• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-18 17:50:30    
Талын эхшиглэл буюу "Үзэсгэлэнт сайхан миний нутаг"

Хятадын Олон Улсын Радио

    "Үзэсгэлэнт сайхан миний нутагт, өнгийн цэцэг дэлгэрнэ. Уран болжмор жиргэн донгодоод, усан болор гол туналзана..." хэчнээн сонссон ч уйдмааргүй монгол үндэстний энэ дуу сэтгэл зүрхийг догдлуулан, зол жаргалт өнгөрснийг өөрийн эрхгүй бодогдуулдаг юм.

    "Үзэсгэлэнт сайхан миний нутаг" гэх дууг сонсоод маш баяртай байна. энэ дууны шүлэг хөгжим нь үнэхээр гойд сайхан байна. энэ дууг сонсоод би өргөн уудам номин ногоон тал нутгийг харан, танан цагаан монгол гэрт очихыг сансан юм гэж Тайваны нэгэн халуун сэтгэлт сонсогч хэлж байсан юм. Тал нутаг эрднийн арал ер нь сэтгэл зүрхний холбоотой юм, Тайваны ах дүү нар тал нутгаар зочилхыг уриж байна. Тал нутгийн дуунд уярсан үнэнч сэтгэлийн игдлэл, бодол сэтгэлийг уудлана.

    "Үзэсгэлнт сайхан миний нутаг" гэх дуу дэлхийн дуу хөгжмийн ариун дагшин ордон-Австралийн Сидней том театрийн урлагийн ордонд цууриатаж байсан юм. тэр нь даруй олон улсын хөгжимгүй найрал дууны том тэмцээнд монгол үндэстний залуу эмэгтэй удирдаач Ялгуунгэрэл, Өвөр монголын залуучуудын хөгжимгүй найрал дууны бүлгэм хамтарч уг дууг хүн зон, байгаль дэлхийг уястал эхшиглэж, тал нутагдаа алтан медальтай буцсан байна. "Үзэсгэлэнт сайхан миний нутаг" гэх дуу нь Хятадын, мөн дэлхийн, нэн ч монгол үндэстний юм. энэ өмөрмөц онцлогтой үндэстний соёлын илрэл болон хүмүүнлэгийн эх ундрал нь өвөр монголчуудын баярлууштай, омогшууштай зүйл болох юм. намбалиг удирдаач Ялгуунгэрэл болон өвөр монголын найрал дууны бүлгэмийн Сидней хотод айлчилж тоглосныг эргэн санахад баяралж мишээсэн мэлмэйд игдлэл догдлолын халуун нулмус мэлэмрээд байх юм.

     "Үзэсгэнлт сайхан миний нутаг" гэх дуу нь Хятадын нэрт далай дагуу хот –Даляны Шинхай өргөн чөлөөнд ч цууриатаж, сарны дор, далайн хөвөөн дэх ер бусын, хүмүүсийг согтууруулам орчинг сэтгэлийн гүнд уралж байлаа.

     Сайхан дуу сэтгэлтэйгээ цуг мөнхөрдөг юм. Тал нутаг, нүүдэл соёлын хэнд ч таалагдам сэтгэлд хүрэм нандин зүйлсийг харуулсан "Үзэсгэлнт сайхан миний нутаг" гэх дуу нь Өвөр монголын дуу хөгжмийн урлагчидын нийгэмлэгийн зүтгэлтэн, төрийн нэгдүүгээр зэрэглэлийн хөгжмийн зохиолч Алтан-Уул гуайн бүтээл болох юм.