• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-23 16:18:09    
Кино зураглаач Гү Чанвэй

Хятадын Олон Улсын Радио

     Гү Чанвэй бол Хятадын кино урлагийн салбарын нэрт хүн, Хятадыгн киноны ерөнхий зураглаач гэсэн алдартай хүн юм. Түүний найруулсан "Тогос" кино нь Хятадын үзэчидийн талархал сайшаалыг хүлээсэн бөгөөд тун саяхан Берлины кино наадмын " мөнгөн баавгай" шагнал хүртсэн юм. өнөөдөр ингээд та бүхэнд Гү Чанвэйг танилчуулхаар бэлтэглээ.

     Бид сая "Тогос" киноны бичилгээс сонслоо. Хүмүүс тус киног " сэтгэл санааны туульс" гэж үнэлж байна. Тус кино өнгөрсөн зууны 70 – 80-аад оны үеийн Хятадын нэг эгэл жирийн гэр бүлийн эгэч дүү гурвын аадал амьдрал болон хувь заяаг харуулсан байна. Эгэч нь өдөржин хий хүсэлдээ автаж, эргэн тойрны хүмүүсийн гайхсан, үл ойлгосон, гадуурхсан байдалд өөрийн өвөрмөц зан араншнаа харуулдаг. Их дүү нь жаахан мэдэрлийн согогтой, бүх юмыг дэндүү хялбар боддог бөгөөд хүн бүхэнд цайлган сэтгэлэр ханддаг боловч, хүмүүс харин түүнээр дандаа наадам доог хийдэг байлаа. Отгон дүү нь хамгийн үг дуугүй, ангийнхаа хүүхдийн хүндэтгэлийг олхыг маш хүсдэг байлаа. Эдгээр эгэл жирийн хүмүүсийн хуувь тавилан нь Хятадын 40-ээс дээш насны хүмүүсийн сэтгэлийн хөвчийг доргиулсан байна. Тэр үеийн Хятадын ард иргэдийн юм бүхэн хүрэлцээ муутай амьдарл бол тэдгээр хүмүүсийн биеээр өнгөрүүлсэн үнэн бодитой өнгрөөлт байлаа. Гү Чанвэй хэлэхдээ, энэ кино бол миний өөрийн амьдарлын өнгөргөлт, киноны баатрууд бол миний хөрш айлын хүмүүс, садан төрлүүд юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

    "Би "тогос" киноны эгэч дүү 3-тай нас хураг, би эдгээр эгэл жирийн хүмүүст хайртай. Би сүлийн 2 жил маш аз хиймэртэй явж байгаа боловч ни нуугүй хэлбэл миний гэр бүл, би өөрөө эгэл жирийн өчүүхэн хүн юм. кинод гардаг үлгэр заримдаа хэдэйгэр маш хатуу байсан ч түүнд үнэн сэтэглэг, хайр халамж дутаагүй юм. Би эдгээр эгэл жирийн хүмүүсийг сэтэглийн гүнэсээ хүндэтгэн биширдэг " гэжээ.

     Энэ жил 50 гарч байгаа Гү Чанвэй Хятадын Хи-ань хотод төрж өссөн юм. Аав ээж нь эгэл жирийн ардын багш байжээ. Тэр хархан багаасаа уран зурагт дур бахтай байж, алдарт зурагчин болох алсын хүслэнтэй байлаа. Ингээд 1978 онд Бээжингийн киноны дээд сургуулын зураглаачины ангид шалган орсон байна. 1984 оноос эхлэн Гү Чанвэй кино зураглаач болж, Хятадын нэрт кино найруулагч Жан И-мөү, Чэнь Кайгэ нартай хамтран ажиллаж, "хүүхдийн түрүү", "улаан шиш", "дуулж явана", "Лань Лин ван", "нар налайсан өдрүүд", "Япон самурай ирлээ" зэрэг шилдэг кино хийж, Хятадын еранхий зураглаач гэж үнэлэгдсэн бөгөөд "20-р зууны 100 содон зураглаач" зэрэг яруу алдар хүртсэн байна. 1993 онд Гү Чанвэй-гийн зураглсан "Ба ван хайрт хатнаа алдсан" кино нь Ганагийн киноны 46-р наадамд "алтан хилагсат модны шагнал" хүртсэн бөгөөд тэрээр мөн Америкийн Оскарын кино шагналын хамгийн шилдэг зураглаачаар нэр дэвшисэн байна. Үүний дараа Гү Чанвэй Америкийн Холливиудэд 5 жил ажиллаж, гурван Америк кино, Гурван Хятад кино хийв. Америкийн содон киног Хятадын үзэгчид үзэх дуртайтай адилхаар, Хятадын киноны содон бүтээлийг Америкийн үзэгчид ч үзэх дуртай юм гэж тэрээр үзэж байна.

     Гү Чанвэй бол ажил үйлсээ эрхэмнэн хүндэтгэдэг хүн юм. Тэрээр хийж байгаа киногоо өөрийн үр хүүхэд шиг үзэж бүх хүсэл мөрөөдөл, сэтгэл санаагаа кинодоо уусган шингээдэг. Зураглаж байгаа үедээ бусад хүний сэтгэлйиг ойлгон, кино найруулагчтай маш сайхан хамтран ажилладаг байна. Гү Чанвэй хэлэхдээ, кино чухам миний ажил мэргэжил юм уу, эсвэл амьдралын хэлбэр юм уу, би өөрөө ч ялгаж чадахгүй болсон гэжээ. Тэрээр өөрийн киноны үйлсийн хүсэл хөөцөлдөлийнхөн тухай хэлэхдээ:

     "Киноны жинхэнэ үнэ өртөг нь түүний шагнал хүртсэн эсэхд байгаа биш, харин миний сэтгэл дэх сайн киноны чухал баримжаа бол хүмүүс энэ кино олон жилийн дараа ч үзэх дуртай байж, нэчнээн жил өнгөрсэн ч мартахгүй байхад бий гэж би үзэж байна. Үүнийг биелүүлэх маш хэцүү гэдгийг би мэдэж байсан ч энэ бол миний хамгийн хийх дуртай зүйл мөн " гэжээ.