• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-22 17:19:15    
Эртний торгон замын аялал

Хятадын Олон Улсын Радио

     Торгон зам бол эртний үед Ази Европ тивийн эх газрыг холбосон алдарт худалдаа наймааны зам болох юм. Одоогоос 2000 гаруй жилийн түүхтэй болж байна. Торгон зам зүүн талаасаа Шанш мужийн эртний хот Ши-анаас гараагаа авч, зам дагуу Шанш, Гансуу, Нинся, Хөхнуур, Шинжян зэрэг муж өөртөө засах районаар дамжин, цааш тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Афганистан, Иран, Ирак, Сири зэрэг орноор дамжин, шууд Газрын Дундад Тэнгэсийн зүүн эргэд хүрч, Хятадын торго дурданг Европт зөөж аваачдаг байна. 7000 гаруй км урт торгон замын тал гаруй нь Хятадын нутагт байдаг юм. Торгон зам өнөө худалдааны чадавхаа алдсан хэдий ч түүний дагуу байрлаж байгаа нутгийн үндэстний зан үйл, уул усных нь өнгө үзэмж жич түүх соёлын хуучин буурь нь аялал жуулчлалын сайхан боломжийг бүрэлдүүлж байгаа юм.

     ШУӨЗР-ны төв Үрэмч хот бол торгон замын аялалын заавал өнгөрөх өртөө юм Шорлогын болон Уйгар хоолны сайхан үнэр ханхалсан гудамжаар хээтэй малгай тавьсан Уйгар настан болон саа алчуур ороосон Уйгар бүсгүйчүүд нааш цааш зөрөлдөн явж, зах дээр нь төв Ази баруун Азийн наймаачдын юм хумаа худалдах дуу гарч, жуулчдад яг л эртний торгон замд хүрсэн шиг сэтгэгдэл төрүүлэх юм.

     Торгон замаар аялах тухай Бээжин Их Сургуулийн түүхийн факультетийн оюутан Ниү Дяндян Шинжянгийн захаар явсан байдлаа хэзээ ч санаж байдаг юм. Тэрээр хэлэхдээ:

     Энэ аялалын зам надад гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл маш их байна. Шинжянгийн захыг би хэзээ ч мартахгүй. Шинжянгийн захыг тухайн нутгийн хүмүүс " Бажа" гэж нэрлэж байдаг. Бажа нээх үеэр тухайн нутгийн эрэгтэй эмэгтэй хүүхэд настан гэсэнгүй гоё сайхан хувцасаа өмсөж, хамгийн сайн зүүлтээ зүүн, Мусальманы эмэгтэйчүүд бас нүүрээ алчуураар бүтээн захад ирдэг байна гэжээ.

     Хүрэл гэсэн газар бол амтат лир гардаг нэртэй нутаг юм. Лир боловсрох үе Хүрэлд хүрэх юм бол замын хажуу, тариан зах, айлын хүрээ хашаанд гэсэнгүй газар болгонд намиа салаагаа дааж ядан суусан лирийн мод харагдах юм. Хүрлийн лир тарьж ургуулсан түүх нь 2000 гаруй жил болж байна. Тухайн нутгийн хүмүүсийн хэлэхээр, зарим хүн энэ нутгийн лирийг гадна нутагт аваачиж тарьсанд суусан лир нь Хүрлийн лир шиг амтгүй болсон гэнээ. Харин гадна нутгийн лирийг Хүрэлд авчран тарьсанд, амт нь уул нутгийнхаасаа хол илүү амттай байсан гэдэг.

     Торгон зам дагуух өнгө үзэмж маш үзэсгэлэн сайхан юм. Жуулчид өөрийнхээ аялан жуулчлах өдөр хугацааны урт богинг үзэж аялалын замаа сонгож болох юм. Энэ торгон замын дагуу Хөхнуур болон Шинжянгийн өнгө үзэмжийг сонирхож болох юм. Хөхнуурын давсан нуур, Хөхнуурын шувууны арал, Шинжянгийн Баян-булгийн тал нутаг болон Хуны дархан цаазтай бүс, Тэнгэр уулын Бугд нуур, Турпаны галт уулын буурь, Карамайн идэгдэлт газрын давхарга – " чүтгэрийн хотхон" зэрэг үзэмж нь жуулчдын сонирхолыг маш их татаж байдаг юм.

     Күча голын хөндий бол энэ торгон замын онцгой өнгө үзэмжтэй нутаг юм. Шинжянгийн өмнө биед байрлаж байгаа Күча бол түүхэн дээр эртний Гүйз гүрний нийслэл байсан юм. Мөн ч эртний торгон замын чухал суурины нэг мөн. Тэнгэр уулын хайлсан цас доош урсан буухдаа зурвас зурвас жалга хөндий огтлон гаргасан байна. Гэвч голын ус Күчагаар урсан өнгрөхдөө, өргөн их голын хөндий нь уулын дүр төрхөө алдаж, тоогүй олон нарийхан горхи болоод, хамаг эцэст нь нэлгэр их элсэн цөлд шингэсэн байна. Иймээс голын хувилд зөвхөн хачин жигтэй хад чулуун шорууд болон хадан хана үлдсэн байна.

     Одоо Күчагийн голын хөндийд байгаа хязгааргүй үргэлжилсэн улаан нүцгэн хадан хана нь нүд гялбам улайж, харсан болгоныг гайхуулна. Ялангуяа үдэш орой болоход жаргах нарны улбар туяанд хадан ханын хар цагаан нь ялгарч, хачин үзэсгэлэнтэй харагдана. Аялал жуулчлалын хөтөч Ли Вэнь жюнь хэлэхдээ:

     Күчагийн голын хөндийд маш олон эртний дурсгалт зүйл болон агуй нүх байгаа юм. Күча сияний зүүн өмнө байгаа том хуучин хот, мөн энэ сияний зүүн хойно байгаа мянган бурхант агуй, сияний хотоос баруунш 10 км зайтай байгаа галт нүхний хуучин буурь зэрэг нь маш гайхалтай үзэмж юм гэжээ. Эртний торгон зам дээрэх эртний соёл иргэншлийн ор мөр энд бага бус байгаа юм гэжээ.

      Дээр үеийн Дүнхуан бол торгон замын цэцэглэн хөгжсөн чухал суурин байлаа. Тэр үед дорно өрнийн соёл энд холбогдон нэгдэж, аянчин жуулчин худалдаачин наймаачин нааш цааш зөрөлдөн, тэмээн хонхон дуу жингэнэж, маш халуун хөгжилтэй байсан юм.

     Эртний торгон зам бол гандан бууршгүй аялал жуулчлалын зам юм. Өнгрөгч зууны далаад онд Япон жуулчны хүсэлтээр, Хятадын олон улсын жуулчлал компани энэ аялалын замыг нээсэн юм. Энэ тухай тус компанийн захирал танилцуулж хэлэхдээ:

     Улам олон хүн энэ аялалын шугамыг сонирхож байна. Энэ шугамын аялал жуулчлалын төрөл зүйл болон агуулга нь маш баялаг юм. Зам нь нэлээд ядаргаатай ч бартаа хайх сонирхолтой газар юм. Торгон замаар аялан явбал, бусад газраар аялсанаас хол сайхан сэтгэгдэлтэй болох юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/