• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-21 17:03:20    
80-аад оноос хойш төрсөн залуучууд яагаад ажлаа дээдэлдэггүй вэ

Хятадын Олон Улсын Радио

     Залуучууд нэвтрүүлэг та бүхэнтэйгээ золгож байна. Сүүлийн үе, Хятадын боловсон хүчний яамнаас нийтэлсэн тайлнаас үзвэл, бусад насны давхрагын хүмүүстэй харьцуулбал, 80-аад оноос хойш төрсөн залуучууд ажилд ороод удаагүй боловч ажлаа хамгаас дээдэлж үздэггүй байна. Уг шалгалтад 3400 гаруй хүн хамрагдаж, эрэгтэй эмэгтэйн харьцал нь тэнцүү юм. Энэ тайланд ажлаа дээдэлж байх эсхээр ажилдаа хандах байр суурийг шалгаж үзсэн юм. Шалгалтын дүнд, 80-аад оноос хойш төрсөн залуучуудын товойм онцлог нь хүнд байдалд нүүрлэхэд ажлаа болих юм уу идэвхигүй ханддаг. Ийм байдал гарч байгаа шалтгаан гэвэл энэ үеийн хүний үзэл танилт нь өнгөрсөний хүнтэй адилгүй бөгөөд иймэрхүү зөрөө нь сурлага, ажлын талаар илэрч, тэрчлэн өдөр дутмын амьдрал, хувийн хөөцөлдлөөс харагдаж болно.

     80-аад оноос хойш төрсөн хүний сэтгэл зүйн бүрэлдэл нь нийгэм, гэр бүл, боловсрол зэрэг олон талаас нөлөөлөгдөх юм. Юуны өмнө нийгмийн орчноос үзэхэд, 80-аад онд төрж, 90-ээд онд өсч бойжсон залуучууд өвөө, эцгийн үеийн хувьсгал, хөдөө нутгаар явах, хүчир зовлонтой амьдрал зэрэг өнгрөлтийг туулж байгаагүй. Имй болохоор тэд оршин тогтнох талаар санаа зоволтгүй байж, ажилд хандах байр суурь ч олонхдоо хувийн дур сонирхолоос шалтгаалдаг.

1  2