• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-16 18:14:19    
Нэрт зохиолч А.Оцор

Хятадын Олон Улсын Радио

     А.Оцор бол манай орны 1-р зэргийн зохиолч юм. Тэрээр 1924 оны 11-р сарын 17-ны өдөр Улаанхад хотын Байрин зүүн хошууны Усан түрүү айлын малчин Амьбөхийн хөвгүүн болж заяажээ. Байран нутг бол ер нь эрдэмтэн мэргэд цолгордог нутг юм. Дээр үед энэ нутгаас нэрт ардын аман шүлэгч Шагдар солиот мэндэлж, Өвөр монголын одоо үейн алдарт шүлэгч Б.Бүрэнбөх ч Байран нутагтай юм.

     1945 онд хувсгалд оролцож, 1947 онд ХКН-д элсэгджээ. 1948 онд зохион байгуулалтаас түүнийг "Лю Сюнь" уралгийн дээд сургуульд суралцуулсан байна.

     А.Оцор анхны бүтээл "Тал нутгийн өрхийн цэрэг" гэдэг яриат жүжигээ нийтлүүлснээс нааш 50 гаруй жилийн турш өгүүллэгэ, найруулал, тууж, роман, киноны уран зохиол, дуулалт жүжиг зэргийг бичиж, дотоод гадаадад нэр алдаршсан байна. Түүний бичсэн "Хөхөөгийн дуун", "Алмасын дуу", "Ээж нуур" зэрэг өгүүллэгэ, найруулал нь дунд бага сургуулийн хичээлийн бичигт сонгогдон орж, нэлээд хэдэн өгүүллэгэ нь ангиль, франц, япон зэрэг хари хэлэн дээр орчуулагдсан байна. 1957 оны сүүлчээр А.Оцор цэргээс халагдаж, Хятадын зохиолчидын нийгэмлэгийн Өвөр монголын салбар нийгэмлэгийн орлогч дарга, "Тал нутаг", "Өнөр цэцэг" сэтгүүлийн ерөнхий найруулагч, Өвөр монголын утага урлагийн холбооны намын удирдах комиссын гишүүн зэрэг тушаалыг хариуцаж байжээ.

     Тэрээр урид хожид Хятадын зохиолчидын нийгэмлэгийн гишүүн, Хятадын ши жүжигийн зохиолчидын нийгэмлэгийн гишүүн, Хятадын зохиолчидын нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Өвөр монголын өөртөө засах районы утага уралгийн холбооны орлогч дарга, Хятадын зохиолчидын нийгэмлэгийн Өвөр монголын салбар нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан бөгөөд хожим нь Өвөр монголын өөртөө засах районы утага уралгийн холбооны зүтгэлтэн, Өвөр монголын зохиолчидын нийгэмлэгийн гарамгай зүтгэлтэн болов.

     Түүний гол болох бүтээл гэвэл, "Тал нутгийн өрхийн цэрэг", "Саруул нутгийн хүү", "Хөхөөгийн дуун", "Нандин чанар", Чимдоржтай хамтарч бичсэн "Данавал", "Малчидын үрс", "Сувад цацсан тал", кино уран зохиол "Алмасын дуу", "Мөнгөн цагаан суврага", манай орны алдарт кино тоглогч Цэцэнгоотой хамтарч бичсэн "Морит цэргийн дуулал", "Алсын говьд", "А.Оцорын найруулалын түүвэр", "Амьдрал ба зохион бүтээх үйлдлэгэ", "Гансүх", "А.Оцорын зохиолын түүвэр", роман "Ул мөр" зэрэг болно.