Сэргээшийн асуудал нь биеийн тамир спортынхонд "хорт хавдар" гэгдэж байгаа юм. Сэргээш хэрлэглэх нь тэмцээний голч шударга чанарыг алдагдуулж, тамирчны бие махбодыг ноцтой хохироож байна. Бүх Хятадын биеийн тамир спортын 10-р наадамд сэргээш хэрэглэсэн шившигт үзэгдэлд хүчтэй цохилт өгсөн байна.
Хятадын сэргээштэй тэмцэх ажилтад Бүх Хятадын биеийн тамир спортын 10-р наадамд сэргээшийн эсрэг ажлын эрч хүчээ эрчимжүүлж, үүнээр 2008 оны Бээжингийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад арга туршлага хуримтуулав.
Бүх Хятадын биеийн тамир спортын 10-р наадамд Хятадын биеийн тамир спортын ерөнхий газраас арга хэмжээнүүд авч, сэргээштэй тэмцэх дүрэм тогтоолыг боловсронгуй болгож, сэргээшийн шинжилгээ шалгалт хийх, сэргээш хэрэглэгчийг шийтгэх талаар эрч хүчээ нэмэгдүүлсэн байна. Бүх Хятадын биеийн тамир спортын 10-р наадмын сэргээшид шинжилгээ хийх хэлтсийн орлогч дарга Чжао Жяньже танилцуулж хэлэхдээ:
Хятадын биеийн тамир спортын ерөнхий газраас арга хэмжээнүүд авч, сэргээшийн шинжилгээ болон шалган байцаах ажлаа эрчимжүүлэв. Сэргээшийн шинжилгээ хийх хэмжээ нь түрүү удаагийн наадмынхаас 20 гаруй хувиар нэмэгдэж, тамирчинд шинжилгээ хийхээс гадна, агтанд ч сэргээшийн шинжилгээ хийсэн гэжээ. Сэргээштэй тэмцэх эрч хүчээ эрчимжүүлэхийн тулд, Хятадын биеийн тамир спортын 10-р наадмын зохион байгуулах хорооноос хамгийн том цар хэмжээтэй сэргээшийн шинжилгээний хэсэг зохион байгуулж, сэргээшийн шинжилгээний 45 цэг гарган ажлуулав. Сэргээшийн шинжилгээ хийх, удирдан хамаарах 400 гаруй ажилтан шалган байцаах ажилд оролцсон байна.
Хятадын Олимпийн хороо, Бүх Хятадын биеийн тамир спортын 10-р наадамдын зохион байгуулах хорооноос сэргээштэй тэмцэх дэлхийн байгууллагын орлогч ерөнхий захирал Руне Андерсонг тусгай урьж, тус наадмын хугацаанд сэргээштэй тэмцэх ажилд шалгалт хийлгэсэн байна. Руне Андерсон Наньжин, Сү чжөү, Ү-ши зэрэг газарт Гандбол, ширээний теннис, буудлага, гимнастик, усанд сэлэлт, талбайн теннис, уралдааны завь зэрэг спортын долоон төрлийн сэргээшийн шалгалтын цэгийн ажилд шалгалт хийжээ. 10-р наадмын сэргээшийн шалгалтын ажилд Руне Андерсон сэтгэл өндөр байна. Тэрээр хэлэхдээ:
Наньжинд болсон бүх Хятадын биеийн тамир спортын 10-р наадмын хугацаанд сэргээшид шалгалт хийсэн ажил нь олон улсын сэргээшийн шалгалтын стандартад бүрэн нийцэж байна. Дэлхийн сэргээштэй тэмцэх байгууллагын талаас авч хэлэхэд, тэдний хийсэн ажил нь "дэлхийн сэргээштэй тэмцэх тогтоол" болон холбогдох баримт бичиг, стандарттай бүрэн нийцэж байна гэжээ.
Руне Андерсон энэ удаа Хятадад хийсэн айлчлалд бас Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны сэргээштэй тэмцэх ажилд жолоодон туслах зорилготой юм. Хятадын спортын 10-р наадмын хугацаанд Руне Андерсон Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны холбогдох зүтгэлттэй уулзалт хийж, Бээжингийн Олимпийн наадмын сэргээшийн шалгалтын ажлын талаар зөвшин хэлэлцсэн байна. Бээжингийн Олимп сэргээшийн шалгалт хийх талаар түүхэнд хамгийн гарамгай нэг удаагийн Олимп болохыг Руне Андерсон хүссэн байна. Тэрээр хэлэхдээ:
Бид Бээжингийн Олимпийн наадмын зохион байгуулах хороотой уулзалт хийж, холбогдох хэдэн сэдвээр хэлэлцэв. 2008 оны Олимпийн наадмын хугацаанд дэлхийн сэргээштэй тэмцэх байгууллага ажлаа өрнүүлнэ. Эн тэргүүнд сэргээштэй тэмцэх ухуулгын ажил хийнэ. Хоёрт Олон улсын Олимпийн хорооны урилгаар, бие даасан ажиглагчийн хэсэг томилж, Олимпийн наадмын хугацааны сэргээштэй эмцэх ажилтай танилцаж шалгалт хийнэ гэжээ.
|