• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-16 17:58:17    
Түүх судлаач Жян Линьчан

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын эртний түүхийн судалгааны салбарт, Хятадын эрдэм шинжилгээний судалгааны газрын орлогч дарга Жян Линьчан бол олонд алдартай хүн юм.

     Энэ жил 40 грч яваа Жян Линьчан 1981 онд их сургуулиа төгссөний дараа хөдөөгийн бага сургуульд 5 жил багшилж, сүүлээр нь Хятадын өмнөд нутгийн Жэжян мужийн их сургуульд Жян Лянфү гэдэг Хятадын түүхийн судлал, уран зохиолын салбарын нэрт эрдэмтэний доор магистр, доктороор суралцсан байна. чанга багшаас эрдэмтэй шавь гарна гэдгээр, 6 жилийн суралгаар дамжин Жян Линьчан мэдэлгийн бат бэхи үндэс суурь тависан байна.

    1996 онд, Жян Линьчан Хятадын нийгмийн шинжлэх ухааны акадимын түүхийн судалгааны газарын түүхийн уханы нэрт эрдэмтэн Ли Шүэчины удирдлага доор пост доктороор суралцсан байна. Мөн жил Хятадын засгийн газрын эрдэм шинжилгээний чухал судалгааны сэдэв "Шя, Шан, Жөү-гйин үе тасарсан судалгааны төсөл" эхлэн явагдсан байна. "Шя, Шан, Жөү-гйин үе тасарсан судалгааны төсөл" –ийн шууд зорилт бол Хятадын соёлын түүхэн дэх хамгийн эртний 3 төр болох Шя, Шан, Жөү-гйин үеийн асуудлыг тодорхойлох явдал болно. Жян Линьчан эрдэм шинжилгэний нарин бичгийн даргын хувиар тус төсөлд оролцсон байна. энэ нь түүний судалгааны үйлсийн шинэ эхлэлт болсон байна. Жян Линьчан хэлэхдээ:

     "Надад авч хэлбэл, хамгийн гол нь энэ төслөөс маш их юм олж сурсан явдал болно. Шя, Шан, Жөү-гйин үе тасарсан судалгааны төслийн хамгийн их онцлог гэвэл даруй түүхийн ухаан, археологи судлал, эртний үсэг бичгийн судлал, одон орны судлал зэрэг олон төрлийн шижилгээний салбарыг уялдуулж, Хятад улсын эдгээр талын нэрт эрдэмтэд бүр судалгаанд оролцсон байна. удаа болгоны эрдэм шинжилгээний бага хуралд оролцох нь надад авч хэлбэл хамгийн сайн хичээл юм" гэжээ.

     Жян Линьчан хэлэхдээ, Хятадын соёл хамгийн нагуур хэлхэд 5000 жилийн түүхтэй болж байна. үүнд анхны 2000 жилийн түүх нь, тухайн үеийн болитой нөхцөл байдлийн хязгарлалаас болж үсэг бичгийн тодорхой тэмдэглэлгүй юм. 5 жилийн хүчин чармайлтаар "Шя, Шан, Жөү-гйин үе тасарсан судалгааны төсөл"-д үе шатны чанартай тайлан дэвшүүлсэн байна.

     Судалгааны ажил хийх нь маш хүндрэл бэрхэшээлтэй байдаг. Гэвч Жян Линьчанд харин баяр бахдалтай санагддаг юм байна. тэрээр Хятадын эрдэм шинжилгээний судалгааны газрын орлогч даргын үүрэг хариуцаж байгаагаас гадна, бас Янтай их сургуулын орлогч захрал, Янтай хотын ардын төлөөлөгчидийн их хурлын байнгийн хорооны орлогч дарга зэрэг тушаалыг хариуцаж байна. засаг захиргааны ажил, эрдам шинжилгээний ажлыг зэрэг хариуцаж байгаа учраас Жян Линьчанд амралт чөлөөт цаг гэж бараг байдаггүй байлаа. Үүнийхэн тухай тэрээр хэлэхдээ:

     "Миний үзэж байгаагаар, нэр нидэртээ тэнцсэн эрдэмтэн хүн, хамгийн түрүүнд эрхэвиш сэтгэгч байж, түүхэнд харууцах сэтхэлтэй байх хэрэгтэй. Хятадын эртний соёлын судалгааны ажлыг сонгсондоо би маш азтай санаж байна. Учир нь, Хятадын соёл иргэншлийн түүх нь дэлхийн соёл иргэншлийн түүхэнд маш өвөрмиц онцлогтой байдаг. Хятадын хүн ам дэлхийн хүн амын нийт тооны дөрвөний нэгийг эзэлж байдаг учраас, Хятадын эртний соёл иргэншлийн түүхийг судалж тодорхойлбол, бид дэлхийн соёл иргэншлийн хөгжлийн хэв загварг болон түүний жам хуулийг эзэмшиж чадна" Гэжээ.

     Жян Линьчан одоо 2 талын судалгааны ажил хийж байна. нэг нь Хятадын эрдэм шинжилгээний түүхийн судалгаа, нөгөө нь Хятадын эртэний түүхийн судалгаа болно. Жян Линьчан хэлэхдээ, одоогйин нийгэмд хүмүүс эдийн засгийн хөгжил, мэдээлэлийн үйлчилгээг чухалчилж байгаа байна. үүнтэй харичуулбал түүхийн судалгаа нь барин доороо эдийн засгийн үр ашиг олдоггүй болхоор хүмүүсийн анхаарлыг татдаггүй юм. Гэвч түүх бол нэг үндэстний үндэс суурь мөн. Эрдэмтэн болсны хувьд, энэ үйлсийг сонгсондоо би баярлаж явдаг гэжээ. тэрээр хэлэхдээ:

     "Бид өнөөдрр Хятадын түүхэн дээрэх их түүхэчдийн ерөөс олж үзээгүй газар дороос гарч ирсэн эртний сурвалж бичиг, ном сударыг уншиж судалж байна. Иймээс бид эртэний хүмүүсийн хйиж чадаагүй зүйлийг хийж чадах болно. Бид хэдэй өндөр мэрэгжилтэйдээ биш, харин бидэнд маш сайхан боломж олдсонд байгаа юм. Бидэнд урьдах хүмүүсийн судалгааны үндэс суурь байна, шинэ бичиг материал байна. Иймээс балар эртэний түүхийн их олон асуудлыг шийдвэрлэж болох юм" гэжээ.