Чийдэн бол хүн ардын өдөр тутмын аж амьдралд дутагдаж болошгүй гэрэлтүүлэгч бодис юм. Гэвч жижигхэн чийдэн нь зөвхөн гэрэлтүүлэх үйлдэл гаргаад өргөн олон ард иргэдийн шаардалгыг хангаж чадахгүй юм. Чийдэнг энерги хэмнэх чадавхтай байлгах, түүнийг удаан хугацаагаар ашиглах боломжтой байлгах бол хүмүүсийн түүнд тавьж байгаа шинэ шаардлага болно. Одоо гарч байгаа энерги хэмнэдэг чийдэнгүүд нь энэ шинэ шаардалгыг хангасан болохоор явах тусмаа улам олон айл өрхөд ашиглагдах болж байна.
Бээжингийн гэрэлтүүлэгч хэрэгсэл болон барилгын материалын нэг дэлгүүрт 20-иад настай Шюй рүн хүүхэн саяхан засаж чимэглэж дууссан шинэ өрөөндөө гоё сайхан чийдэн авч тавих санаатай зогсож байлаа. Тэрээр нүд эрээлжлэм өнгө алагласан мянган барааны дундаас зөвхөн энерги хэмнэдэг чийдэг худалдан авхаар шийдсэн байна. Шюй рүн сурвалжлагчид хэлэхдээ:
Би голцуу энерги хэмнэх, цахилгаан хэмнэх, мөнгө хэмнэхийг бодож ийм чийдэн сонгон авч байгаа юм. Ялангуяа бид бол эрчим хүч энерги маш их дутагдаж байгаа мөртөө зардал хэрэглээ ихтэй Бээжин хотод амьдарч, тус хотын нэг бүрэлдэхүүн болсоны хувьд, өөрөө ч гэсэн чадхын хэрээр энерги хэмнэх үүрэг хариуцлагатай юм гэжээ.
Энерги хэмнэдэг чийдэнг бүүр эртдээ гадаадынхан ашиглаж, арван хэдэн жилийн өмнө Хятадад нэвтрэн орж ирсэн байна. Өнгөрсөнд энерги хэмнэдэг чийдэнг дэлгэрүүлхийн тулд засгийн газар болон холбогдох үйлдвэр аж ахуйн нэгжүүд зах зээлд өргөн хэмжээгээр борлуулсан боловч дэндүү үнэтэй, жирийн чийдэнгээс 21 хувь илүү үнэтэй байсан болохоор өргөн олон айл өрхийнхөн авч хэрэглэх хэмжээ нь маш бага байлаа. Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг тасралтгүй хөгжиж, хүн ардын хэрэглээний хүчин илт дээшлэв, үүний зэрэгцээ, Хятадын засгийн газар ч эрчим хүч хэмнэх, ажилч аривч нийгэм байгуулхыг доривтой санаачилсанаар, олон нийтийн хэмнэн гамнах үзэл ухамсар их сайжирсан байна. Ийм байдалд энерги хэмнэх чийдэн нь явах тусмаа хүмүүст сайшаагдах болсон байна.
Хятадын ховор шорооны нийгэмлэгийн мэргэжилтэн ноён Лү Шянь ли хэлэхдээ:
Жирийн цагаан чийдэнгээс гэрэл гэгээ гаргадагаас гадна, үлэмж хэмжээний цахилгааны энергийг илч болгоод гарздүүлж байгаа юм, харин ховор шороо бол энерги хэмнэж, илчийг багасгадаг түүхий материал болох бөгөөд жирийн цагаан чийдэнгийн дөрөвний нэг хувийн цахилгана л хэргэлдэг байна, иймээс адил хэмжээний гэрэл гаргадаг чийдэнтэй зэрэгцүүлбэл, 60—80%-ын цахилгаан хэмнэж чаддаг байна гэжээ.
Энерги хэмнэдэг чийдэнг жирийн чийдэнтэй зэрэгцүүлбэл, бүтцын талаар харицангуй нарийн түвэгтэй болохоор хэрэглэх талаар зарим анхаарах зүйл байгаа юм. Техникийн ажилтан хатагтай Жан ли бол олон жил энерги хэмнэдэг чийдэн хэргэлж байгаа хүн юм, тэрээр ийм чийдэнг хэргэлхэд бас нууц арга байдаг тухай хэлэхдээ:
Жишээлбэл, гал тогооны өргөө, жорлон зэрэг байнга орж гардаг газрын асаагуурыг байн байн нээж хаагаад байх шаардлагагүй юм. Учир нь, энерги хэмнэдэг чийдэнг асаах тэрхэн хоромд цахилгаан гүйдэл маш их болж, цахилгаан их зарцуулдаг, чийдэнгээ олон цагаар асаахад хэдийгээр цахилгаан зарцуулдаг боловч жирийн цагаан чийдэнгээс 4-5 дахин цахилгаан хэмнэж байдаг юм, багцлаад хэлбэл, энерги хэмнэдэг чийдэнг удаан цагаар асаасан ч цахилгааныг төдий их гарздуулахгүй юм гэжээ.
Үүнээс гадна, энерги хэмнэдэг чийдэн нь техникийн талаараа улам боловсронгуй болж, шинэ чадавхтэй энерги хэмнэдэг чийдэнгүүдийг олноор үйлдвэрлэж байна. Хятадын ховор шорооны нийгэмлэгийн мэргэжилтэн ноён Лү Шяньли танилцуулж хэлэхдээ:
Шөнөдөө гэрэл гаргах чадавхтай энерги хэмнэдэг чийдэн нь өдөртөө нарны энергийг 5-10 минут хүлээн авч чадвал харангуй болоход аяндаа 12-15 цаг удтал гэрэл гэгээ гаргаж чаддаг бөгөөд эдэлгээ сайтай юм, одоо шөнөдөө гэрэл гэгээ гаргах чадавхтай ийм төрөл бүрийн бүтээгдэхүүнийг олноо нээн хөгжүүлж байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, одоо энерги хэмнэдэг чийдэнг айл өрхөд өргөнөөр хэргэлж байгаа төдийгүй автобусны зогсоол, дэлгүүр хоршоо, кино театр зэрэг олон нийтийн газрын гэрэлтүүлэгт ашиглаж, зарим заах аппарат, өргөн дэлгэцын дисплэй, зам харилцааны тохио болон солонгон чийдэн зэрэгт энерги хэмнэдэг чийдэнг хэрэглэх болжээ. /Л.Буянтогтох орчуулав/
|