтгэн оройн зоог барьсан байна.
Хү Жиньтао Лондоны банк санхүүгийн хотын засаг захиргааны танхимд дэлгэрэнгүй үг хэлж, дэлхийн анхаарал татаж байгаа Хятадын хөгжлийн амжилт болон ирээдүйн хөгжлийн чиг шугам асуудлаар Хятадын талын үзэлтийг тодорхойлон өгүүлээд Ангилийн олон салбарын зүтгэлтэд болон гадаад орноос Англид суугаа дипломат төлөөлөгчидийн газрын тэргүүн гишүүд зэрэг 7 зуу гаруй хүний халуун талархалыг хүлээсэн байна.
Хү жиньтао хэлэхдээ, өөрчлөлт хийж нээлттэй бодлого баримтласнаас хойш 27 жилийн турших Хятадын эдийн засаг нийгэмийн хөгжил нь хүмүүсийн анхаарал татсан амжилтад хүрч, дэлхийн анхаарлын төвд орсон байна. Хятадын хөгжлийн чиглэлийг ойлгоход хамгийн чухал нь Хятадын сонгосон хөгжлийн зам нь ямар зам болохыг ойлгох ёстой юм гэжээ. Хү Жинь тао хэлэхдээ: "Хятадын сонгон авч баримталж байгаа зам бол энх тайванаар хөгжих зам мөн. Хятадын хөгжил бол энх тайван хөгжил, нээлттэй хөгжил, хамтран ажиллсан хөгжил мөн. Хятад улс өөрийн хүчин болон өөрчилөлт хийж шинийг бүтээхээр дамжин хөгжлөө биелүүлэхийн зэрэгцээ гадаадад нээлттэй байлгах төрийн үндсэн бодлогоо баримталж, эрх тэгш харилцан ашигтай байх үндэс дээр дэлхийн олон оронтой харилцаа, хамтын ажилллагаа хөгжүүлж, хамтаар ашиг хүртхээр чармайж байна гэж би та бүгдэд тодорхой хэлье" гэжээ.
Хү Жиньтао хэлсэн үгэндээ Хятадын зорилт болон хойшид авах арга хэмжээг тодорхойлон өгүүлсэн байна. тэр хэлэхдээ: "Хятад улс олон улсын хамтын ажилллагааг нааштай хөгжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, дөхөм болгох талаар түлхэц үзүүлэн худалдааны харш саадуудыг арилгаж, зах зээлээ цаашид нээлттэй болгон, техник экспортлох хязгаарлалтыг зогсоож, ил тод, шудрага, зүй зохистой, нээлттэй олон талт худалдааны тогтолцоо тогтоохоор зориж байна. Хятад улс өөрийнхөө өөрчилөлт хөгжилийн шаардлагын дагуу Хятадын юаний ханшын өөрчилөлт нь эргэн тойрны орнууд бүс нутаг тэрчилэн дэлхийн эдийн засгийн банк санхүүд үзүүлэх нөлөөг нухацтай бодож, мөнгөний ханшны өөрчилөлтийн мехнизийг цаашид түлхэн ахиулж, зах зээлийн эрэлт хэрэгцээгээр үндэс болгон, валютын ханшны тохируулалтуудаар лавлалт болгон юаний ханшны тохируулалтыг зүй зохистой тэнцвэртэй тогтуун байлгана. Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалах ажилаа цаашид эрчимжүүлж, оюуны өмчийн эрхийг хамгаалах хуулийн тогтолцоог боловсронгуй болгож, хууль хэрэгжүүлэх эрч хүчээ нэмэж, хууль зөрчисөн төрөл бүрийн ажиллагаад хатуу цохилт өгч, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд нэн таатай нөхцөл боломж бүрэлдүүлж өгнө" гэжээ.
Банк санхүүгийн хотын дарга Савори хэлсэн үгэндээ, Хятадын 20 гаруй жилийн туршид өөрчилөлт хийж нээлттэй байлгаад олсон амжилт болон 11-р таван жилийн төлөвлөгөөний тухай ХКН-ын дэвшүүлсэн саналын зорилтыг өндөр үнэлсэн байна. тэр хэлэхдээ, "Лондны банк санхүүний хот нэгэнт Хятадын Бээжин болон Шанхайд байнгын төлөөлөгчийн газар нээсэн байна. энэ нь банк санхүүгийн хот Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг чухалд үзэж байгааг илтгэн харуулсан байна" гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж, Пэрлаймаа хянав./
|