БНХАУ нь нэгдсэн олон үндэстэнтэй орон. Хятадын засгийн газраас үндэстнүүд эрх тэгш, эв санаа нэгтэй, бие биеэ туслалцсан үндэстний бодлого хэрэгжүүлж, үндэстний цөөнхийн шашныг чөлөөтэй шүтэх эрх болон зан үйлийг хүндэтгэн хамгаалж байдаг.
БНХАУ байгуулагдахаас өмнө 1947 онд Хятадын коммунист намын удирдлага дор, чөлөөлөгдөөд байгаа монгол үндэстний нутагт Хятадын мужийн хэмжээний үндэстний цөөнхийн өөртөө засах анхны район--Өвөр монголын өөртөө засах район байгуулагдав. БНХАУ байгуулагдсанаас хойш Хятадын засгийн газраас үндэстний цөөнхийн төвлөрөн суугаа районд үндэстний районы өөртөө засахыг тал бүрээр хэрэгжүүлэв. 1955 оны 10-р сарын 1-нд Синьжянгийн уйгурын өөртөө засах район байгуулагджээ.
2003 оны байдлаар Хятадад 5 өөртөө засах район, 300 өөртөө засах чжөү, 120 өөртөө засах сянь байгуулагдав. 2000 оны бүх Хятадын хүн амын тооллогоор, 55 үндэстний цөөнхөөс 44 үндэстэнд өөртөө засах район байгуулж, районы өөртөө зассан үндэстний цөөнхийн хүн ам нь үндэстний цөөнхийн нийт хүн амын 71 орчим хувийг эзэлж байна. үндэстний өөртөө засах районуудын нутаг дэвсгэр нь бүх Хятадын нийт нутаг дэвсгэрийн 64 орчим хувийг эзэлж байна.
Хятадын үндэстний цөөнхийн ард иргэдийн зонхилох нь шашин шүтдэг. Түвд үндэстэн Түвд уламжлалын буддын шашин шүтдэг, Хотон, Уйгур зэрэг үндэстэн лалын шашин шүтдэг байна. Шашны чөлөөтэй шүтлэгийг хүндэтгэн хамгаалах нь Хятадын засгийн газрын шашны асуудлаар авч явуулж байгаа урт хугацааны үндсэн бодлого болно.
Үндэстний цөөнхийн иргэдийн шашны хууль ёсны бүх хэвийн үйл ажиллагаа гүйцэд хүндэтгэгдэн баталгаажуулсан байна. Өнөө Түвдийн өөртөө засах районд 1700 гаруй шашны үйл ажиллагаа явуулдаг газартай, 46 мянган лам хуврагтай. Шиньжянийн уйгурын өөртөө засах районд 23788 лалын сүмтэй, 26000 лам хуврагтай. Нинсягийн хотон үндэстний өөртөө засах районд 3500 гаруй лалын сүм хийдтэй, 5100 лам хуврагтай.
1949 оны 9-р сарын 29-нд УТЗЗ-ын бүх Хятадын хорооны анхдагч хурлаар батлагдсан "хамтын хөтөлбөрийн" 5-р заалтад: БНХАУ-ын иргэд шашинг чөлөөтэй шүтэх эрхтэй гэж заажээ. 1954 онд батлагдсан БНХАУ-ын үндсэн хуульд: "БНХАУ-ын иргэн шашин шүтэх эрх чөлөөтэй" гэж заажээ.
1982 оны 12-р сарын 4-нд тавдахь сонгуулийн БХАТИХ-ын тавдах хурлаар батлагдсан "БНХАУ-ын үндсэн хуульд", шашин шүтэх эрх чөлөө нь иргэдийн үндсэн эрх болно гэж заажээ. БНХАУ-ын иргэн шашин шүтэх эрх чөлөөтэй. Төрийн ямарч албан байгууллага, олон нийтийн байгууллага, хувь гэсэнгүй иргэдийг албадаж байгаад шашин шүтүүлэх юм уу шашин шүтүүлэхгүй байж болохгүй, шашин шүтлэгтэй иргэн болон шүтлэггүй иргэнийг гадуурхаж болохгүй. Төрөөс шашны хэвийн үйл ажиллагааг хамгаална. Ямарч хүн шашинг ашиглан нийгмийн дэг журмыг эвдэх, иргэдийн эрүүл мэндийг хохироох, гэгээрэл боловсролын тогтолцоонд харшлах үйл ажиллагаа үйлдэж болохгүй гэж үндсэн хуулийн 36-р заалтад заажээ.
|