Шинэ цаг үеийн аав ээж болох маш хэцүү.
20-р зууны эцсээр, Хятадын Шанхай хотын Фүдүнгийн Саньлинь суурний эмэгтэйчүүдийн холбоо "эхчүүлийн баримжааны тухай санал асууллага" хийсний дүнд, сонирхолыг татах хүчин дутмаг, үг хэлэлэг боловсон бус, үзэл бодол энгийн эхчүүл 31.5 хувийг эзэлж, суралцах, өөрийн боловсорлоо дээшлүүлэхийг хүсэгч 75.8 хувийг эзэлж, хүмүүжүүлэх арга барилаа өөрчилж, тэднийг олон олон найзтай болохыг хүсэгч эхчүүл 80.2 хувийг эзэлж, өөрийн дур сонирхолыг хүндэтгэн, биеэ даан өсгөх орон зайг олгохыг хүсэгч эхчүүл мөн 80.2 хувийг эзэлж байгааг олж мэдсэн байна.
Санал асууллагын дүнгээс үзэхэд, хүүхдүүдийн нүдэндэх эхчүүлийн дүр төрх нь уулын уламжлалт байдлаас хол давсан байна. Тэдний хүсч байгаа орчин үеийн эцэг эхчүүл бол компьютер чаддаг, биеэ сайхан авч явдаг, боловсролтой, зан ааш сайтай, хүүхддээ зохих орон зайг олгодог, сурах дуртай, сайн найзууд шиг байх эцэг эхчүүлийг хүсдэг юм байна.
Хүүхдүүдийн шаардалга жаахан ч хэтрээгүй юм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр, хүүхдүүд ч өөрчлөгдөн, эцэг эхдээ тавих шаардалга барамжаа ч улмаар өөрчлөгдөж байгаа юм.
Гэвч уламжлалт байдлаасаа нэг л доор орчин үеийн болно гэдэг олонхи эцэг эхчүүлд авч хэлбэл бэрх асуудал юм.
Нөгөө нэг талаасаа авч үзэхэд, шинэ ирний эцэг эх болох нь маш азтай.
Хүүхдүүд шинчлэл зүг яваж байна. Сургуульд сурч байгаа хүүхэд шинэ цаг үеийн уур амьсгалыг гэр бүлд авчран томчуулыг цаг үеийн урсгалтай зохицуулах болж байна.
Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр өнөөдөр өчигдөртэй адилгүй болж, маргааш нь өнөөдөртэй адилгүй болж байна. Ялангуяа сүлжээ, даяарчлал мэтийн шинэ үг шинэ ухагтгуун бидны амьдралд орж ирснээр, шинжлэх ухаан техникийн хөгжлийн хүн төрөлхтөнд авчирч байгаа асар их өөрчлөлтийг бид өдөр болгон хүлээн авах болж байна. Эдгээр өөрчлөлт нь бидны хэрэглэж байгаа маш олон бүтээгдэхүүнийг тасралтгүй шинчилж, нийгэм эдийн засгийн хөгжил явах тусмаа түргэсч байна. Бидны өвөг дээдэс үеийн үе уламжилж ирсэн хүмүүжүүлэх арга барил явах тусмаа өнөөдрийн хүүхдүүдэд зохихцохгүй болж байна. Ялангуяа бид мэдээллийн цаг үед орсноор, амьдралын арга хэлбэрд маш их өөрчлөлт гарсан байна. Өнөө цагт биедээ зөвхөн нэг карт аваад дэлхийг тойрч болж байна.
Хүүхдүүд орчин үеийн нүдээр бидныг харах болжээ, иймээс бид шинэ юум сурч, цаг үетэйгээ зэрэг яваж болохгүй нь юу байхав. 21-р зууны эцэг эх болсны хувиар, бид ч өөрийгөө өөрчилж, 21-р зууны баримжаанд хүрсэн мэдлэг боловсролтой, шинэ дүр төрхтэй, чармайн сурдаг орчин үеийн сайн эцэг эх болохоор чармайцгаая!
|