• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-16 18:10:54    
Циркийн урлагийн их наадам боллоо

Хятадын Олон Улсын Радио

     Циркийн уралдаан нь циркийн наадмын гол агуулгын нэг юм. Наадмын зохион байгуулах комисс нь 300 гаруй тоглолтоос 30 гаруй программыг шалгаруулж, үүнийхээ дотроос алт, мөнгө, хүрэл арслан шагнал шалгаруулсан байна. Үүнд Оросын үндэсний циркийн компанийн "Тулах акробат" нь тус төрлийн тоглолт дотроо шинэ оргил болсон байлаа. Швейцарийн Дуо Треспасе хамтлагийн Хятадын уламжлалт тоглоомыг шинэчилж тоглосон "хулсан тоглом", Германы жүжигчний тоглосон "гарын эрдэм", Унгарын Симет хамтлагийн 12 метр өндөрт тоглосон дээсэн дээрх тэнцвэр, Оросын Бүгд Найрамдах Буриад Улсын циркчдийн тоглосон "эцээнээс гарсан могой" гэдэг уран нугарал зэрэг гайхамшигтай сайхан тоглолтууд нь хүмүүсийн анхаарлыг маш их татсан байна.

     Адил бус соёл, адил бус үндэстний хэв намбтай эдгээр программуудад циркийн үзүүлэх тоглолтын бүх төрөл хамрагдаж, циркийн урлагийн аймшгийн, шинийг үүдэх, сонирхуулах, зугаа цэнгүүн хүртээх чанар болон олон янзат чанарыг бүрдүүлж, олон улсын циркийн салбарын тэргүүний түвшнийг харуулсан байна.
Наадамд оролцсон Хятадын программууд ч хүмүүсийн анхаарлыг маш их татсан байна. Одоо та бүхний сонсч байгаа бол Хэбэй мужийн Үчяогийн циркчдийн тоглосон "Баярын өдрийн бүсгүй" гэдэг уран нугарлын хөгжим болно.

     Тайваний волейбол гэдэг товшуур бүжиг, Хүбэй мужийн Үханий циркийн хатлагийн тоглосон "Сажлуур баганд авирах" гэх зэрэг олон тоглолт нь маш их амжилттай болсон байна.

     Энэ удаагийн наадамд олон улсын циркийн салбарын 11 нэрт зүтгэлтнийг шүүгчээр урьж ажлуулсан байна.

1  2  3