Каш хот бол Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы өмнөд нутгийн лалын соёлын төв юм. Кашид 3 сая гаруй мусульсанчууд оршин сууж байдаг бөгөөд тэд нийт хүн амын дотор 98%-ийг эзэлдэг байна.
Кашийн лалын шишны сургууль бол лалын шишны эргэмтдийг тусгайлан бнлтгэж хүмүүжүүлдэг газар юм. Уг сургуулийн захирал Махматикан Абдула сурвалжлагчид хэлэхдээ, манай сургууль жил болгон 50 сурагч элсдэг байна. 3 жилийн сурлагын хугацаандаа сурагчид шашны хичээл гол сурахаас гадна бас газар зүй, түүх зэрэг соёлын бусад хичээлүдийг сурдаг юм. Төгссөнийхөө дараа, тэдний зонхилох нь лалын шашны эргэмтэн дутагдаж байгаа алс буйд нутаг районд хуваарлагдан очиж шашны ажиллагаа эрхэлдэг юм гэжээ.
Лалын шашин манай тооллын 10-р зууны үеэсээ төв Азиас Хятад улсад уламжлан орж ирсэн байна. Өнөөгийн байдлаар, Каш хотод их бага 10 шахам лалын сүм хийд байгаа бөгөөд түүнд хэдэн арван мянган шашинтан ажиллаж байна.
19 настай Уйгар хүү Абрати Үгүл бол Каш хотын лалын судар бичгийн сургуулийн хоёрдугаар ангийн сурагч юм. Абратийн ах нь Шиньжянгийн Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуулийг төгсөж, эгч нь Шиньжянгийн Анагах Ухааны Дээд Сургуулийг төгсгөжээ. Өндөр зэргийн дунд сургуулийг тэсгөсснийхөө дараа, Абрати шашинд маш их сонирхолтой болохоор, Кашийн лалын судар бичгийн сургуульд шалган орж суралцсан байна. Тэр хэлэхдээ: "Би судар бичгийн сургуульд сайн сурья гэж бодож байна. Шиньжянд шашны талын хүмүүс тун цөөн байна. сургуулиа төгсөгсний дараа би шашны ажил хийж, лалын шашны эргэмтэн болох сонирхолтой байна" гэлээ.
Лалын шашны ариун дархан газар болох Мека орж мөргөл үйлдэх нь мусульман хүн болгоны насан туршдын хамгийн их хүсэл мөрөөдөл болдог юм. Жил болгонд Кашийн хэсэг мусульманчууд Мека орж мөргөл үйлддэг байна. Мөргөл үйлдэхээр явахдаа хоёр зам шугмаар явдаг, нэг нь хувийн шугам, нөгөө нь орон нутгийн лалын шашны нийгэмлэгээс зохион байгуулсан нийтийн аялал болно. Шиньжянгаас Саудын Араб руу онгоц шууд нисч байдаг болохоор, Мека ороход маш дөхөм болсон байна. Нисэх онгоцон дээр бас эмчилгээний болон орчуулгын үйлчилгээ хангадаг хүмүүс бий. 2004 онд Каш районоос Мека орж мөргөл үйлдсэн хүний тоо нь 1500-гаас давсан бөгөөд тэдний зонхилох нь ахмад идэр насны мусульманчууд байлаа.
65-тай Уйгар настан Акем Мамти бол тэдний доторхи нэг нь юм. Мека орж мөргөл үйлдсэн байдлаа тэрээр эргэн санаж хэлэхдээ: "Мека руу мордохоос өмнө, төрөл төрөгсөд бүхнээрээ намайд цугларан найрлаж намайг үдэн мордуулсан юм. Саудын Арабын цаг агаар маш халуун, өөрөө бас нас ахисан учраас тэнд хүрвэл буцаж ирж чадахгүй байж мэднэ гэж бодож байсан" гэжээ.
Мекаас намайг буцаж ирэхэд олуулаа угтсан. Би ч тэдэндээ Саудын Арабын чавга, Мекийн рашаан зэргийг авчирч өгсөн юм. Тэд нар маань рашааныг амсаад, хүн болгон Мека орсон шиг санагдаж байна гэж хэлж байсан гэж настан Акем Мамти баяртай ярьлаа.
Мека орж мөргөл үйлдэээд ямар сэтгэдэл төрсөн тухай нь түүнээс асууж сонирхоход тэрээр хэлэхдээ: "Хамгийн их сэтгэгдэл бол өөрөө гадаад хэл мэдэхгүй явдал байсан. Саудын Арабын хүмүүс араб хэл биш бол англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд зарим нь бас Урду хэлээр ч ярьж чаддаг. Гэхдээ би уйгар хэлээр л ярьж чаддаг болохоор, бусадтай санал бодлоо солилцохын аргагүй байлаа. Гэр орондоо буцаж ирснийхээ дараа, би сайн суралцаж өргөн мэдлэгтэй болох хэрэгтэй гэж хүүхэд залуучуудыг сургасан юм" гэлээ.
Энэ жил 63 настай Аббурехам Кари Хажи бол Кашийн дүүргийн нэг лалын хийдийн ахун юм. Тэрээр Мекад хэдэн удаа очиж мөргөл үйлдсэн байжээ. Тэр хэлэхдээ: "Лалын сүмийн ахун болсны хувьд би сар бүр Засгийн газраас зохих хэмжээний амьдралын зардал мөнгө олдог юм. Үүнээс гадна, би Кашийн судар бичгийн сургуульд багшийн ажил хийж, сар болгонд 500-аад юаний цалин авч байна. Эдийн засгийн хамгийн гол орлогоо би өөрийн эрхлэж байгаа зочид буудлаасаа олдог юм. Манай буудлын үнэ хямд, үйлчилгээ сайн болохоор, орлого сайн байдаг" гэжээ.
Миний эд хөрөнгө бүхнийг богд эзэн соёрхсон юм. Хэрэв ямар нэгэн хүн усламж хүсвэл би хэзээд харамгүй хандив өргөдөг юм. Буяны үйлст зүтгэвэл буян хураадаг гэдэг нь мусулиманчуудын уламжлалт сайхан заншил юм гэж Аббурехам Кари Хажи хэллээ. /О.Дарамбазар орчуулж,Урангоо хянав/
|