• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-14 18:57:02    
Эмэгтэйчүү яагаад илүү урт насалдаг бэ?

Хятадын Олон Улсын Радио

     Хүн төрөлхтөн үхэж төрөх нь ертөнцийн зайлуулж болошгүй жам ёсон бэлээ, нийгэм биданд олонхи тооны хүмүүс хэвийн ёсоор нас барж байгаа түвшинд хүрч чадахгүй, харин олон талын хүчин зүйлд шалтгаалж, өнөө болтол түүний учир шалтгааныг таниагүй байна гэдгийг ойлгуулаад байна. Хүн төрөлхтний нйигэм тасралтгүй дэвшиж, шинжлэх ухаан техник түргэн хөгжин, амьдралын түвшин дээшилж, хүн төрөлхтний эрүүл мэнд урт наслалтад өдөр ирэх тусмаа ашигтай нөхцлийг бүрэлдүүлж байна. Эртний үгэнд "70 хүрнэ" гэдэг ховорхон учир гэж хэлдэг, өнөө энэ үг цаг үетэйгээ тохирохгүй болжээ. 2000 оноос өмнө, хүний дундач наслалт 20 насаар нэмэгдэж, 18-р зууны үеийнхээс 30 орчим нас нэмэгдэн, 19-р зууны эцс болтол 40 насны орчим байж, 1980 онд дэлхийн хүн амын дундач наслалт 61-н насанд хүрч, хөгжсөн орон 72 нас, хөгжиж байгаа орон 57 насанд хүрчээ. Хятадын өнөөгийн хүн амны дундач наслалт 70 насанд дөхсөн байна.

     Бүртгэлээс үзэхэд, эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс урт насалж байна. Америкийн 1979 оны тайланд эрэгтэй 70 насалж, эмэгтэй нь 77.6 насалж байгааг тоцоолжээ. Японы 1974 оны тайланд эрэгтэй 71.6 насалж, эмэгтэй 76.3 насалж байгааг тоцоолжээ. Зарим орнууд эмэгтэйн наслалт нь эрэгтэйгээс 10 нас урт байгааг тоцоолсон байна.

     Тэгвэл эмэгтэй хүн яагаад эрэгтэй хүнээс илүү урт насалдаг бэ?

     Энэ тухай эрдэмтэн мэргэжилтэд маш сонирхолтой байж, зарим нь ажил мэргэжил, хөдөлмөрлөх хүч чадал зэрэг хүчин зүйлээс болж байна гэж үзэж байхад, бас зарим нь эмэгтэйн бодисын солилцоо эрэгтэйгээс доор байдаг нь даруй эмэгтэй хүнийг урт наслуулж байгаагийн гол шалтгаан гэж үзэж байна.

     Эмэгтэй хүн хэвэлдэх хугацаанаас өтлөх хүртлэх нас баралтын хэмжээ нь доор байдаг, хэвэлд байгаа эрэгтэй хүүхдийн нас барах хэмжээ эмэгтэй хүүхдээс хол доор байдаг болохоор эрэгтэйн нас баралтын хэмжээ эмэгтэй хүнээс доор болжээ. Гэрлэх насанд эрэгтэй эмэгтэйн харьцал 1:1 байж, 60 нас хүрэх үе эрэгтэй нь мэдэгдэм эмэгтэй хүнээс доор болдог, 80 нас хүрэх үе бүр ч доор болдог байна.

    Эмэгтэйчүүдийн тус биед олон зүйлийн өвчнөөс эсэргүүцэх чадвартай байдаг, шижээлбэл ханиад, улаан хоолойн өрөвсөл зэрэг өвчнийг эсэргүүцэх чадал эрэгтэй хүнээс илүү байдаг, эмэгтэй хүний цусанд маш өтгөн уураг агуулж байгаа харьцал нь эрэгтэй хүнээс өндөр байдаг. Үүнээс гадна, залуугын үед, эрэгтэйчүүдийн машны осол, архи, тамхи, зодоон нүдээн, гэмт хэрэг зэрэг шалтгаанаар эмэгтэй хүнээс нас барах хэмжээ их байдаг.

     Олон олон эмэгтэйчүүд өөрийн энэхүү давуулгаа ашиглаж, оюун ухаан чадавхаа ууталан, шинжлэх ухаан, зохиол бүтээл, соёл урлаг зэрэг олон салбарт өөрийн зохих хүчин чармайлтаа гаргах ёстой юм.