• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-16 18:03:37    
Эмэгтэйчүүдийг халамжилж ДОХ-оос сэргийлье

Хятадын Олон Улсын Радио

    Манай улсад ДОХ-ын халдвар маш түргэн газар авч, эмэгтэйчүүдийн ДОХ-ын халдвар авч байгаа хэмжээ нь тасралтгүй нэмэгдэж байна. Энэ бодитой байдалд чиглүүлэн, ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтэс, Эрүүл Мэндийн Яам, Хүн ам, төрөлтийг зохицуулах хороо, Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо нь хамтран "Эмэгтэйчүүдийг халамжилж ДОХ-оос сэргийлье" ажиллагаа өрнүүлэхээр тогтсон байна.

     Бүртгэлийн дүнгээс үзвэл, Хятадын жил бүрийн мэдүүлэгт ДОХ-ын халдвар тээгчдийн дунд эрэгтэй эмэгтэйн харьцаа нь 20-р зууны 90-ээд оны үеэр тав нэгийн харьцаатай байсан бол одоо хоёр нэгийн харьцаатай болж, зарим районд нэг нэгийн харьцаатай болсон байна.

     Нийгмийн шалтгаан болон физиологийн шалтгааны улмаас, эмэгтэйчүүдэд ДОХ халдварлах боломж их нэмэгдэж байхад, харин сэргийлэх, эмчлэх, халамжилж, тус дэмжлэг үзүүлэх талаар тун хангалтгүй байна, иймээс эдгээр хүмүүсийг онцгойлон харж үзэж, халамжлах хэрэгтэй байна.

    Эх нооргийг "Бэй жин чэнь бао" сонины Жү Юйвэнь хангав.

     Бээжин хотын 35%-ын иргэд архаг өвчинтэй байна

     Бээжин хотын эрүүл мэндийн газрын орлогч дарга Лиан Ваньнянь хэлэхдээ, Бээжин хотын архаг өвчинтэй хүний хэмжээ 35%-аас давж, үүний дотор цусны даралт өндөр болсон нь 25%, чихэр шижин өвчинтэй нь 7.7%-д хүрсэн байна гэжээ.

    Лиан Ваньнянь Бээжин хотын иргэдэд хандан "Жянь Кан Бө Бао" сонинд өгсөн ярилцлагадаа: энэ долоон хоногт Бээжин хотын түргэн тусламжийн 120 машин тэрэг нийт 3714 удаа гарч яаралтай авран туслах ажилд оролцсон байна, үүний дотор 51% нь зүрх тархины судасны өвчинд нэрвэгдсэн хүн байгаа бөгөөд дийлэнх нь архаг өвчин юм уу үл халдварлах өвчинд нэрвэгдсэн хүмүүс байна. Эдгээр өвчинд голцуу зүрх тархины судасны өвчин, хорт хавдар, ужигшсан уушигны өвчин, чихэр шижин өвчин зэрэг орж байна гэжээ.

     Лиан Ваннянь цааш нь ярихдаа: бид хэрэв ажил амьдралын дунд оршиж байгаа хортой муу зуршлаа халж чадвал, 40%-70% хүнийг эрт нас барахаас сэргийлж, цусны даралт өндөр болохийг 55%-аар бууруулж болох юм, үүний зэрэгцээ, архаг өвчинд нэрвэгсэдийн гэнэтээр тахир дутуу болох хэмжээг 30%-аар бууруулж, алсдаа тахир дутуу болох хэмжээг Гуравны хоёр хувиар бууруулж болох юм гэжээ. \ эх нооргийг Ван Сыхай хангав\
Л.Буянтогтох орчуулав\