Өнөө Хятад улс уламжлалт спортын төрөл тухайлбал Ү-шү, Луут завийн уралдаан, Арслан тоглуулах зэргийг зуны Олимпийн тэмцээний төрөлд оруулахаар санал дэвшүүлэхээр төлөвлөж байна. Олимпийн наадмын албан ёсны тэмцээний төрөлд шинэ төрөл оруулахад заавал "Олимпийн дүрмийн" холбогдох тогтоол болон шаардлага хангасан байх хэрэгтэй.
Тэмцээний төрлийг спортын том төрөл, салбаралсан төрөл, жижиг төрөл гэж хувиадаг. "Олимпийн дүрэмд": Олимпийн спортын төрөл бол сая Олимпийн тэмцээний төрөлд орсон байх ёстой гэж заажээ. Спортын том төрөл, спортын салбарласан төрлийг зуны олимпийн тэмцээний төрөлд оруулахад заавал хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын үндэс суурьтай байж, наанадаа 75 улс орон болон 4 том тивийн эрэгтэйчүүдийн дунд, наанадаа 40 улс орон болон 3 том тивийн эмэгтэйчүүдийн дунд өргөнөөр дэлгэрсэн спортын төрөл нь сая зуны Олимпийн тэмцээний төрөлд орж болно гэж "Олимпийн дүрэмд" заажээ.
Спортын жижг төрлийг зуны Олимпийн тэмцээний төрөлд оруулахад, хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын үндэс суурьтай, наанадаа 50 улс орон болон 3 том тивийн эрэгтэйчүүдийн дунд, наанадаа 35 улс орон болон 3 том тивийн эмэгтэйчүүдйн дунд өрнөсөн, наанадаа хоёр удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу тивийн хэмжээний аварга шалгаруулах тэмцээнд оруулсан жижиг төрөл сая зуны Олимпийн тэмцээний төрөлд оруулж болно гэж заажээ..
|