• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-11 18:16:35    
Гэр бүлийн хүмүүжилд шаардагдах хүчин зүйл

Хятадын Олон Улсын Радио

     Өнөөдрийн эцэг эх өнгөрсний аль ч үеийн эцэг эхээс хүүхдийн хүмүүжлийг илүү анхаарах болжээ. Гэвч өнөөдрийн Хятадад нүүрлэж байгаа гэр бүлийн хүмүүжлийн асуудал нь дэлхийн 2-р дайны дараах Америкийн гэр бүлийн хүмүүжилд нүүрлэж байгаа асуудалтай адилхан юм.

     Иймэрхүү байдал нь гэнэтийн биш юм, хүүхдийн өсөлт нь нийгэм, эдийн засгийн хөгжил, тэдний амьдарч байгаа орчинтой нягт холбоотой юм. Америкийн нийгэм 20-р зууны 60-аад оны үед маш их ороо бусгаа цаг үеийг өнгөрүүлсэн юм, даруй 60-аад оны үеийн залуучуул эрт томоожсон явдал болно, эдгээр залуучуудын өсөлт нь Америкийн түүхэндэх хамгийн хөгжлийн үед байж, эдийн засаг хийгээд улсын ерөнхий хүчин чадал нь Америкийн нйигэмд маш их өөрчлөлтийг авчирсан юм. Хүн ам нь том дунд хот руу төвлөрч, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэр бүлд нийтэм хэрэглэгдэн, хүн бүрийн орлого ихээр нэмэгдэж, нийгэм нийтийн асрамж сайжирсан нь үндэстний баян чинээлэг цаг эрэн хүрч ирснийг харуулж байгаа юм. Эд бодисын элбэг дэлбэг орчин ахуй нь залуу багачуудын өсөлт болон хүмүүжилд маш их өөрчлөлтийг авчирч, жижиг гэр бүлийн тусдаа суух явдал нь том гэр бүлийн цугтаа байх байдлыг аажмаар орлож, хүүхдүүдийн жижиг гэр бүлээ туших явдлыг улмаар нэмэгдүүлсэн төдийгүй өнгөрсний том гэр бүлтэйгээ цуг байсан амар амгалан байдлыг ч алдагдуулсан байна.

     Үүнээс гадна, олонх хүүхдүүд гэр бүлийн хүнс хувцасны асуудалд сэтгэл зовохгүй болж, эцэг эхийн хүүхдүүдэд тавьж байгаа эрэл хүсэл ч ирээдүйд чадавартай хүн болохыг хүсхээс биш харин гэр бүлд үзүүлэх хувь нэмрийг шаардахаа болисон байна. Ялангуяа нийгэм эдийн засаг хөгжхийн хэрээр, гэр бүлдээ үзүүлэх нэмрээр бахархах, итгэл хүсэл нь хувиа бодох ганцаардмал байдлыг бий болгожээ, иймээс Америкийн гэр бүлийнхэн хүүхдийн биеэ даах чадварыг хүмүүжлэх явдлыг маш чухалчлах болсон юм.

     Хятад улс өнөө иймэрхүү байдалд нүүрлэж байна. Хятадын гэр бүлийн хүмүүжил нь олон хүүхдийг хүмүүжүүлж байснаа ганц хүүхдийг хүмүүжүүлэх болж байна, 1995 он болтол, Хятадын 370 сая гаруй гэр бүлд ганц хүүхэдтэй гэр бүл 20 хувийг эзэлж байна, иймэрхүү байдалд Хятадын өнөөгийн гэр бүлд ийм 3 өөрчлөлтийг авчирсан байна.

     Нэгд, гэр бүлийнхэний үзэл бодол өөрчлөгдсөн. Хэт их хүсэл тавих, хэт их анхаарал тавих, хэтэрхий хайрлах, хэтэрхий хамгаалах болсноор, хайр найргүй, чадваргүй, хариуцалгагүй байдлыг бий болгосон байна.
Хоёрт, хүүхдийн өсөх орчин ахуй өөрчлөгдсөн. Томчуулын хүүхдэд өгөх шаардалга нэмэгдэхийн хэрээр хүүхдийн томчуулыг туших байдал ч ихэсч байна.

     Гуравд, хүүхдийн амьдралын агуулга өөрчлөгдсөн. Өнөөгийн хүүхдүүд бол Хятадын телевиз, компьютер анх бий болсон цаг үед өсч байгаа хүүхдүүд юм. Орон сууц ихэсхийн хэрээр хүүхдүүдийн эцэг эхтэйгээ сэтгэл санаагаа солилцох цаг хугацаа ч улмаар багасч байна.

     Гэр бүлийн хүмүүжил цаг эрний хөгжлийг дагасан байх хэрэгтэй, хүүхдэд орчин үеийн эцэг эх шаардагдах төдийгүй эцэг эхэд ч орчин үеийн гэр бүл шаардагдна, нийгэмд ч орчин үеийн чадвартан шаардагдна гэдгийг Хятадын гэр бүлийнхэн сайн мэдэх болсон юм.