• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-17 16:43:53    
Нээлттэй болж байгаа Түвд олон хэлээр хичээл сургалт хийж байна

Хятадын Олон Улсын Радио

    "Дэлхийн нуруун"-д байрлаж байгаа Түвдийн өөртөө засах район бол Хятадын үндэстний цөөнхийн таван өөртөө засах районы нэг юм. Тус өөртөө засах район нь түвд үндэстний хүн амаар гол болгож байгаа бөгөөд Түвд үндэстний үг хэл үсэг бичигтэй юм.

     1965 онд ТӨЗР байгуулагдсаны дараа, үндэстний цөөнхийн хэл бичгийг хөгжүүлэх төв засгийн газрын бодлогын дагуу, Түвдийн өөртөө засах районы хөдөө тосгон малжих районы дунд бага сургуульд Түвд хэл бичиг сурахаар гол болгон, Түвд Хятад хэлийг зэрэгд нь хэрэглэх заан сургалт хийж, тариачин малчдын үр хүүхдийн соёлын түвшнийг чадах хэрээр дээшлүүлж ирсэн байна.

     40 жилийн турш Түвдийн шат бүрийн боловсролын ажил эрхэлсэн засаг захиргааны салбарууд Түвд хэлээр заан сургах ажлыг маш хүндэтгэн үзэж ирсэн гэж ТӨЗР-ны боловсролын ажлыг гол удирдаж байгаа албаны хүн Марчюн үзсэн байна.

     Тэрээр хэлэхдээ: Түвд хэл бол Түвд үндэстний бүтээсэн нэлээд тэргүүний соёл юм. Хэрбээ залгамжлан хөгжүүлэхгүй юм бол, бид үр ач нартаа юү хэлэх билээ? Иймээс өөртөө засах районы намын хороо болон засгийн газар нь Түвд хэлний ажлын комисс болон Түвд хэлний ажлыг удирдах хэсэг байгуулж, түүнийхээ доор албан газар гаргасан юм, шат бүрийн боловсролын ажил эрхэлсэн засаг захиргааны салбарууд ч холбогдох удирдах байгууллага байгуулсан юм гэжээ.

     Марчюнгийн танилцуулсанаас үзвэл, Түвдийн сурагч нэгбүр бага сургуулаасаа дээд зэргийн дунд сургуульд ортол Түвд хэлийг заавал сурах хэрэгтэй юм. Хятад хэлийг бага сургуулийн гуравдугаар ангиас сурдаг, ингэж Түвд хятад хэлийг зэрэгт нь сурчхавал Түвд үндэстний сурагчид хожим хойшид Түвэддээ гэсэнгүй, дотоодын аль газар ажиллаж амьдарсан ч дөхөм байдаг.

     Түвдийн Шан-нань районы Найдун сияний дунд сургуулийн гуравдугаар ангийн сурагчид түвд хэлний хичээл сурч байгаа байдлыг сонсож байна. Энэ дунд сургуулийн бүх сурагчид нь бүр Түвд үндэстний тариачин малчдын хүүхэд бөгөөд анги болгон хятад хэл болон түвд хэлний хичээл сурдаг. Сурагчдын түвд хэл болон хятад хэлийг хэрэглэх чадавхыг дээшлүүлэхийн төлөө, сургууль нь түвд хятад хэлний уран сайханы олон төрөл хэлбэрийн тоглолт зохион байгуулж, бас ярианы хичээл, зохиол бичих уралдаан, уран бичлэгийн тэмцээн зэргийг зохион явуулдаг байна. Энэ дунд сургуулийн сурагч Пинцөвандуй сурвалжлагчид хэлэхдээ:
Түвд хэл бол манай үндэстний үг хэл мөн. Түвд хэлний хичээлээс бид Түвд үндэстний түүх, яруу найраг жич орчуулсан маш олон гадаадын үлгэрийг сурч байгаа болохоор би маш сонирхолтой. Анх зэргийн дунд сургуулиа төгссөнөөс хойш би дээд зэргийн дунд сургуульд суралцаж, хожим багш болох хүсэлтэй байна гэжээ.

     Шан-нань районы боловсрол биеийн тамирын ажил эрхэлсэн газрын орлогч дарга Жашизяцө сурвалжлагчид хэлэхдээ: манай нутгийн буй бүхий дунд бага сургууль өнөө нэгэнт хятад түвд хоёр хэлийг зэргээр сурч, энэ хоёр хэлэнд нэвтэрсэн байх ёстой гэж сурагчдаа шаардаж байна. Бага сургуулийн шатанд Түвд хэлээр хичээллэхээр гол болгож, Хятад хэлийг дагалдуулан сургаж байна, анх зэргийн дунд сургуулийн шатанд Түвд Хятад хэлийг хослуулан сургах заан сургалтын загвар хэрэгжүүлж байна. Шан-нань районы олонх бага сургууль нэгдүгээр ангиасаа Хятад хэлний хичээлтэй бөгөөд энхүү заан сургах арга хэмжээг сурагчдын гэрийн ахмад болон нийгэм даяар зөвшөөрөн дэмжиж байна. Иймэрхүү хос хэлний заан сургалтын загвар хэрэгжүүлсэнээр, Түвд үндэстний сурагч бага сургуульдаа зургаан жил хятад хэл сураад, дунд сургуульд орсоны дараа хятад хэлээл заах олон төрлийн хичээлийн агуулгыг маш сайн ойлгож, дунд сургууль төгсөх, цаашлаад их сургуульд суралцахад маш их тус болж байна гэжээ.

     Түвд Хятад хос хэлний хичээл сургалтаа эрчимжүүлэхийн зэрэгцээ, Түвдийн зарим бага сургуулууд гуравдугаар ангийн сурагчдад Англи хэл зааж байна. Та сая Шан-нань районы Жээдан суурины бага сургуулийн хүүхдийн Англи хэлний хичээл сурч байгаа бичлэг сонссон юм. Түвдийн олон бага сургуульд олон хэлний хичээл сургалт хийж байгааг Түвд ардууд маш дэмжиж байна. Түвд иргэн Данзанчюнпэй хэлэхдээ:

     Түвдийн маш олон газарт хан үндэстний хүн, гадаадын иргэн их олон байна. Бид хятад хэл болон англи хэл мэдэхгүй юм бол тэдний ярихийг юү ч ойлгохгүй болно. Сургууль нь хүүхдүүдэд хятад англи хэл зааж байх нь маш сайн гэжээ.

     Түвд нутгаа хөгжүүлж, орчин үеийн болгоход, Түвдийн боловсролыг дэлхийн чиглэлээр хөгжүүлж, ирээдүйн шаардлагад нийцүүлэх хэрэгтэй, Хятад хэл болон Англи хэл бол Түвд үндэстний хүн ардыг хөгжлийн замаар замнуулан, дэлхийн жишигт хүргэх багаж болох юм гэж Түвдийн боловсролын ажлыг гол удирдаж байгаа албаны хүн Марчюн үзэж байна. /Пэрлаймаа орчуулав/