• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-11 16:52:25    
Хоол ундаа зохицуулж хэрэглэвэл тулай өвчнөөс сэргийлж болно

Хятадын Олон Улсын Радио

    Тулай өвчин бол идэр насны хижээл насны хүнд байнга тохиолддог нэг зүйлийн өвчин юм, өөрөөр хэлбэл, хүний бие махбодын дотоод шүүрлийн солилцоо замбараагүй болж, пурины солилцоог алдагдуулан, шээсний хүчлийг нэмэгдүүлдэг нэг зүйлийн өвчин эмгэг юм. Тулай өвчний уршгаар үе мөчийн үрэвсэл, бөөрний өвчн ч үүсдэг юм, иймээс тулай өвчнөөс сэргийлж, түүнийг анагаахын тулд хоол ундаа тэнцүүртэй идэж ууж, болгоомжтой хандах хэрэгтэй байна.

     1, Ус илүү ууж, шөл бага уух хэрэгтэй байна.

    Тулай өвчинд нэрвэгдсэн хүн буцалсан ус илүү ууж, махтай шөл, загасны шөл, тахианы шөл, халуун тогооны шөл, кофе, өтгөн цай, шар айраг зэргийг бага уувал таарна. Ус илүүхэн уух нь ч нэг зүйлийн эмчилгээний арга барил юм, энэ арга нь шээсний хүчлийг шингэрүүлж, гадагшлах хурдыг нь түргэтгэж, чадавхыг нь бууруулж байдаг юм. Буцалсан ус бол бие цогцод байгаа төрөл бүрийн хортой бодисыг уусгадаг хамгийн сайн ундаа юм. Төрөл бүрийн махтай шөлүүд нь хэдийгээр шингэн зүйл боловч шөлөнд нь үлэмж хэмжээний пурины бүрэлдэхүүн байдаг тул уухад шээсний хүчлийг шингэрүүлж чадахгүй мөртөө харин үүний эсэргээр махан дахь цөмийн уургийн хэмжээг нэмэгдүүлж, шээсний хүчлийг ч ихэсгэж дайран дээр давс нэмсэн шиг болгодог юм. Тулайд нэрвэгдсэн хүн чанасан мах идээд шөлийг нь уухгүй байж болно, учир нь мах чанасан шөлөнд нь 50%-ын пурин уусан орсон байдаг юм. Тулайд нэрвэгдсэн хүн халуун ногоо ч юм уу хурц хоол идэх муу, кофе, өтгөн цайг их уувал, мэдэрлийн системын дарамтыг нэмэгдүүлж, тулайг улам даамжруулах болно. Шар айрганд пурины бүрэлдэхүүн элбэг байдаг болохоор бага уух нь тохиромжтой.

     2, Шүлтлэг хүнсний зүйлийг илүү идэж, хүчиллэг хүнсний зүйлийг бага идэх хэрэгтэй.

     Тулайд нэрвэгдсэн хүний пурины солилцоо замбараагүй болж, шээсний хүчил нь хэвийн бус болсон байдаг тул, хэрэв хүчиллэг юм их идэх юм бол өвчнийг даамжруулж, өвчитөний биеийн эрүүл мэндэд ашиггүй болно. Харин шүлтлэг хүнсний зүйл илүү идвэл, кали, натри, хлорын йон төлжүүлэхэд тус болж, хүчиллэг ба шүлтлэгийн хэмжээг тэнцвэртэй байлгаж чаддаг байна. Хүчиллэг хүнсний зүйлийн солилцоогоор гарах эцсийн бүтээгдэхүүн нь ч хүчиллэг байдаг юм, тулай өвчин нь жирийн өвчинтэй адилгүй болохоор хүчиллэг хүнсний зүйл идэхийг цээрэлдэг төдийгүй, исгэлэн амттай хүнсний зүйл идэхийг ч цээрэлдэг юм. Төрөл бүрийн махны зүйл, амьтны элэг зүрх, далйн гаралтай зүйл, хоолны цуу зэрэг бол хүчиллэг хүнсний зүйлд багтаж байгаа юм. Харин төрөл бүрийн шинэ хүнсний ногоо, исгэсэн гурил зэрэг нь шүлтлэг хүнсний бүтээгдэхүүнд багтаж байна

     3, Хүнсний ногоо илүүхэн идэж, хоол бага идэх хэрэгтэй:

     Тулай өвчинд нэрвэгдсэн хүмүүс хүнсний ногоо илүүхэн идэх нь пурин нэвтрэн орох хэмжээг багасган, амин дэм С болон ширхэглэг эдийг нэмэгдүүлхэд ашигтай юм, хоол бага идэх нь илчийн хэмжээг тогтоон барьж, биеийн жинг хязгаарлан, тураахад ашигтай байдаг ажээ. Багцлаад хэлбэл, тулай өвчинд нэрвэгсэдийн дийлэнх нь шим тэжээл нь ахдаж, хүндийн жин нь хэтэрсэн хүмүүс байдаг болохоор хүнсний ногоо илүүхэн идэж, хоол бага идэх нь пурины солилцоог зохицуулхад ашигтай, тулай өвчнийг эмчилж болох тун сайн арга байгаа юм.

1  2