Сайн байцгана уу, залуучууд хөтөлбөр та бүхэнтэйгээ золгож байна. Өнгөрсөн нэвтрүүлэгээр та бүхэнд Англид сурч байгаа Хятадын оюутан Шио Лун, Шио Я нарыг танилцуулсан юм. Тэд амьдралын адил бус орчинд өсч, адил бусын зорилтын дагуу өөрийн гэсэн арга барилаар харь нутагт сурлагын мөр хөөж яваа юм.
Энэ удаагийн хөтөлбөрөөр Англид сурч байгаа хятадын бас нэг оюутан Шио Хунг танилцуулахаар бэлтгэлээ. Тэдний гадаадад сурч байгаа адил бус өнгрөлтөөс та бүхэн ямар нэгэн сэтгэгдэлтэй байж болзошгүй.
Өөрийнхөө гэрийн амьдрал ядуу байхаа Шио Хун ерөөс хүнээс нуудаггүй. Тэрээр хэлэхдээ, эцэг эх нь бүх садан төрлөөс мөнгө зээлж байгад түүнийг гадаадад явуулсан юм. Тэр бүх хүнд өр авцаатай, хожим зээлсэн мөнгийг бүрэн төлж чадвач сэтгэлийн өрийг төлж дуусахгүй гэж бага удсанаа хэрэг дээрээ мөнгөө ч төлж дийлэхгүй магад, ажлын туршлагагүй учраас нутаг буцсаны дараа сайхан ажил олж чадах эсэхийг хэлж мэдэхгүй гэжээ.
Шио Хун ч дунд сургуулиа дүүргээгүй үед Англид ирсэн юм. Гадаадад ирсэн зорилт нь юу вэ гэвэл Шио Хун хэлэхдээ, ээж аавынхаа биелүүлж чадаагүй мөрөөдлийг биелүүлэхийн төлөө юм, гэхдээ хожим хойшдоо яаж явахыг тэдэн ч тогтоохын аргагүй, өөрөө л мэдэхээс гэжээ. Шио Хун энэ жил хорин нэгхэн настай, гэвч энэ асуултыг хариулах үеийн тайван байдал нь сэтгүүлчийг цочоосон байлаа.
Шио Хун англил ирхээс өмнө даруй хоол хийж чаддаг . Тэрээр хэлэхдээ, бага сургуулийн дөрөвдүгээр ангид байхад хоол хийж сурсан юм. Дунд сургуульд орсоны дараа бүх гэрийнхээ хоолыг хийх болжээ. Ээж нь аль эртнээс түүнийг гадаадад суралцуулах хүсэлтэй учраас багаас нь биеэ дааж амьдрахыг заасан юм гэжээ.
Сэтгүүлч Шио Хунтай нэлээд дасалцсаны дараа гэрээ санадаг уу гэж асуухад, анх ирсэн орой маш санасан, уйлж байгад гэрүүгээ утсаар ярисанд ээж нь цаана нь уйлсангүй мөртөлөө "тэсч байгаарай хүү минь, хожим том байшин сайхан унаатай болоход ээжийнхээ сэтгэлийг ойлгох юм " гэж хэлсэн байна.
Өр ширэнд дарагдсан Шио Хун хожим баян амьдралтай болж чадахдаа ямар ч итгэлгүй. Английн нэг залууны тасралтгүй хөөцөлдсөнөөр эрэгтэй найзтай байх нь өөрийгөө уужуу шиг амьдралтай болгохыг тэрээр сэрж мэдсэн байна. Тэр Англи залуу 19-хэн настай хэдий ч бодит насаас хол илүү овортой харагдах юм. Тэр Шио Хунг дагуулж хөл бөмбөгийн тэмцээн, концерт сонирходог бөгөөд чөлөө заваараа ажил хийж, Шио Хунд нутаг буцах онгоцны төлбөрийн мөнгийг олж өгсөн байна. Тэр үед Шио Хун өөрийгөө энэ дэлхийд хамгийн жаргалтай хүн гэж боддог. Гэвч зуны амралт дууссаны дараа англид буцан ирэхэд найз залуу нь харин өөр охинтой хамт суух болсон юм. Үүнээр барахгүй Шио Хун амралтдаа англи уруу ярисан 400 англи пунтын өрөнд орсон байна.
Шинэ сурлагын хугацаа эхлэхэд гар утасны төлбөрөө яаж төлөх нь хамгийн чухал асуудал болсон юм. Эхний үед Шио Хун гэрээ нүүлгэж зугтахыг бодсон байна. Гэхдээ английн итгэмжийн тэмдэглэл маш чанга байж, итгэл алдсан бүртгэлд орсон хүн хойшид ажил эрэхэд ч нөлөөллөгдөг учраас Шио Хун энэ аргаа болиж, гадуур ажил хийхээр шийдсэн юм.
Шио Хун хэдхэн хоног ажил хийгэд өвчилсэн байжээ. Ажлын туршлага байхгүй мөртлөө хичээл хийх шаардлагатай учраас энэ халыг дааж чадсангүй. Сэтгүүлч Шио Хунтай дахин уулзахад нэг сарын дараа байжээ. Тэрээр өөр нэг англи залуугаас суудад дэлгүүр тойрч байсан юм. Сэтгүүлчийг харсанаа тэрээр маш баяртайгаар энэ миний шинэ танилцсан найз, хөгжим хийдэг, хүн нь маш сайн, намайг тусалж ажил хийж байгаа юм, хожим бид гэрлэх боломжтой шүү гэжээ.
|