Нутаг дэвсгэр: 1947 онд НҮБ-ын баталсан Палестины тусгарлан засах 181-р тогтоолын дагуу Палестин районд байгуулах Аравын орны нутаг дэвсгэр нь 11 мянга 500 хавтгай дөрвөлжин км байх ёстой юм. Гэвч тухайн үед Аравын орнууд тус тогтоолыг эсэргүүцснээс болж, тус тогтоолын тогтоосон районд Аравын улс байгуулаагүй билээ. 1948 оны 5-р сард болсон Дундад дорнодын 1-р удаагийн дайнаар Израйль 181-р тогтоолд тогтоосон ихэнх Аравын нутгийг булаан эзэлж, 1967 онд болсон Дундад дорнодын 3-р удаагийн дайнаар Израйль тус тогтоолд тогтоосон бүх Аравын нутгийг булаан эзэлсэн байна. 1988 оны 11-р сард, Палестинты үндэсний хороо Палестин улс байгуулна гэ тунхаглсан боловч улсын хил тогтоогоогүй юм. Мадридын энхийн бага хурлаас хойш Израйльтай энхийн хэлэлцээ хийхээр дамжуулан эзлэгдсэн нутгаа аажмаар буцаан авч байна.
Хүн ам: 2000 оны байдлаар 8 сая 800 мянг, түүний дотор Газын зурвас болон Иордан голын баруун эргийн хүн ам 3 сая 510 мянга байж, бусад нь гадаада цагаачилж байна. Хүн амын ихэнх нь Арав үндэстэн, Арав хэлээр яридаг. Голцуу Исламын шашин шүттэдэг.
Нийслэл: Иерусалим, 1947 оны 11-р сард болсон НҮБ-ын чуулганы баталсан тогтоолоор Иерусалимыг олон улсын болгож, НҮБ удирдах болсон байна. Израйль 1948, 1967 онд болсон хоёр удаагийн дайнаар бүх Иерусалимыг эзэлсэн бөгөөд 1980 оны 7-р сард Иерусалим бол түүний өнө батын, салгаж болошгүй нийслэл гэж мэдэгдсэн байна. 1988 оны 11-р сард Палестины үндэсний хорооны 19-р тусгай хурал " тусгар тогтонилын тунхаг" нийтэлж, Иерусалим бол шинэ байгуулагдсан Палестин улсын нийслэн мөн гэж мэдэгдсэн байна.
Чухал баяр дураьгалын өдөр: үндэсний баяр – 11-р сарын 25-ны өдөр.
Ерөнхий байдал: Азийн баруун хэсэгт оршиж, Ази, Афирик, Евродп гурван тивийн зам харилцааны зангилаа газарт байрлаж байгаа учраас стратегийн байр суурь нь маш чухал юм. Иордан голын баруун эрэг нь зүүншээ Иордантай хөршилж, нийт 5884 хавтгай дөрвөлжин км талбайтай, газын зурвас барууншаа Газрын дундад тэнгист хүрч, нийт 365 хавтгай дөрвөлжин км талбайтай юм.
Эртэний Палестинд өнөөгийн Израйль, Иордан, газ, Иордан голын баруун эрэг багтаж, түүхэн дээр Еврей хүн болон Арав хүн цөмөөрөө нутаглаж байжээ. Манай тооллоос өмнөх 1020 оноос өмнөх 923 он хүртэл Еврей хүмүүс энд Еврей вант улс байгуулав. Дараа нь Ром хаант улст эзлэгдсэний дараа Еврейчууд хөөгдөж газар болгонд цагаачилах болсон байна. Манай тооллын 622 онд Аравчууд Ром хаант улсыг ялж, энэ нутгийг хяналтдаа авсан байна. 16-р зуунаас эхлэн Палестин нь Осман хаант улсын нэг хэсэг болж, дэлхийн нэгдүгээр дайны дараа Ангилын ноёрхолд орсон байна. Түүнээс хойш энэ нутгийн гол оршин суугчид нь Арав хүн болсон байна. Палестиныг Ангил эзэлсэний дараа түүнийг хоёр хэсэгт хувааж, Иордан голоос зүүнших хэсгийг нь гадар Ирдан гэж нэрлэв, тухайлбал одоогийн Ирдан болно. Ирдан голоос баруунших хэсгийг нь палестин гэж нэрлэв, үүнд одоогийн Израйль, Газ, Ирдан голын баруун эрэг багтаж байна.
1947 оны 11-р сарын 29-ний өдөр, НҮБ-ын чуулаган 181-р тогтоол баталж, Палестинд Аравын улс болон Еврей улс байгуулна гэж тогтоов. Еврейчууд энэ тогтоолыг хүлээн авсан бөгөөд 1948 оны 5-р сарын 14-ний өдөр "Израйль улс" тунхаглав. Аравын орнууд энэ тогтоолыг хүлээн авахаас татгалзаж, Израйль улс байгуулсаны дараа өдөр нь түүний эсрэг дайн зарлав. Дайны дүнд Аравын орнуу ялагдаж, тус тогтоолд тогтоосон Аравын орны ихэнх газар нутгийг эзэлсэн байна. 1967 оны Дундад дорнодын 3-р дайнд Израйль Палестины бүх нутгийг эзэлэв. Их олон Палестин хүн арггүйн эрхээр Аравын хөрш орнуудоор цагаачилж, дүрвэгсэд болсон байна.
1988 оны 11-р сарын 15-ны өдөр Палестины үндэсний хорооны 19-р тусгай аурал Алжирт болж, "тусгар тогтонилын тунхаг" баталж, НҮБ-ын 181-р тогтоолыг хүлээн авч , Иерусалим нийслэлтэй Палестин улс байгуулна гэж мэдэгдэв. 1994 оноос хойш Палестин Израйлийн тохиролцсон хэлэлцээрийн дагуу, Палестины өөртөө засах газар нутаг аажмаар өргөжиж байна. /М.Цэцэн бэлтгэв/
|