• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-22 17:28:01    
Жижиглэнгийн аж ахуйн нэгж юунд түшиглэн ялалт хийх бэ?

Хятадын Олон Улсын Радио

    Манай орны жижиглэнгийн худалдаа тал бүрээр нээлттэй болсон нэг жил гаруйн турш Хятадын жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бизнесменнүүд зах зээлийн өрсөлдөөний хурц ширүүнийг танин мэдсэн байна. Саяан болсон Хятадын сүлжээ аж ахуйн нэгжийн 7-р хурал дээр аж ахуйн нэгж хирхэн ялалт байгуулах асуудал халуун цэгийн асуудал болж, шинийг бүтээх нь аж ахуйн нэгжийн ялалт байгуулах дээдийн эрдэнэ болсон байна.

     Уг хурал нь шинийг бүтээхээр удирдуулж, шинийг бүтээхээр үнэ өртгөө дээшлүүлэх гэсэн уриан доор сүлжээ аж ахуйн нэгжийн борлуулалтдаа шинийг бүтээх, дунд жижиг аж ахуйн нэгжийн өрсөлдөх хүчинг дээшлүүлэх, сүпермарктын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал зэрэг асуудлаар хайн ярилцсан байна.

     Өрсөлдөөн хурц болох, бүс нутгийн зах зээл ханахын хирээр хятадын жижиглэнгийн ажил төрлийн ашиг буурах хандлага гарч, олон улсын том аж ахуйн нэгж юм уу хятадын дотоодын аж ахуйн нэгж бүр энэ он гарснаас нааш адил бус хөгжлийн зам хайх болсон байна гэж Хятадын сүлжээ аж ахуйн нэгжийн нийгэмлэгийн дарга Гүө Гэпин хэлсэн байна.

     Хятадад амжилт байгууляа гэвэл тухайн газрын байдалтай зохьцож, орон нутгийн онцлогт тохьруулж, адил бус хүмүүст адил бус хувцас хийх хэрэгтэй. Хэрэглэгчидийн зан заншил адил бус орон нутагт адил бус байдаг юм. Бид тухайн орон нутгийн зах зээлийн шаардлагад зохицуулан зохицуулалт хийх хэрэгтэй гэж Жа лэфү хэлсэн байна.

     Гадаадын жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бизнесмен Хятадын зах зээлд орож ирэхийг дагалдан хятадын улсын дотоодын аж ахуйн нэгжийн өрсөлдөөний дарамтч ихэссэн байна. Олонх аж ахуйн нэгж бусдын худалдааны аргыг дөхмөөр сурч, чи ямар аргаар борлуулвал би ч тэр аргыг сурч борлуулалт хийж, чи хямдаар борлуулвал би ч хямдаар борлуулж байдаг. энэ нь тэднийг зах зээлээс ухаран гаргахад хүргэж мэднэ гэж зарим мэрэгжилтэд зааж гарагсан байна.

     2005 оноос нааш жижиглэнгийн худалдааны дундаж ашиг болон ашиг олох төвшин нь бүр буурсан байна. Гэр ахуйн цахилгаан барааны сүлжээ худалдааны өрсөлдөөн улам ширүүсч, зарим сүпермарктын ашиг үргэлжлэн буурч, зарим нь зах зээлээс ухаран гарсан байна. Үнэнийг авч хэлэхэд, хэрэглэгчидийн тухай ойлголт бол манай орны аж ахуйн нэгж болон гадаадын тэргүүний аж ахуйн нэгж хоорондын хамгийн их зөрөө болно гэж Гүө Гэпин үзсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ, үндэстэн дамнасан компани хятадын зах зээлд орож ирсний дараа жижиглэнгийн худалдааны өрсөлдөөн улам ширүүрсэн байна. Бид тэднээс сурахаар барахгүй зээлдэн ашиглаж, шинийг бүтээх хэрэгтэй. Бид шинийг бүтээхээр дамжин өрсөлдөөнд давуу байр эзлэх хэрэгтэй гэжээ.

     Хятадын жижиглэнгийн худалдаа өөрийн орших орон зайгаа эрэлхилэж эхэлсэн байна. Шанхай хотын Үюань хямдаар борлуулах дэлгүүр, Чидян сүпермаркт зэрэг худалдаа дунд хямд үнэтэй зах зээлд чиглүүлж сүпермаркт ажиллуулж эхэлсэн байна. Зарим том оврын сүпермаркт ч дунд дээд зиндааны зах зээлд чиглүүлж ажиллаж эхэлсэн байна. Шанхай хотын Хуалянь сүпермаркт өөрийн дэлгүүрийн дүр төрхдөө зураг төсөл хийж, дээд зиндааны амьд загас зараахай оруулж, гадаадаас 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүн импортоор оруулж эргэн тойрны өндөр орлоготой хэрэглэгчидийн шаардалгыг хангасан байна. Эдгээр шинэ байдал нь бүр энэ оны жижиглэнгийн худалдааны онцлог шинж болсон байна.

     Манай зарим аж ахуйн нэгжүүд сайн бодолхилахгүйгээр өргөтгөл хийж, ямар ч зүйлийг бүр эрхэлж, ямар ч зүйл хийж чадахгүй байсан байна. Бид бүс нутагийн чанартай бодлого тогтоож, санаан таваараа өргөтгөл хийхгүй байж, тэр бүс нутагт буур суурьтай ажиллаж чадвал өөрийн өрсөлдөх хүчнээ дээшлүүлж чадна гэж Гүө Гэпин 2005 оны Хятадын жижиглэнгийн худалдааны хөгжлийг дүгнэн хэлэх үедээ энэхүү шинэ санлаа дэвшүүлсэн байна.

     Харалтаа бүс нутгийн зах зээлд шилжүүлж, бүс нутгийн зах зээлийн давуулагийг бадруулах бол аж ахуйн нэгжийн бүс нутгийн өрсөлдөөнд ялалт байгуулахын дээдийн эрдэнэ мөн. Хятадын жижиглэнгийн худалдааны аж ахуйн нэгжид авч хэлвэл, бүс нутгийн зах зээлд харалтаа тавьж, бүс нутгийн зах зээлийн өрсөлдөх хүчинг бүрэн бадруулах нь гол бодлого болох юм гэж Гүө Гэпин үзсэн байна.

     Сүгүө сүпермаркт Наньжин хотын зах зээлд асар их хувь эзэлж, Шандүн мужийн Жяюе сүпермаркт ч бүс нутагтаа нэлээд их хувь эзэлж, өөр өөрийн давуулгаа бадруулж их хөгжсөн байна.