Өвөр монголын хөлүн буйр хот монгол улсын гэрээрлийн салбаруудтай хамтран ажиллаж байгаа тухай чимээгээр бид саяхан Өвөр монголын хөлүн буйр хотын ардын радио хороотой холбогдож энэ талаар сонирхолоо. Хөлүн буйрын сурвалжлагч Хасбар та бүхэн энэ талаар танилцууллаа. Түүний танилцуулсныг үзвэл, сүүлийн өдрүүдэд монгол улсын дорнод аймгий багшийн коллежийн захирал, доктор ариунболд, монгол улсын боловсролын их сургуулийн монгол судлалын захирал доктор профессор Өнөрбаян, дорнод аймгийн багшийн коллежийн захиралын туслах Цог, Өвөр монголын хөлүн буйр дээр сургууль болон монгол улсын дээр дурьдсан сургуулиуддтай хамтран ажиллах талаар хэлэлцээ хийсэн байна.
Хэлэлцээ нь голдуу Хөлүн Буйр дээд сургууль болон Монгол улсын дээр дурьдсан сургуулиуд багш оюутан солилцох, эрдэм шинжилгээний талаар хамтран ажиллах зэрэг долоон агуулга хамрагдаж, хоёр сургуулийн удирдлагын зөвшөөрөлтэйгээр эдгээр гэрээн гарын үсэг зурсан байна.
Уг гэрээг тохиролцсноор эдгээр сургуулиудын сургууль эрхлэх нөхцөлийг сайжруулах, нийгэмийн шинжлэх ухааны чиглэлээр гол болгосон монгол судлал, түнгэс судлалын хамжилцах томоохон ажлуудад нөхцөл бүрдүүлж өгсөн байна. уг гэрээ нь Хөүн буйр дээд сургуулий хувьд авч хэлбэл заан сургалт, судаллагааны чиглэлд нэн өгөн нөхцөл бүрдүүлэн өгсөн байна. монголын тал ч Хөлүн буйр дээд сургуулийн олон талын байдалтай танилцаж, харилцан туршлага солилцох сайхан завшаан болсон байна. Хөлүн буйрын радион хорооны сурвалжлагч Хасбар бидэнд бас Хөлүн буйр дээд сургуулийн монгол хэл зоиолын салбар Дагуур, Эвээнх, Орчоон гурван цөөн тоот үндэстний хэл судлах хуралын талаар танилцуулсан байна. энэ хуралд Төийн үндэстний их сургуулий Профессор Хасэрднэ, Доктор Хасбаатар, Өвөр монголын урлагчидын холбооны дэд дарга, Хөлүн Буйрын урлагчидын холбооны дарга Эвэнх үндэстний алдарт зохиолч Үрэлт нар оролцсон байна. энэ удаагийн хурлаар Хөлүн буйр дээд сургуулийн дээд дурьдсан гурван цөөн тоот үндэстний өнгөрснмий ажлыг дүгнэж, хойшдын судалгааны ажлын тухай ярилцсан байна.
Хөлүн буйр дээд сургуулийн Эвээнх, Дагуур, Орчоо гурван цөөн тоот үндэстний хэл судлах ажил ихээхэн амжилтад хүрсэн байна. Хөлүн буйр дээд сургуулийн дээр дурьдсан гурван цөөн тоот үндэстний хэл судлах хүрээлэн байгуулагдснаасаа хойш Эвээнх, Дагуу, Орчоон үндэстэн төвлөрөн суугаа нутгууд болон Шинэ барга, Хуучин Барга, Шинэхээний буриад зэрэг газруудаар олон удаа сурвалжлан судаллагаа хийж, одоо болтол гучаад өгүүлэл нийтэлсэн байна. үүнд Дагуурын уламжлалт уран зохиол, Эвээнх үндэстний Хятад хэл хэрэглэж байгаа тухай, Буриадын түүхэн бичиг, эртний барга ястан зэрэг бүтээлүүд нь нийгэмийн шинжлэх ухааны судалгааны талынхны анхаарлыг татсан байна. үүнээс гадна тэд бас Оросын холбооын Буриад улсын хэл судлах газар, Монгол улсын дорнод аймгийн баншийн коллеж, Өвөр монголын их сургуулийн монгол судлалын дээд сургууль, Хей Лун Жян их сургуулийн Манж хэл судлах төвтэй уг судалгааны сэдвээр хамтран ажиллаж байнаа юм байна.
|