Хятадын волейболын эмэгтэй баг гуравдугаар байранд шалгарчээ
Японы Нагояд болсон Волейболын том аварга цомын тоглолтын 11-р сарын 20-ны өдрийн тэмцээнд Хятадын Волейболын эмэгтэй баг Польшийн эмэгтэй багийг 3:2-ын харьцаатайгаар хожиж, энэ удаагийн дэлхийн том аварга цомын тоглолтын гуравдугаар байр эзэлсэн байна.
Бразилийн баг тав тоглож тав хожиж, 300 мянган долларын аваргын шагналыг авсан байна. Энэ он гарснаас хойш Бразилийн эмэгтэй баг тамирчид дэлхийн волейболын эмэгтэйн том шагналт ерөнхий аваргын тоглолт, Швейцарын шилдэг багуудын аваргын тоглолтыг хамарсан, гол чухал тоглолтод тавдахь удаагаа түрүүлж байна. Хятадын эмэгтэйбагийн гол довтлогч байсан Лан пингаар гол дасгалжуулагчаа болгосон Америкийн эмэгтэй баг тамирчид 4 хожиж, нэг хожигдсон амжилтаар, хоёрдугаар байранд шалгарч, 150 мянган долларын шагнал авчээ. Лан пин энэ жил Америкийн эмэгтэй багийн гол дасгалжуулагчаар ажилснаас хойш, дэлхийн том тололтод анх удаагаа сайхан амжилт үзүүлж байна. Энэ удаагийн тоглолтод Америкийн баг Хятадын багийг 3:0-ын харьцаатайгаар хожсон байна.
Тоглолтын дараа Хятадын багийн гол дасгалжуулагч Чэнь зүн хэ хэлэхдээ, энэ удаагийн тэмцээнд Хятады баг тамирчдын хамгийн гол асуудал нь хожих хүсэл дутуу байна. Энэ нь хэдэн гол тамирчин шархтайгаас болоод тоглолтод орж чадаагүйтэй болбоотой гэжээ.
Энэ удаагийн тоглолтод 4-6-р байранд Польш, Япон, Өмнөд Солоногосын баг тамирчид орсон байна.
1 2 3 4
|