
Америкийн ерөнхийлөгч Жорж Буш 21-ний үдэд Монгол улсын нийслэл Улаанбаатарт хүрэлцэн очиж, Монгол улсад айлчлал хийсэн байна. Энэ бол Америкийн ерөнхийлөгчийн Монгол улсад хийж байгаа хамгийн анхны айлчлал болох юм. Айлчлалын үеэр Монгол Америк хоёр орон хамтарсан мэдэгдэл нийтэлж, 2004 оны 7-р сард хоёр орны тогтоосон бүх талын түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж илэрхийлжээ.
1 2 3 4 5
|