Германы Рухр аж үйлдвэрийн районы Стаин үйлдвэр худалдааны хүрээлэнгийн дотор 62 метр өндөр "Уурхайн цамхагийн ажлын том давхар байшин" байдаг юм. Өвөрмөц онцлогтой энэхүү барилгыг тухайн жилд нүүрсний уурхайн цамхагийг өөрчилж байгуулсан юм. Тэр нь Рухр аж үйлдвэрийн районы өөрчлөлтийн түүхэн замналыг харуулж байгаа төдийгүй бас Германы хуучин аж үйлдвэрийн баазын өөрчлөлтийн үйл явцын хураангуй төрх болдог юм. 12-ын өдрийн үдээс хойно Стаин үйлдвэр худалдааны хүрээлэнгийн тэрхүү том давхар байшингийн доор, цагаан өнөгийн хувцастай хэдэн зуун ажилчин гартаа Хятад Герман хоёр улсын төрийн далбаа барьж, уянгат сайхан хөгжмийн аясын дунд алс холоос хүрэлцэн ирсэн хүндэт зочин—Хятад улсын дарга Хү Жиньтаог угтсан байна.
Рухр район бол Германы нүүрс болон ган төмрийн уламжлалт бааз юм. Уг район нь Германы эдийн засгийн хөгжлийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. 20-р зууны 60-аад оноос хойш, Рухр районы аж үйлдвэрийн бааз нь хуучин аж үйлдвэрийн хоцрогдсон болон ажлын байраар хангах хэмжээ багассан зэрэг хүнд бэрхшээлд нүүрлэх болсон билээ. Тэр үеэс эхлэн Рухр район нь эдийн засгийн шилжилт хийхээр хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд асар их амжилтанд хүрсэн юм. Хятад улсын зүүн хойтын болон баруун хойтын их олон хүнд аж үйлдвэрийн баазууд ч өнөөдөр мөн үйлдвэр аж ахуйн шилжилтийн хүнд асуудалд тулгарч байна. Хятадын хуучин аж үйлдвэрийн баазыг хэрхэн шинэ хөгжилтэй болгох вэ гэсэн асуудлаар дарга Хү Жиньтао Рухр район орж үзэн танилцсан юм.
Рухр районы аж ахуй эрхлэлт шилжилтийн холбогдох замналын тухай тайланг сонссоныхоо дараа, ажлаасаа халагдсан ажилчдын дахин ажлын байраар хангагдах асуудалд анхаарсаар ирсэн дарга Хү Жиньтао тухайн районы эрхлэлт шилжилтийн явц дахь бэрхшээлтэй зүйл байсан ажлын байраар хангасан байдлыг лавлан асууж, ялангуяа ажлын байраа солих шаардлагатай байсан 500 мянган хүний өнөөгийн ажлын байдал болон бүтэц байгуулалтыг маш их сонирхож байлаа.
Рухр Корпорацийн нүүрсний уурхайн үйлдвэрлэлийн компанийн ерөнхий захирал Ханс Петер Нолл хэлэхдээ, туханй орон нутгийнхан уулын уурхайн районыг иж бүрэн тоног төхөөрөмжтэй аж үйлдвэрийн район болгон байгуулж, аж ахуйн нэжгийнхний сонирхолыг татсан юм. Үүний зэрэгцээ Засгийн газраас бас тухайн газарт нийт Германы хэмжээнд хамгийн томд тооцогдох ажил мэргэжлийн бэлтгэл сургалтын дээд сургуулийг байгуулсан байна гэжээ.
Дараа нь дарга Хү Жинтао нүүрэн уурхайн үйлдвэрлэлийн компанийн ажлын байшинтай танилцлаа. Рухр Корпорацитой танилцсныхаа дараа, дарга Хү Жиньтао Рухр районы Елинхаусен бараа бэлтгэн нийлүүлэлтийн төвд ирлээ. Дарга Хү Жиньтао хэлэхдээ, тухайн газрын аж ахуйн бүтцийн шилжилтийн талаарх туршлагаас ашигтай их олон зүйлийг олж авсан гэжээ.
Дарга Хү Жиньтао бас тэтгэвэртээ гарсан 64 настай уурхайчин Гуентер Туадигийнд хүрч, түүний гэр бүлийн 3 ам хүнтэй сул ярилцаж ажил амьдралын байдлыг нь асууж танилцлаа.
Дарга Хү Жиньтао Туадид хэлэхдээ, Би энэ удаа Германд ирсан хугацаандаа эгэл жирийн герман айл өрхөөр орж танилцахыг маш их хүсч байсан юм. Туади шиг ийм Хятадын найз нөхөдтэй уулзсандаа би нэн дотно санагдаж байна гэжээ.
Туарди, дарга Хү Жиньтаод хэлэхдээ, Би Хятад улсад маш олон уурхайчин найзтай юм. Тэд байнга дарга Хү Жиньтао таны тухай ярьдаг байсан, өнөөдөр өөрийн гэртээ дарга Хү Жиньтао таныг хүлээн авч зочилсондоо сандарч тэвдсэн байдал огтгүй байна гэлээ. Хятад улсад очиж тоног төхөөрөмж борлуулдаг хүмүүсийн зонхилох нь уурхайчид юм. Тэд урилгаар байнга Хятад уурхайчдын гэрт зочилдаг. Тэд Германы дүр төрхийг төлөөлөж байгаа юм гэж Туарди тэмдэглэжээ. / О.Дарамбазар орчуулж ,Урангоо хянав/
|