• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Thursday    Apr 10th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-16 18:00:36    
Бээжингийн мэрэгжлийн боловсрол

Хятадын Олон Улсын Радио

     Шинэ Хятад улс байгуулагдснаас хойш, Бээжингийн эдийн засаг нийгэм түргэн хөгжиж, дунд зэргэийн техник мэрэгжлийн хүмүүс ихэээр шаардагдах болсон нь Бээжингийн мэрэгжлийн болловсролын хөгжлийг ахиулсан байна. Тухайн үед ажил мэрэгжлийн салбарт дунд зэргийн тусгай мэрэгжлийн сургууль болон техникум олон эрхэлж, үлэмжхэн техникчид болон мэрэгжлийн ажилчин бэлтгэн хүмүүжүүлж, нийслэлийн олон салбарын бүтээн байгуулалтын хэрэгцээ шаардлагыг хангаж байсан юм. Гэтэл "соёлын хувьгал" гэгчийн үед Бээжингийн дунд зэргийн мэрэгжлийн боловсрол нөлөөлөгдөн хохирсон юм.

     Өөрчлөлт хийж нээлттэй байлгахыг хэрэгжүүлж ирсэн хорь гаруй жилийн турш, Бээжин боловсролын бүтэцэд өөрчлөлт хийж, техникум дунд зэргийн тусгай мэрэгжлийн боловсролыг сэргээн хөгжүүлж ирсэн байна. Бээжингийн дунд зэргийн тусгай мэрэгжлийн сургууль гол нь анх зэргийн дунд сургууль төгссөн сурагчдын дундаас сурагч элсэж, сурах хугцаа нь 3—4 жил байдаг. Ойрын жилд, Бээжингийн үйлдвэрлэл, үйлчилгээ, удирдах салбарт мэрэгжлийн хүмүүс тулгам шаардах байдлын дагуу ерөнхий боловсролын нэг бүлэг өндөр зэргийн дунд сургуулийг тусгай мэрэгжлийн өндөр зэргийн дунд сургууль болгон өөрчилж, мэрэгжлийн боловсролыг ихээр хөгжүүлсэн байна. Сүүлийн хэдэн жилийн байдлаар, бүх Бээжин хотын ерөнхий боловсролын дунд зэргийн тусгай мэрэгжлийн сургууль 339 байж, сурагч 281 мянга 600 гаруйд хүрч байлаа. Үүний дотор дунд зэргийн тусгай мэрэгжлийн сургууль 108, сухагч 119 мянга 427, тусгай мэрэгжлийн өндөр зэргийн дунд сургууль 144, сурагч 90 мянга 283, техникум 141, сурагч 70 мянга 856 –д хүрч байлаа.

     Өнөө Бээжин хот мэрэгжлийн боловсролын удирдлагад хот, дүүрэг, сянь гурван шатны удирдлага доор салбарууд хуваарилан хариуцан удирдах түрэм хэрэгжүүлж байна. Бүх Бээжин хотын мэрэгжлийн боловсролын нэгдэлтэй удирдлагыг эрчимжүүлэхийн төлөө, боловсролыг гол хариуцсан хотын орлогч даргаар удирдуулсан боловсрол, төлөвлөөгөө, хөдөлмөр, боловсон хүчин, санхүү, эдийн засаг, байгуулалт зэрэг засгийн газрын эрх бүхүй салбарын хариуцлагтан оролцсон Бээжин хотын мэрэгжлийн боловсролын удирдах хэсэг байгуулагдаж олон салбар, систем хоорондын мэрэгжлийн боловсролын хөгжил өөрчлөлтийн холбогдох чухал чухал асуудлыг нэгдэлтэй зохицуулж, мэрэгжлийн боловсрол нь 21-р зуунд манай орны социалист бүтээн байгуулалтын хэрэгцээ шаардлагад зохицсон, мэрэгжлийн ерөнхийлсөн чадвар болон бүх талын боловсролтой, үйлдвэрлэл, үйлчилгэ, техникийн өмнө эгнээнд шууд ажиллах мэрэгжлийн боловсон хүчнийг бэлтгэн хүмүүжүүлж байна.

     Өнөө Бээжингийн дунд зэргийн тусгай мэрэгжлийн сургуульд 500 гаруй мэрэгжлээр хичээллэж, нийслэлийн төрөл бүрийн аижл мэрэгжлийг үндсэндээ хамарч байна. Ялангуя эдийн засаг нийгэмийн хэрэгцээнд зохицуулахын төлөө гуравдугаар аж үйлдвэрийнг хөгжүүлэх олон мэрэгжил , Жишээлбэл үйлчилгээ, аялал жуулчлал, зам харилцаа тээвэр, шуудан холбоо, мэдээлэл, банк санхүү даатгал, газар эдэлбэр зэргийн мэрэгжлийг эрхлэх болсон байна. Тусгай мэрэгжлийн сургуулийн сургууль эрхлэх загвар дагнасан хаалттай хэлбэрийн байснаасаа өнөө олон хэлбэрийн нээлттэй болон хөгжиж, нийгэмийн хэрэгцээний дагуу сурагч элсэн хуваарилаж, шинжлэх ухааны мөрдлөгтөйгээр сургууль эрхлэж байна. /Урангоо бэлтгэв/

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040