Хятад улс, хүн ардынхаа эрүүл мэндийн шаардлага болон эм эмнэлэгийн аж үйлдвэрийн хөгжлийн шаардлагыг хангахын төлөө сүүлийн жилүүдэд, шинэ эм судлан үйлдэх, нээн хөгжүүлхийг дэмжин туслах эрч хүчээ эрчимжүүлж, хүнд ноцтой өвчин эмгэгийг анагааж чадах шинэ шинэ эм бэлдмэлүүдийг судлан үйлдэж ашиглалтад оруулсан байна.
Эм бэлдмэл судлан үйлдэх бол яршиг түвэгтэй, урт удаан явцыг өнгөрүүлдэг болохоор үлэмж хэмжээний хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмж болон өндөр түвшин бүхий эрдэм шинжилгээний ажилтан шаардагддаг юм. Сүүлийн 20 гаруй жилийн туршид, Хятадын эдийн засаг тогтвортой мөртөө түргэн хөгжиж, улсын хүчин чадал илт нэмэгдэж, шинжлэх ухаан техикийн талаар ч асар их хөгжил дэвшилтэй болсон байна. Ийм нөхцөлд, засгийн газар ч эм бэлдмэл судлан үйлдэж нээн хөгжүүлэх ажлыг явах тусмаа нэн илүү хүндэтгэн үзэх болсон байна. 2000 оноос, Хятадын шинжлэх ухаан техникийн яам "Шинэ эм бэлдмэл судлан үйлдэх" эрдэм шинжилгээний томоохон төсөлийг 5 жил хэрэгжүүлсэн байна. Хятадын шинжлэх ухаан техникийн яамны албаны хүн ноён Ван Сяо фан бол энэ төслийн хариуцлагатай хүний нэг нь юм. Тэрээр танилцуулж хэлэхдээ:
Энэхүү төслийг байгаагийн зорилого бол Хятадын биеэ даан шинэ эм бэлдмэл судлан үйлдэж нээн хөгжүүлэх систем тогтоон боловсронгуй болгож, биеэ даасан оюуны өмчийн эрх бүхий нэг бүлэг эм эмнэлгийн шинэ бүтээгдэхүүн нээн хөгжүүлж, хүн ардынхаа эрүүл мэндийн шаардлага болон эм бэлдмэлийн аж үйлдвэрийн хөгжлийн шаардалгыг хангаж, Хятадын шинэ эм бэлдмэл судлан үйлдэж, нээн хөгжүүлхэд тус дөхөм үзүүлж, Хятадын өвөрмөц онцлог бүхий эм эмнэлгийн аж үйлдвэрийг нэн даруй бий болгох гэсэн болно гэжээ.
Бүртгэлээс үзвэл, "Шинэ эм бэлдмэл судлан үйлдэх" төслийг хэрэгжүүлэх явцдаа, 22 төрөл зүйлийн шинэ эм бэлдмэлийг үйлдвэрлэж болох зөвшөөрөл олсон байна, үүнээс гадна бас 140 гаруй төрөл зүйлийн шинэ эм бэлдмэлийг клиникт туршин хэрэглэх юм уу судалгааны ажлаа бүрмөсөн дуусгаад шинэ эм бэлдмэлийн гэрчилгээ авах өргөдөл дэвшүүлээд байна. Жишээлбэл, Тай Шинь шэн бол тун саяхан шинэ эм бэлдмэлийн гэрчилгээ авсан өмөн үүг анагаадаг эм юм. Тус эм бэлдмэлийг судлан үйлдсэн Бай Тай шэн хязгаарлагдмал компанийн зөвлөлийн дарга ноён Бай Сянь хүн хэлэхдээ:
Энэхүү эм бэлдмэл нь хүний бие цогцод нэвтрэн уусахдаа шууд хорт хавдарын эстэй нийлдэг, харин бусад эсэд тун бага нөлөө өгдөг бөгөөд бараг харш нөлөө үзүүлдэггүй юм. Иймээс энэ нь бусад уламжлалт цацраг эмчилгээ юм уу химийн эмчилгээг бодвол маш их давуу талтай байгаа юм. Бидний одоох хамрын өмөн үүд эмчилгээ хийсэн байдлаас үзвэл, зөвхөн энэ эм бэлдмэлийг хэрэглэвэл цацраг эмчилгээ, химийн эмчилгээ хийх шаардлаггүй бөгөөд үр ашиг нь ч тун сайн байна. Иймээс энэ эм бол өмөн үүг эмчлэх маш сайн эм бэлдмэл байгаа бөгөөд голцуу хүзүү толгойн хэсгийн хорт хавдаруудыг эмчилэхэд ашиглаж байна гэжээ.
Хятадын шинэ эм бэлдмэл судлан үйлдэж нээн бүтээх ажил тодорхой амжилтад хүрч байгаа тахай Хятадын шинжлэх ухаан техникийн яамны орлогч сайд ноён Лиү Янь хуа хэлэхдээ: хятад улс олон жилийн хүчин чармайлтаар, шинэ эм бэлдмэл судлан үйлдэх нэлээд сайн орчин ахуй бий болгож, эрдэм шинжилгээ хийх таатай орчин бий болгосон байна, хөрөнгө оруулалт нь ч алгуур аажмаар нэмэгдэж байна, эдгээр нь Хятадын шинэ эм бэлдмэл судлан үйлдэж нээн хөгжүүлэх хүч чадлыг шинэ шатанд ахиулсан байна гэжээ.
|