Дорнын эмэгтэйчүүдийн эелдэг зөлөөн зан ааль нь дэлхий данинд нэртэй юм. Одоо эмэгтэйчүүдийн нийгмийн үйл ажиллагаанд оролцохыг дагалдан Хятадын ажил мэрэгжлийн эмэгтэйчүүдийн тоо ч тасралтгүй нэмэгдэж ирлээ. Эдгээр эмэгтэйчүүд уламжиллат зан чанраа хадгалахын зэрэгцээ цагийн урасгалыг даган өөрийн хэв намбаа харуулж байна.
Бээжин хотын баруун хэсэгт байрладаг Жинь Юань шинэ Яньша худалдааны төв бол дэлхийд ч тоотой цөөн хэдэн том оврын худалдааны төвийн нэг юм. Тэнд 400 гаруй брэнд дэлгүүр байдаг юм. Жинь Юань шинэ Яньша худалдааны төвийн ерөнхий захирал хатагтай Фү Юехун сурвалжлагчид хэлэхдээ, Жинь Юаний ажилтан ажилчидын тал хувиас дээшх нь эмгтэйчүүд байдаг юм.
Одоо бизнес, үйлчилгээний салбарт бүр эмэгтэйчүүд олон байдаг. манай компани бол яг ийм байдалтай. Дунд зэргэллээс дээших удирдах албанд бараг 2/3 хувийн эмэгтэйчүүд байдаг. Тэд өөр өөрийн албан тушаалдаа гармагай ажиллаж бйана. Тэд өөрийн боловсрлоо дээшлүүлэхээр барахгүй моод болсон хувцас хунар өмөсч, өөрийн биеt маш чимбай гоён чимсэн байдаг юм гэжээ.
Жинь Юань шинэ Яньша худалдааны төвийн эмэгтэй ажилтадтай адилаар хятадын ажил мэрэгжлийн эмэгтэйчүүд бүр цагийн урасгалыг даган моод болсон хувцас өмөсч, нүүрээ цэвэрхэн будан, үс гижигээ аятай янзалан, янз бүрийн өнгөөр будаж, цаг болзон гоо сайханы газар, бие билдаржуулах клубаар орож байдаг. Моод болсон юум хөөцөлдөх нь тэдний өдөр тутамын заавал анхаарах ажил болжээ.
Хятадын эмэгтэйчүүдийн моод болсон зүйлийг эрхэмлэх болсон тухай энэ бол тэдний шинэ цаг үед өөрийн өртгөө биелүүлэх гэсэн шаардлага мөн гэж мэрэгжилтэд үзсэн байна. Хятадын эмэгтэйчүүд хүүхдийн ажил үйлсийн хөгжлийн төвийн хариуцсан хатагтай Жан Чи сурвалжлагчид хэлэхдээ, өнөө хятадын эмэгтэйчүүдийн ажил эрхэлж байгаа хүн нийт ажил хийж байгаа хүний 40%-г эзэлж байна. Тэд нэгэнт хятадын эдийн засгийн хөгжлийн чухал хүчин болсон байна гэжээ. Зах зээлийн өрсөлдөөний ширүүсэх болон бизнесийн үйл хэрэг олширахыг дагалдан моод хөөцөлдөх нь эмэгтэйчүүдийн өөрийн биеийн хөгжлийн шаардлага болжээ.
Хятадын эмэгтэйчүүдийн моод хөөцөлдөх нь өргөн агуулгатай болсон байна. Тэд гоёж будах, засаж чимэглэхээ анхаарахаар барахгүй үг ярих, алхаж гишгэхээ хүртэл анхаарах болжээ. Эдгээр нь өндөр цалинтай хүмүүсийн онцлог болж байна.
BMW авто машины Бээжин дэх худалдааны төлөөлөгч хатагтай Ли Ин бол хятадын авто машины салбарт моод эмэгтэй гэж нэрт гарсан юм. Тэрээр өөрийн моодны тухай ойлголтоо ярих үед хэлэхдээ, нэг хүний ярих, суух хөдөлгөөн бүр нь түүний боловсролыг харуулж байдаг. Иймээс би энэ талаар их анхаардаг юм. өдөр бүр янз бүрийн хүнтэй уулзаж яриж байхдаа би нэг зарчимыг баримталдаг. Даруй түүнд аятай харагдахыг хичээдэг юм. өөрөөр хэлвэл ямар байдалд ямар янзтай байх гэсэн болно гэжээ.
Ерөнхийд нь авч хэлвэл хятадын эмэгтэйчүүдийн боловсрол, бизнесийн дүр төрх зэрэг талаар улам нэг алхам дээшлүүлж, боловсронгуй болгох хэрэгтэй байна.
Моодны тухай яриад байхдаа, чухам юуг моод гэх вэ? Гэвэл хүн болгон өөр өөрийн үзэлттэй байдаг. BMW авто машины Бээжин дэх худалдааны төлөөлөгч хатагтай Ли Ингийн хэлсэн шигээр моодны үндэс суурь бол өөрийн биедээ бүрэн итгэлтэй байх явдал болно. Итгэлтэй байх нь эмэгтэйчүүдийн улам гэрэл цацрангуй болгодог юм.
Би моодонд орох нь биедээ итгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Үүнээс гадна бас энгийн байх ёстой. Хамгийн моод байхад аяндаан хүрч ирсэн амьдралын байдалдаа сэтгэл ханахгүй байж өөрийн нөөц хүчнээ бадруулан өөрийгээ нийгэм нийтэд мэдрүүлэх хэрэгтэй юм гэж Ли Ин хэлэж байлаа.
|