• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-15 17:57:06    
Stephen Roach: Хятадын эдийн засагт 2006 онд хурд нь саарах байдал гарах болно

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын эдийн засгийн тоо баримт суларана гэж үзэж байсан үед чангарлаа гэж Мурган Станлин компаний тэргүүн эдийн засагч Stephen Roach хэлэж байлаа.

     Хөрөнгө оруулалт болон экспортын дарамтаас болоод Хятадын эдийн засаг 2005 оны сүүлийн хагас жилд хурд нь саарах болно гэж урт хжгацааны турш олон улсын байгууллагын хөрөнгө оруулагчидад Хятадын эдийн засгийг таниулж, мэдүүлж байсан Америк хүн төсөөлж байсан юм. Гэтэл одоо тэрээ өгүүлэл бичиж, өөрийн магадлалаа буруу болсныг танин мэдэрч байлаа. Гэвч тэрээр үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээс Хятадад урид өмнө байгаагүй хөрөнгө оруулалтын тэнцвэр алдагдсан байдал гарсан байна, дээр экспорт дарамтад учирснаар Хятадын эдийн засгийн хурд саарсан байдал 2006 онд сая гарах болно гэж эрс баримталж байлаа.

     Энэ оны эхний 9 сарт үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтад газар эдэлвэрийн нээн ашиглалт үргэлжлэн нэмэгдэж, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22%-р нэмэгдсэн байна. Энэ нь оны эхний хэдэн сарын харицуулж болох тоо баримттай харицуулвал их зөрүүгүй юм гэж Stephen Roach хэлэж байлаа.

     Би Хятадын газар эдэлвэрийн бизнесментай барилгын хэтийн төлвийн талаар яриж өнгөрсөн. Тэд бүр тэнгсийн эрги дагуугийн газар эдэлвэрийн захд шинэ барилга нэмэгдэх нь удаашираж магад гэж хэлэж байсан.

    Үүний зэрэгцээ тэд бас өөрийн шинээр худалдан авсан газар болон зураг төсөл хийж байгаа шинэ төслийнхөө талаар ярьж байсан. Үүнээс энэ оны хавартай адил засаг захиргааны зарлигаар гол бологсон Хятадын орон сууцны барилгын үйл ажиллагаа удаашрах гэх нь худал үг байж болзошгүй гэж Stephen Roach хэлэж байлаа.

     Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт буурахгүй байгаагийн нөгөө нэг нөхцөл нь Хятадын түүхий материалын салбар дахь хөрөнгийн зарлага болно. Энэ нь Хятад улс дотоодын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хангалтын сүлжээн дэх эрчим хүч зэрэг боогдуулж байгаа нөхцөл байдлыг аргацаахын төлөө авсан арга барил болох магад. Энэ оны эхний 9 сарынхыг 2004 оны мөн үеийнхтай харицуулвал, нүүрс олборлалтад оруулсан хөрөнгө мөнгө нь 77%-аар нэмэгдсэн байна. Нефьт болон байгалийн хийн олборлалтад оруулсан хөрөнгө мөнгө нь нодиноны мөн үеийнхээс 31%-аар нэмэгдсэн байна. Нүүрс тээвэрлэх гол зам суваг болох төмөр замын салбарын хөрөнгө оруулалт ч 41%-аар нэмэгдэжээ гэж Stephen Roach үзсэн байна.

     Үндсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний бүртгэлийн хамгийн шинэ тоо баримтаас үзвэл, 2005 оны 3-р улирлын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт хүмүүсийг цочоом нэмэгдэн үндсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 54%-г эзлэх болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 хувиар нэмэгдэжээ гэж Stephen Roach хэлээд, хөрөнгө оруулалтын иймэрхүү харицал нь одоогийн эдийн засгийн салбарт сонсдож байгаагүй юм гэжээ.

     Япон БНСУ-ын эдийн засаг оргил үедээ ч хөрөнгө оруулалтын харицал 45%-аас даваж байгаагүй юм. Хотжилт, аж үйлдвэржилт, страгтегийн түүхий материалын боогдуулж байгаа хүчин зүйлийг арилгаахын төлөө юм уу, дэд бүтцийн байгуулалтын шаардалгын дагуу, Хятад улс их хэмжээгээр хөрөнгө оруулах шаардлагатай юм. Гэвч одоогийн шиг 50%-г давсан хөрөнгө оруулалт болон тасралтгүй нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалт нь шаардалгаас хол давсан байна. Ингэх нь эх баялагийн хуваарлалт тэнцвэргүй, хангалага хэт илүүдэх байдал гарах болно гэж Stephen Roach хэлсэн байна.

     Stephen Roach өөрийн эрт шиг үеээр хийсэн төсөөлөл буруу болсноо мэдэрсэн байна. Түүний шалтгааны тухай ярих үед тэрээр, Хятадын экспортын нийт хэмжээний 33%-г эзлэх Америкийн зах зээл Хятадын эксдортын хандлагыг бууруулж чадсангүй. Энэ оны эхний 3 улиралд Америкийн хэрэглээний бодитой нэмэгдэлийн хэмжээ нь 3.4%-ийн жилийн дундаж нэмэгдэлийн хэмжээг баримталж ирлээ гэжээ.

     Хэрэв одоогий өндөр үнэтэй байгаа эрчим хүчний бүтээгдэхүүний үнийг бууруулж чадахгүй юм бол Америкийн хэрэглэгчидийн хэрэглээ багасах нь дамжиггүй юм. Иймэрхүү байдал нь Хятадын экспортод их нөлөө үзүүлэх болно гэж тэрээр үзэж байлаа.

     Хятадын экспортыг нөлөөлөх бас нэг нөхцөл бол даруй худалдааны зөрчил болно. Энэ оны 7-р сарт Хятад улс хэдийгээр валютын ханшны тогтоолцоодоо өөрчлөлт оруулсан боловч, худалдааны зөрчил болон ивээх үзэл нь ирэх хэдэн жилд нэн хурцдах болно. Эдгээр нь валютын ханшаа өсгөх буюу худалдааны хориг тавьх аргаар илэрсэн ч ирэх хэдэн жилд Хятадын экспорт гаднын нэн их дарамтад нүүрлэх болно гэж Stephen Roach үзэж байна.

     Хятадын эдийн засгийн сүүлийн хугацаан дахь нэмэгдэлийн хандлага нь миний уридын төсөөллөөс хол түргэн байна. Гэвч хятадын экспортод нүүрлэж байгаа дарамт болон хэт их хөрөнгө оруулалт нь хүмүүсийг сэтгэл түгшүүлж байна гэж тэрээр үзэж, Хятадын эдийн засаг 2006 онд хүнд шалгалтад нүүрлэх болно гэж үзсэн байна.