• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-23 16:30:39    
Туулайн тахал болон түүнээс сэргийлэх арга

Хятадын Олон Улсын Радио

     Туулайн тахал бол хүн болон амьтан адгууст ч амархан халдварладаг гоц халдварт өвчин юм. Халдварлан дэлгэрэх нь ч маш түргэн, хүн ийм өвчинд нэрвэгдсэн адгуус малтай ойртох юм бол тэр дороо халдвар авч, ямарч гэмтэл шархлаа эрүүл арьсан дээр нь мэдэгддэггүй юм. Үүнээс гадна туулайн тахалын бактери нь бас бохир ус идээн ундааны зүйлээр дамжин тархадаг байна. Хөдөө нутагт бол хадлангийн газар өвс хадах, овоолох, тээвэрлэх явцад тоос дэгдэхийг дагалдан тахалд нэрвэгдсэн туулай, тарвага, зурам болон шувууны баасан дахь өвчний бактери нь амьсгалын замаар дамжин хүний биед халдварладаг байна. Хорхой шавж, ялаа батгана ч бактери тараагч юм. Энэхүү бактери нь долоон голтой юм шиг амь бөхтэй болохоор туулайн тахалаар үхсэн зэрлэг туулайн махыг 20ºС хүйтэнд 3 жил хөлдөөхөд баетери нь мөн л өвчин үүсгэх чадавхтэй байдаг байна.
Харин хүн туулайн тахалд нэрвэгдхэд, 1-10 хоног мэдэгдэхгүй байдаг бөгөөд Жирийн байдалд 3-5 хоногт өвчний байдал илэрч, гэнэт даарах шиг болж, толгой өвдөн, нуруу чилж, биеийн халуун 39ºС--40ºС болдог байна. Уг өвчин хүнд тусах юм бол ухаан алдан манарах тохиолдол ч бий. Халуурах хугацаа нь хэдэн долоон хоног үргэлжилдэг байна.

     Хэрэв тахалтай туулайн арьсыг өвчих явцад халдварласан бол гарын лимфийн булчирхай цочиж, арьс хөрс шалбаран үрэвсэх илрэл гардаг. Хэн хүн тахалтай зэрлэг туулайн мах идсэний улмаас халдвар авах юм бол залгиур болон буйланд цус хурж, хүзүү эрүүгийн тунгалагийн булчирхай цочин томорч, зарим хүн бөөлжиж, гэдэс нь өвдөн чацга алдаж, ходоодноос нь цус гардаг юм. Амьсгалын замаар халдварласан бол уушигний үрэвсэл болж, алсдаа уушигний идээт хавдар болдог. Хэрэв нүдний зовхиор дамжин халдварласан бол зовхины салст бүрхэвчид цус хуран нулмис гоожиж, гэрлээс далдиран, зовхи нь хавагнах, өвдөх зэрэг байдал илэрдэг.
Туулайн тахалыг эмчлэх арга:

     Туулайн тахалын бактери нь бактерийг дарах янз бүрийн эм бэлдмэлд амархан устдаг юм. Иймээс тахалыг цаг даруйд нь тууштай эмчилдэг л юм бол 1-2 долоо хоногийн дотор өвчнийг анагааж болох юм. Уг өвчний улмаас эндэх хэмжээ нь 1% орчим байна.

     Туулайн тахалаас сэргийлэх арга:

     1, Зэрлэг туулайг агнаж, түүний махыг идхийг хориглож, үхсэн туулайн махыг ерөөс идэж болохгүй.
     2, Агнаж авчирсан зэрлэг туулайг өвчихдээ эрхбиш бээлий хийх хэрэгтэй.
     3, Хүнсний зүйлээ хулгана зэрэг мэрэгч амьтанд идүүлхээс чанд сэргийлж, уух усаа сайтар буцалгаж байх хэрэгтэй.
    4, Ой мод ихтэй, өвс билчээр элбэгтэй нутагт бол малгай, хувцас хунар, бээлий, гутал оймсоо ёсоор өмсч, хорхой шавьж, шумуул батганаас сэргийлэх хэрэгтэй.
    5, Туулайн тахалд нэрвэгдсэн хүн илэрвэл, нэн даруй эмнэлэгт тусгаарлаж, эмчийн заавраар эм бэлдмэл хэрэглэж, цэвэрлэн ариутгах ажлаа сайтар хийх хэрэгтэй. 
     6, Ер нь туулайн тахал дэлгэрвэл, даруй түргэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй бөгөөд тахалаас сэргийлэх тариа хийлгэх хэрэгтэй. Нэг удаа тариа хийлгэхэд 5 жилийн дотор уг өвчинөөс сэргийлэх үйлдлээ алдаггүй юм. /Эх материалыг Бээжингийн Ди тань эмнэлэгийн Борной хангав. Л.Буянтогтох орчуулав/