• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-21 17:26:41    
Дахин гэрлэж байгаа эмэгтэйчүүд

Хятадын Олон Улсын Радио

    Нийгэм хөгжихийн хэрээр, гэр бүлийн салалтын хэмжээ явах тусмаа ихэсч байгаа төдийгүй, дахин гэрлэж байгаа явдал ч омтгойлж болошгүй нийгмийн нэг үзэгдэл болсон байна. Судалгаа шинжилгээний байдлаас үзэхэд, залуучууд, идэр насны, өтлөө насны эмэгтэйчүүдийн дахин гэрлэлтийн сэтгэл санааны байдал адил бус байж байна.

     Залуу насны эмэгтэйчүүдийн дахин гэрлэж байгаа байдлаас үзэхэд, залуучуудад хайр дурлал, гэрлэлт байх ёстой бөгөөд салж сарниад дахин гэрлэх нь ч ёстой юм шиг маш зоригтой хандаж, дахин гэрлэлт нь эхний гэрлэлтээс ямар ч ялгаагүй байж, сэтгэл санааны талаар дарамтгүй байж байна, энэ нь нэг ёсандаа зөв боловч, бодит амьдралд зарим дахин гэрлэж байгаа залуучууд нэг удааны гэрлэлтийн ялагдлаасаа сургаамж авахгүй, гэр бүл, ажил үйлс, үр хүүхэд зэрэг асуудалд холбогдож байгааг үл ойшоон, нарийн тунгааж бодохгүйгээр яаруу сандруу гэрлэх байдал их оршиж байна.

     Идэр насны эмэгтэйчүүдийн дахин гэрлэж байгаа байдлаас үзэхэд, цаг ирэн хөгжиж, нийгэм дэвшсний илрэл гэж хэлж болох юм, өнгөрсний тэрэх нийгмийн дарамтаас болж, аргацаах байдлыг эвдэж, хайр сэтгэлгүй болсон хоёул эртхэн салах нь нэг доор өдөржин хэрэлдэж байх зовлонгоос мөлтөрч, өөр өөрийн замаа хөөж, энэх амьдралаас авчирсан сэтгэл санааны зовлонгоо нөхвөрлөхийн төлөө дахин шинэ гэр бүл байгуулаж, жаргалтай амьдрахыг хүсэх болжээ.

     Өтлөө насны эмэгтэйчүүдийн дахин гэрлэж байгаа байдлыг үзэхэд, өтлөө насандаа дахин гэрлэнэ гэдэг бол маш хэцүү хэрэг билээ, нийгмийн дарамт, үр хүүхдийн эсэргүүцлээс болж өтлөө насны дахин гэрлэлтэд маш их хүндрэл бэрхшээл учруулдаг байна. Зарим өтлөө насны эмэгтэйчүүд удаан жил ханиа алдснаар ганцаардах, бухимдах, асрах хүнгүйгээс дахин нэг хань олъё гэж боддог боловч хэлж гаргаж чадахгүй байдаг, үнэндээ энэ нь буруу юм, хайр сэтгэл дахин гэрлэлт нь зөвхөн залуу хүмүүст байдаг биш, өтлөө хүнд ч байх ёстой юм.

     Маш олон нас ахисан эмэгтэйчлүүд, дахин гэрлэвэл нийгмийн дарамтаас айна, хүүхдүүдийн эсэргүүцэхээс айна, хань олсны дараа гэр бүлдээ шинэ зөрцөл авчрахаас айна, эд хөрөнгө гээд олон явдалд орооцолдохоос айна. Үнэндээ Хятадын гэрлэлтийн хуульд хоёр тал сайн дурын байх нөхцөлд ямарваа нэг тал нь нөгөө талаа албадаж болохгүй бөгөөд гурвадах тал оролцохыг зөвшөөрөхгүй, дахин гэрлэлт нь мөн хуулийн баталгатай гэж тогтоосон юм.

     Өнөө маш олон өтлөө насны эмэгтэйчүүд дахин гэрлэж, ганцаараа байх бухимдал хийгээд зовлонгосоо салах болжээ, үүнд үр хүүхдүүд ч настдын санлыг хүндэтгэн, хань нөхөртэй болж, сэтгэл санаагаа солилцоход нөхцөл боломж хангаж, тэдний дахин гэрлэхийг нааштай дэмжих болж байна.