• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-15 18:48:51    
Хишиг буянаа хурайлсан Ганжуур сүм

Хятадын Олон Улсын Радио

     Ганжуур сүм бол Өвөр монголын өөртөө засах районы Хөлөн буйрын Шинэ барга зүүн хошууны Амгалан балгасын баруун хойно хотоос 20 км зайд байдаг урт удаан түүхтэй, хол ойрдоо алдартай том сүм болно. Тэр нь Хөлөн буйрын шашны соёлд чухал байр эзэлдэг юм.

     Манж Чин улсын үед монгол газар нутгаар олон сүм хийд байгуулсан байдаг. Ганжуур сүмийг бас Өлзий энхжүүлэгч сүм гэдэг. Чин Улсын Тэнгэр тэтгэгчийн 36-р он буюу 1771 онд хааны зөвшөөрлөөр 38-р он буюу 1773 оноос эхэлж байгуулсан юм. ингээд Тэнгэр тэтгэгчийн 50-р он буюу 1785 онд Өлзий энхжүүлэгч сүм гэдэг нэр хайралжээ. Уг сүмд Ганжуур судар хадгалсанаар сүмийн лам нар болон мөргөлчид тус сүмийг бас Ганжуур сүм гэдэг.

     Ганжуур сүмийн эзлэх талбай нь 10 мянган хавтгай дөрвөлжин метр байж, том жижиг 11 сүм, 4 сүмийн жас, сүмийн лам нарын 100 гаруй гэр байшинтай юм. сүмийн барилга нь хятад, монгол, түвд зэрэг үндэстний барилгын онцлогийг уялдуулснаар, олон сүжигтэн, мөргөлчидэд таалагдаж байдаг. Сүүлийн үе Хөлөн буйрын орон нутгийн засгийн газраас санхүүжүүлж, бас малчидын буяны хандивын мөнгөөр Ганжуур сүмийн "Гэсрийн сүм", "Жүннайн сүм"-ээс бусдыг нь сэлбэн засч дуусаад бас аялал жуучилалд зориулсан бусад барилгуудыг ч нэмж барьсан байна.

     Тэнгэр тэтгэгчийн 50-р он буюу 1785 онд Ганжуур сүм анх сүмийн хурлаа эхлүүлснээс аваад одоо болтол нийт 177 удаа сүмийн хурал хурж байна. 1948 онд Хөлөн буйр нутаг даяар болсон том наадмыг уг сүмд хийж, 2003 онд бүх Өвөр монгол даяар болсон нижгэр наадмыг мөн энэ сүмд хийсэн юм.

     Одоо Ганжуур сүмд 30 гаруй лам байна. уг сүм өдөр бүр өглөөний манжын хурал хурж, бас сар бүрийн 29-ний өдөр догшидын хурал, 3-р сарын 22-26-ны өдрүүдэд "Санжидмолом"-ын хурал буюу хаврын хурал, жил бүрийн 6-р сарын 19-ний өдөр Ганжуур сүмийн хурал, 8-р сарын 10-15-ны өдрүүдэд Ямагдаагийн вангийн хурах их номын хурал буюу намрын хурал зэрэг хурлуудыг хурж, хурал хурах үе ардын наадам, наймаа цуглаа болж, тун хөөр хөгжөөнтэй болдог сан. Үүнээс гадна 10-р сарын 25-ны өдөр Ганжуур сүм нь ерөөл магтаалын хурал буюу мянган зулын хурал хурж, битүүний өдөр бас "Лал" бурхан тахиж өлзий хутаг оршихыг даатгадаг байна.