• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-14 15:37:14    
Патентын эрхийн өргөдөл гаргсан анхны хүн

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын патентын эрхийн анхны хууль хэрэгжиж эхэлсэн 1985 оны 4-р сарын 1-ний өдөр, нисэх онгоц-сансрын аж үйлдвэрийн яамны 2-р судалгааны хүрээлэнгийн 207-р газрын 42 настай инженер Хү Гүөхуа Хятадын патентын эрхийн өргөдөл гаргсан анхны хүн болохын төлөө Бээжинд байгаа Хятадын паьентын эрийн газарт гурван өдөр гурван шөнө хүлээж байгаад нээлтйин 85100001-р болон хэрэглээний шинэ хэлвэрийн 8520000-рын патентын эрх бүртгүүлж, Хяиадын атентын эрхийн өргөдөл гаргсан анхны хүн болсон байна.

     Хамгийн олон патентын эрхэтэй хүн: 1989 оны байдлаар Хятадын хамгийн олон патентын эрхэтэй хүн бол Бээжингийн Гэ Шяофэн юм. Тэрээр тухайн жил 26 настай байсан бөгөөд гурван жилийн дотор 300 гаруй төрлийн нээлт хийж, түүний дотрохи 10 төрөл нь улсын патентын эрх олсон бөгөөд 1989 оны 3-р сарын байдлаар Хятадын патентын эрх хамгийн олон олсон хүн байжээ.

     Патентын эрх олсон хамгийн залуу хүн: 1988 оны эхээр Жэжян мужийн Дүнян шяний Ү Нинжэнь суурины 1-р бага сургуулийн 9 настай сурагч охин Ү Чао Хятадын патентын эрхийн газрын илгээсэн хэрэглээний шинэ хэлбэрийн патентын эрхийн бичгийг олж, Хятадын патентын эрх олсон хамгийн залуу хүн болсон байна. Түний нээсэн "шар ялаа устгах хүжийн тавиур" нэ патентын эрхийг олсон юм.

     "Эмэгтэйчүүдийн нээлтийн шагнал" хүртсэн анхны бүсгүй: Хятадын "Эмэгтэйчүүдийн нээлтийн шагнал" хүртсэн анхны бүсгүй бол Гай Цүйшян юм. 1990 оны 10-р сарын 20-ны өдөр бүх Хятадын нээлтийн 5-р үзэсглэнгийн хаалтын ёслол дээр зуны шар буурцагийн шинэ сорт – Лү Дөү 2-рыг нээсэн Гай Цүйшян "Эмэгтэйчүүдийн нээлтийн шагнал" –ын цом хүртэж тус шагналыг хүртсэн анхны хүн болсон байна. Гай Цүйшян бол Шандүн мужийн Жинань хотын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгааны газрын өндөр зэргэлэлийн зоотехнизч юм. Түүний нээсэн энэ шинэ сортыг Хятад улс 1990 онд Шандүн, Хэнань, Жянсү, Аньхүй, Шааньши, Хэбэй зэрэг мужид нэвтрүүлэн нийт нэг сая шахам га тариад тухайн жилдээ 300 тэрбум гаруй км-ийн илүү ургац хураалт авч, эдийн засгийн үр ашиг нь 425 тэрбум юаньд хүрсэн байна.

     Женевийн дэлхийн нээлтийн шагнал хүртсэн анхны сурагч: Женевийн дэлхийн нээлтийн шагнал хүртсэн Хятадын анхны сурагч бол Шанхайн Юань Чү Нэн дунд сургуулийн анх зэргийн гуравдагаар оны сурагч байсан Мао Жялин юм. 1985 онд болсон Женевийн дэлхийн шинэ нээлтийн 13-р үзэсглэнд түүний бага сургуульд байхдаа нээсэн дээс сүвлэх аппрат нь дэлхий өмчийн эрхийн байгууллагын олгосон залуучуудын нээлтийн шилдэг шагнал болон үзэсглэнгийн мөнгөн шагнал хүртсэн байна. Хятадын шагнал хүртсэн нээлт хийгчдийн дотор тэр хамгийн бага нь бөгөөд цорын ганц сурагч байсан юм. /М.Цэцэн бэлтгэв/