• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-14 15:59:09    
Уугуул Бээжинчүүдийн исгэлэн буурцагийн сөмс уух заншил болон Тагтаанд хайртай Бээжинчүүд

Хятадын Олон Улсын Радио

     Бээжн бол 1949 онд байгуулагдсан шинэ Хятад улсын нийслэл, түүхэн дээр Бээжин анх нийслэл хот болсон нь одоогоос 850 гаруй жилийн тэртээ хэрэг билээ. Өнөө Бээжин хотод шинээр байгуулагдсан өргөн өргөн гудамж, өндөр өндөр байшин барилга байдаг төдийгүй эртний үеийн үлэмж олон нарийхан гудамж хороолол байдаг юм. Гудамжийг хятадаар "хү түн" гэдэг. Энэ нь худаг гэсэн монгол үгнээс гаралтай гэдэг ээ.

     Эдгээр гудамж хороололд амьдарч байгаа нь Бээнжингийн жинхэнэ уугуул иргэн, хүмүүсийн хэлдэг хуучин Бээжинчүүд юм. Бээжин хот өдөр ирэх тутам орчин үеийн болон хөгжиж, олон улсын жишигийн том хот болсон өнөөдөр Бээжингийн уугуул иргэд уламжлалт зан заншилаа хэрхэн хадгалан орчин үеийн амьдралд зохицон аж төрөн амьдарч байгаа байдлаас танилцуулъя.

     Дал гарч яваа өндөр настан Сүн Ляньбаогийнх Бээжингийн буддин шашний найралт найрамдуу сүмийн ойр хавьд жижиг хашаатай гурван таслаг тохилог байшинд амьдарч байна. Тэрээр эхийн хэвлээс төрөөд дөрвөн сартай байсан үеэсээ энд амьдарсан гэнэ. Хөгшин нь Сюй овогтой мөн уугуул Бээжин иргэн тул тэд Бээжингийн эртний зан үйлийг баримтлан амьдардаг. Жишээлээд хэлбэл, хоёр настан буурцагийн сөмс уух заншилтай. Буурцагийн сөмс бол Бээжингийн өвөрмөц онцлөгтөй ундаа юм. Шар буурцагийг исгээж хийдэгээрээ Монголчуудын айрагтай төсөөтөй. Гэлээ энэ буурцагийн сөмсийг Бээжинчүүдээс бусад хүн ууж чадахгүй, хэд хоног уухгүй бол их үгүйлдэг гэнэ. Сүн Ляньбао настан хэлэхдээ: буурцагийн сөмс исгэлэн сайхан амттай, Бээжинчүүд их дуртай, хэдий исгэлэн бол тэдий сайхан шүү гэжээ.

     Буурцагийн сөмс нь нэг зүйлийн исгэсэн ундаа боловч түүнийг хэрэглэхэд нарийн ёс учир бий. Сүн Ляньбао настны хэлэхээр бол, буурцагийн сөмс уухад гашуун амттай давсалсан ногоо хэрэгтэй. Яньсүй, жянд дарсан өргөст хэмх, лууванг халуун чинжүүтэй тосоор амт оруулж, буурцагийн халуун сөмссөө уухдаа жууш болгоно. Үүний Бээжин хүнд авч хэлбэл ёстой жаргал тэр. Ялангуя зуны халуунд буурцагийн исгэлэн сөмс уугаад жаахан хөлөрвөл бие тавигдаж аятайхан болно.

     Сүн Ляньбао настан хэлэхдээ : Бээжинд уулдаа наймайчингууд зүтгүүр тэргээр буурцагийн сөмсийг гудамжаар зарж явдаг. "буурцагийн сөмсөө аваарай !" гэж дуудахад хүмүүс гарч авдаг. Гэвч өнөө ингэж үйлчилдэг наймайчин ховор болжээ. Буурцагийн сөмс ууя гэвэл дэлгүүрт очих болсон гэжээ.

     Тагтаа, нохой, муур тэжээх нь хуучин Бээжинчүүдийн бас нэгэн сонирхол юм. Нийслэлийн тэнгэрт сүрэглэн исгэрэн нисэх тагтаануудад хуучин Бээжинчүүд маш хайртай . СүнЛяньбао настан дөч гаруй тагтаа тэжээж байна. Тэрээр хэлэхдээ, миний энэ тагтаанууд ерийн тагтаа биш үү, Бээжин хотын тагтаа тэжээгчдийн нийгэмлэгт бүртгүүлсэн, Бээжин хотын сургуулалтай холбоочин тагтааны уралдаанд олон удаа шагнал хүртсэн юм. Өнөө шувууны халдварт ханиадаас сэргийлэхийн тулд бүр тариа хийсэн, өдөр бүр байрыг нь цэвэрлэн ариутгаж байна гэжээ.

     Сүн Ляньбао настны хашаан үүдээр гарвал Найралт найрамдуу сүм—Юүн Хэгүнгийн хэрэмд тулж хүрдэг. Хэдэн арван жил өнгөрсөн боловч Юүн Хэгүн сүм болон түүний улаан хэрэм өөрчлөгдсөнгүй тэр янзаараа. Гэтэл хазууд нь амьдарч ирсэн Сүн Ляньбао настны амьдралд их өөрчлөлт гарчээ. Тэр хэдийгээр хуучин байшиндаа суусаар боловч өрөөнд нь өнгөт телевизоор, хөргөгч, аргааржуулагч, шарах шүүгээ зэрэг орчин үеийн гэр ахуйн цахилган хэрэгсэл бүрдсэн байна. /Урангоо бэлтгэв/