• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-18 18:02:01    
Хоолны дараа ганц лийр идэх нь өмөн үү, өтгөн хатахаас сэргийлэх үйлдэлтэй

Хятадын Олон Улсын Радио

      Шөл чанахын 5 цээр

     Хүмүүс тахианы махтай шөл, гахайн ястай шөл зэрэг яс махтай сайхан шөл уух дуртай байдаг, ер нь ийм шөл нь шим тэжээл амт шимтийнхээ талаараа хүмүүст таалагдаж, ходоод гэдэсний шингээлтэд ч сайн байдаг юм. Гэвч махны чанар болон шөлний жинхэнэ сайхан үнэр амтыг нь хэвээр байлгахын тулд шөлөө зөөлөн галаар 2-3 цаг хиртэй удаан чанаж, махны шим тэжээлтэй бүрэлдэхүүнийг гүйцэд гаргахын дагуу бас шөл чанахад 5 цээр байдгийг анхаарах хэрэгтэй юм.

     1- р цээр: Чанаж байгаа явцдаа хүйтэн ус нэмэхийг цээрлэх хэрэгтэй. Халуун шөл нургин буцалж байгаа явцад гэнэт хүйтэн ус хийх юм бол мах цочмог авчиж, уураг уусхийг нөлөөлж, шөлний жинхэнэ үнэр амтыг алдагдуулдаг байна.

     2- р цээр: давсаа урьдаар хийхийх цээрлэх хэрэгтэй. Хэрэв урьдаар үйх юм бол махны уурагийг царцааж, уусахыг нь нөлөөлж, шөлийг шингэрүүлж, өнгийг нь ч бууруулдаг байна.

     3- р цээр: Амтлагч хэтэрхий хийхийг цээрлэх хэрэгтэй. Шөл чанахад сонгино, цагаан гаа, дарс зэргийг хэтэрхий их хийх шаардлагагүй юм. Амтлагч хэтэрвэл, жинхэнэ оргинал үнэр амтыг нь алдагдуулах болно.

     4- р цээр: Жанг урьдаар их хийхийг цээрлэх хэрэгтэй. Жан нь ихэдвэл шөл исгэлэн болж өнгө нь харлаад хүмүүсийн идэх дуршлыг муудуулдаг.

     5- р цээр: Шөлийг даргилтал буцалгахыг цээрлэх хэрэгтэй. Нургиж байгаа шөлний галыг нэмэх юм бол маханд агуулагдаж байгаа уурагийн молекулын хөдөлгөөн шүрүүсч сайхан шөлийг холион бантан болгож ч болзошгүй юм. /Л.Буянтогтох орчуулав/


1  2