Хятадын баруун өмнөдийн Сы чуань мужийн төв Чэн дү хот бол эд материал элвэг эдийн засаг хөгжсөн уур амьсгал тааламжтай сайхан газар юм. Өвөлийн хамгийн хүйтэн үед ч гэсэн энд өвс ногоо хөхрөн ногоороод урин дулаан байдаг. Чэн дүгийн хүмүүс амралт ажлын сул сэлүү цагаараа эх байгаль хөдөө нутгаар аялал жуулчлалааар гардаг байна. Хөдөөгийн тариачид ч байгаалийн өвөрмөц сайхан өнгө үзэж хөдөөгийн онцлогоо ашиглан амралт аялал жуулчлалд зориулан аятай сайхан нөхцөл байдлаар хангаж байна. Өвөл хаврын улиралд хотоос хөдөө нутагт аялал жуулчлалаар ирэгсэд гурав дөрвөн зуун мянгад хүрч байдаг.
Сурвалжлагч энэ зун ноён Чэнь жигийн нэг гэрийн хамт хотын дүүргийн Шин фү мэй линь гэдэг газар хүрсэн юм. Энд тэргүүлэгч цэцэг газар сайгүй дэлгэрч, тариачид гэрийн ар өвөр хүрээ хашаандаа газар болгон тэргүүлэгч цэцэг тарьдагаас тэргүүлэгч цэцэг өнгө ялгаран дэлгэрэн үзэмж байдал туйлын сайхан байдаг. Мөн үүнээс болж энэ гагар нь "жаргаллантын тэргүүлэгч цэцэгийн ой" хэмээсэн нэртэй болжээ.
Амралт баяр дурсгалын өдөр болбол хүмүүс хотын шууганаас зайдаж гэр гэрээрээ энд ирж амарч, тэргүүлэгч цэцэг сонирхон, тариан зах хөдөө гадуур цэвэр агаар гарч амардаг гэж Чэн жи хэлж байлаа.
Энд ой мод элбэг болохоор байшин барилга нь эртний барилгын онцлогтой байдаг. Идэж уух хонож суух газар ч зүгээр сайн байдаг. Бид зав зайтай боломогч энд амралтаар гарч ирдэг гэжээ.
Ойр хавийн тогонууд ч Шин фү мэй линь тосгонтой адил тэргүүлэгч цэцэг бадран дэлгэрсэн уул талтай, бас мэлтгэнэсэн сайхан тунглаг нуур бүридтэй, хөхрөн ногорсон тариа төмстөй тул хотын хүмүүс ноён Чэнь житай адил хувийн угаагаар юм уу нийтийн үйлчилгээний автобусаар энд ирж, цэцэгийн ангилам сайхан үнэрт цэвэр сайхан агаар тавтай сайхан амарч загаацдаг. Зарим нь цаасан шувуу нисгэн, бас зарим нь хэд хэдүүлээ нийлэн хүжир тоглож, бас зарим нь наранд ээж яриа хөөрөө дэлгэн сууна. Чэн дү хотын энгийн иргэдэд авч хэлбэл ингэж хөдөө аялал жуулчлалаар гарч ирэхэд тэдий их зардал орохгүй, дундажаар хүн бүр 20 юаньтай бол гүйцнэ.
Хөдөө аялал жуулчлалаар гарах нь хотын хүмүүст цэвэр агаарт гарч, байгалийн өнгө үзэж сонирхох нөхцөл боломж хангасан тэдийгүй хөдөө тосгоны таричдын орлогыг ч нэмэгдүүлсэн байна. Энэ жил 61-тэй Лю шань фан настных өнгөрсөнд цэцэг тарих тусгай ерөх байжээ. Хотын хүмүүс хөдөө аялал жуулчлал хийх нэмэгдснийг хараад байшингаа эртний улалжлалт янзаар засвар хийж, ажил үйлчилгээ эхрлэх гэрчилгээ авч, гуанз ажиллуулсан байна. тэдний хөдөөгийн онцогтой хоол жууш нь аялал жуулчлалаар ирсэн хотын хүмүүсийн ташаалыг их хүлээж байдаг.
Лю шань фан хэлэхдээ, бид хөдөөгийн онцлогтой дү бартай жагас, хуурсан жууш, хүй сай зэргийг хийдэг. Бидний хоол жуушинд хэрэглэж байгаа материал бүр өөрийн тарьж ургуулсан шинэ сайхан зүйл, тахиа шувуу ч гээд бүр өөрийн тэжээж байгаа гэрийн тэжээвэр тул зочин гийчид их ташааж байдаг гэжээ.
Өдөрт бараг 100-аад зочин хүлээн авч зочилж байна. Хэдийгээр 10 гаруй цаг ажиллаж, ядрадаг боловч орлого өнгөрснийхээс хэд дахин нэмэгдсэн тул их баяртай байдаг гэж Лю шань фан хэлж байлаа.
Сурвалжлагч ноён Чэнь жигийн нэг гэрийннхэнтэй хамт хөдөө аялал жуулчилаар гараад Чэн дүгийн хүмүүсийн амьдралыг эдлэж чадах, амьдралыг хэрхэн эдлэж байгаа тухай ойлголттой болсон байна. Гадна газрын хүмүүс Чэн дүд ирээд эндэхийн бусад хотуудаас ялгаатай гурван талыг анхаарсан байна. Энэ нь хөдөө аялал жуулчлалаар гарах олон, гуанз олон, амралтын газар олон байгаа болно. Эндэхийн хүмүсс яагаад ийм их сул сэлүү цагтай вэ? гэдэгт хүмүүс гайхаш төрж байна. Үүнд Чэн дү хотын иргэн Ли гүй зэнь ингэж тайлбарлаж хэллээ.
Чэн дүгийн хүмүүс зугаацаж тоглохдоо нэртэй билээ. Ажил дараад хэдэн найз нийлэн цэвэр агаарт зугаацах нь их л тааламжтай байдаг. Би ч гэсэн амарч зугаацах дуртай гэжээ.
Чэн дүгийн хүмүүс амьдралын талаар өвөрцөм үзэлт танилттай байдаг. Ажиллах нь маш чухал, ажиллаж байгаагийн зорилго нь нэн сайн амьдрахын төлөө, амьдралыг эдлэхийн төлөө байдаг гэнэ. Иймээс тэд ажиллах үедэ ажлаа сайн хийж гүйцэтгэж, ажлын зав зай амралтаараа амьдралын сайхныг эдлэж явдаг байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|