• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-11 18:04:12    
Энэ оны намар өвлийн улиралд моод болж байгаа хувцасны загвар

Хятадын Олон Улсын Радио

    Бээжин хотонд намрын сүүл шувтарч өвлийн улирал болж байгаа хэдий ч залуу бүсгүйчүүдийн гоо сайхныг хөөцөлдөх халуун урмыг өчүүхэн ч бууруулж чадаагүй. Зээл гудамж, дэлгүүр хоршоогоор явахад сайхан засаж чимсэн бүсгүйчүүд нь хотын нэгэн үзэмж болсон юм. Тэгвэл энэ оны намар өвлийн улиралд ямар загварын хувцас нь хамгийн моод болж байгаа юм вэ?

     Энэ жилийн байдлаас харахад өнгөрсөнд гол зүйл биш байсан өнгө будаг чухал байрыг эзлэх болжээ. Ихэвчлэн хурц тод өнгө нь цагийн урсгалыг удирдаж байгаа юм. Үүний дотор ягаан, цэнхэр, ногоон, хүрэн, алтан шаргал, мөнгөн цагаан өнгө нь хүмүүсэд илүү таалагдаж байна. Загварын талаас харвал голцуу чөлөөтөй даруухан хэв намбатай юм.

     Өнөө нүд гялсам гялгар чимэглэл нь моод биш болсон. Харин олон өнгийг хамарсан засал чимэгллийн зүйл болон дөхөм хийцтэй мөнгөн эдлэл бурлуулага сайтай болж байна. Үүнээс гадна амьтаны хээ угалзын зураг нь ч цагийн урасгалийн халуун цэг болж байгаа. Жижигхэн засал чимэгллийн зүйл ч гэсэн нэг оны цагийн урсгалын хэсэг талыг харуулж болох юм. Мөн ч нэг орон нутгийн соёл иргэншлийг үзүүлэх болно.

     Энэ оны намрын улирлын хувцсыг ажиглахад зааманд олон чимэглэл хийсэн байна. Дизенер ноос үсэн хийцтэй урт хүзүүний ориолтыг хувцастай зохицуулж хийсэн юм. Бээжингийн гудамжаар явахад залуу охидууд пөмпгөр хөвсгөр өнгө өнгийн ориолт ороосон байгаа нь харагдна. Энэ нь нэг талаар дулаацуулах үйлдэлтэй бөгөөд нөгөө талаар засал чимэглэл болж байгаа юм.

1  2  3