Эрхэм найз минь, энэ удаагйин дугаартаа таньд "Шүэ Лихүн болон гахайн махтай" гурилтай шөлийг танилцуулья. За залгаад танд гурилтай шөлийг хийхэд ямар ямар материал хэрэглэдэг ба энэ хоолыг хэрхэн хийдэг тухай танилцуулья.
Хэрэглэх материал: Цагаан гурил 300 грамм, Шүэ Лихүн гэдэг давсалсан ногоо 100 грамм, нарийн болгон хэрчсэн гахайн мах 100 грамм, наранцэцгийн тос 30 грамм, жян юү 50 грамм, ляо жөү 10 грамм, жижиглэн хэрчсэн сонгино, цагаан гаа тус бүр 10 грамм, 500 грамм тунгалаг шөл, давс, вэй жин, хү жяогийн нунтаг зэргийг хэрэглэх хэмжээгээр тус бүр бэлэн болгоно.
Хоолыг хийх арга: 1-рт. Шүэ Лихүн гэдэг давсанлсан ногоогоо угааж давслаг амтыг нь бууруулж, түүнийгээ 0.3см хэртэй жиижг хэсэг болгоно. Гурилаа бүлээн усаар зуурч бөөрөнхйилээд, 10 минут хэртэй тавьж нийцүүлж, дараа нь гурилаа элдэж нинглээд хэрчиж чанахал бэлэн болгоно. 2-рт. Тогоондоо наранцэцгийн тос хийж халахаар нь 5 грамм хэрчсэн сонгино, цагаан гаагаа хийж хурч, дэрээс нь хэрчсэн махаа хийж хуурна.
Бас ляо жиү, жян юү болон хэрчээд бэлэн болгоод байсан Шүэ Лихүнгаа хийж хуурах ба нэг шанаг шөл хийж, 2 минут хэртэй буцалгаад, аяганд аягалаад хэрэглэхэд бэлэн болгоно. 3-рт. Тунгалаг шөлөө буцалахаар нь дээрээс нь вэй жин, давс, хү жяогийн нунтаг, 5 грамм хэрчсэн сонгино тэргүүтнийг хийж чанах ба дараа нь гурилаа дээр нь хийж чанаж, гурилаа болохоор нь шүүж гаргаад шөлөндөө хийхэд л энэ гурилтай шөлийг хийж дууслаа гэсэн үг л дээ .
Энэ гурилтай шөлний онцлог: Энэ гурилтай шөл нь өөр нэг онцгой амттай бөгөөд болгосон гурил нь идэхэд зөөлөн мөртөө гулгамтхай байдаг онцлогтой юм.
Энэ гурилтай шөлийг хийхэд онцлон анхаарах нэг зүйл гэвэл, Шүэ Лихүн гэдэг давсалсан ногоог хоолонд бэлтгэж хэрэглэхээсээ өмнө заавал ахин дахин угааж, шорвог давсныг нь гаргах ба сайн угааж цэвэрлэх хэрэгтэй байдаг. Эс тийм бол хэтэрхий шорвог давслаг мттай болохоос гадна, жижиг хайр чулуу дагасан байдаг. Үүнээс гадна бас гурилаа хэтэрхий удаан чанахаас болгомжлох хэрэгтэй. Хэт удаан чанавал зажилуургүй болж, энэ хоолны үнэр амтыг нөлөөлөх юм шүү. \Номин орчуулан бэлтгэв\
|