• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-18 19:11:24    
Хөх хот

Хятадын Олон Улсын Радио

     Хөх хот бол Хятадын өвөр монголын өөртөө засах раионы төв байгаа юм. Өвөр монголын өөртөө засах раионы төв хэсгийн Түмэдийн тал нутагт, өндөр сүрлэг далан хар уулын энгэрт байрлаж, өмнө талаар нь хатан гол шуугин урсч байдаг юм. Хөх хот нь байгуулагдаад дөч гаруй жилийн түүхтэй, үзэсгэлэнт сайхан өнгө үзэмжтэй, үндэстний өвөрмөц онцлогтой умард Хятадын нэрт хот байгаа юм. Хөх хот нь Өвөр монголын өөртөө засах раионы улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, боловсролын төв байгаа юм. Хөх хотыг 1985 онд Хятадын төрийн зөвлөл Хятадын түүх соёлын нэрт хот гэж нэрийдсэн юм. 1992 онд төрөөс Хөх хотыг гадаадад нээлттэй хот гэж батлан зөвшөөрсөн байна. 1995 онд Хөх хот нь Хятадын цэвэр хот болсон байна.

     Хөх хот өнөө дөрвөн дүүрэг нэг сянь нэг хошуутой. Нийт 17224 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Хөх хотод Хан, Монгол, Хотон, Манж, Солонгос зэрэг гучин зургаан үндэстэн байгаа юм.

     Хөх хот нь зүүншээ Бээжин Тянжинь Тан Шаний эдийн засаг хөгжсөн бүс болон Бо Хай боомттой залгаж, баруунш Европ Азийг холбосон эх газрын хоёрдугаар гүүр гэгдсэн төмөр замтай холбогдож, хойт талаараа Монгол улс болон Оросын холбооны улстай холбогдож, ойр хавьд нь Зүнгарийн нүүрсний орд, Бугатын хүнд аж үйлдвэрийн бааз байж, улсын эдийн засгийн голдлогыг тэнгисийн эргээс дотор газар руу шилжүүлэх уулзар газар болж байгаа юм. Хатан голын салбар урсгал Да Хей Хе гол зүүнээс баруунш Хөх хотыг дайран урс байдаг юм. Бээжин бугатыг холбосон төмөр зам, авто зам Хөх хотоор өнгөрдөг юм. Хөх хотын нисэх онгоцны буудал бол улсын хэмжээний агаарын боомт болно. Хөх хот нь Хятадын мужийн өөртөө засах раионы төвүүдийн дотор Бээжингээс хамгийн ойр байгаа нь юм.

     Хөх хотын эргэн тойронд газар дээр газар доор ч гэсэн эх баялаг арбин байдаг юм. олборлоод байгаа ашигт малтмал гуч гаруй төрөл байна.

     Хөх хотын хөдөө аж ахуй голдуу хотын дүүрэгт төвлөрч байдаг юм. буудай, эрднэ шиш, төмөс, чихир лууван, наран цэцэг зэрэг ургадаг юм. Хөх хотын Шянь суурин нь өндөр хурдтай хөгжих замд орсон бөгөөд зуун сая юаний орлоготой Шянь суурин хэдэн арав байгаа юм.

     Хөх хот нь Хавартаа зөөлөн сайхан уур амьсгалтай, зундаа төдий л халуун биш, намартаа налгар сайхан, өвөл их хүйтэн биш байдаг болхоор Хөх хотод амьдрахад их тааламжтай гэж хүмүүс хэлдэг юм. Хөх хот нь үзэсгэлэнт сайхан уул ус, соёлын болон түүхийн дурсгалт зүйлийн олдвор олонтой газар юм. Их агуйн соёл, эртний Жао Улсын цагаан хэрэм, үндэстний нягтралын бэлэг тэмдэг болсон Жао Жүний бунхан зэрэг байдаг юм. Та хэрэв завтай бол Өвөр монголын өөртөө засах раионы төв Хөх хотод жуулчлан хүрч болох юм.