• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-23 17:55:15    
Зохиолч Залфанга

Хятадын Олон Улсын Радио

    Залфанга 1941 оны 10-р сарын 7-ны өдөр Өвөр монголын Жирэм аймгийн Хорчин зүүн гарын хойт хошуунд төржээ. 50-аад оны эхээр тэрээр орон нутгийнхаа бага, дунд сургуульд суралцаж, 1961 онд Өвөр монголын их сургуульд монгол хэл утага зохиолын мэрэгжлээр суралцсан байна. 1965 онд төгөснийхөө дараа урид хожид Өвөр монголын их сургууль, Өвөр монголын ардын хэвлэлийн хороо, Өвөр монголын монгол хэл бичгийн тусгай мэрэгжлийн дээд сургуульд багш, редактороор ажиллаж байжээ. 1981 онд Өвөр монголын нийгэмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн уран зохиол судлах газарт очисноосоо аваад одоо болтол ажиллаж байна.

     Түүний зохион бүтээллэгэ нь өгүүллэгэээр гол болгож, бас шүлэг, жүжиг болон утага зохиолын шүгэмж бичдэг. Залфанга 70-аад оны сүүлчээр ажлын чөлөөгөөрөө зохион бүтээллэгэ хийж эхэлжээ. Тэрээр "Цээлийн өндөр", "нутаг" зэрэг өгүүллэгийн түүвэр болон жүжгийн түүвэр "Холын түдэг гал" зэргийг хэвлүүлсэн байна. Залфанганы өгүүллэгэ нь өтгөн зузаан гунигт жүжгийн өнгө будагтай байж, зохиолын баатрын зол бус учирлыг зураглаж, амьдрал түүхийн үнэнийг тусгахын зэрэгцээ бас гуниг зовлонт байдлыг нэмэгдүүлэхэд биш харин хор амсагчын хүчирдэлтэй орчинд бат итгэлтэй байж чадахыг харуулахад хүч тавидаг байна. Иймээс Залфанганы өгүүллэгэ нь ерөнхийдөө ноцтой байдлын уур амьсгалд нэг зүйлийн шүлгийн санааны гоо сайхныг илрүүлж чаддаг байна.

     70-аад оны сүүлчээр Залфанга шинэ цаг үейн уран зохиолын хөгжилд урамшиж, ажлын чөлөөгөөрөө уран зохиол бичиж, "Цээлийн өндөр", "Дари эх", "Намрын заншлай", "Гэр бүлийн задрал" зэрэг зохиолуудыг нийтлүүлсэн байна. Түүний дотрох "Цээлийн өндөр", "Дари эх", "Гэр бүлийн задрал" зэрэг гурван зохиол нь Монголын үндэсний хэвлэлийн хорооноос хэвлүүлсэн "Хятадын одоо үейн зохиолчидын өгүүллэгийн түүвэр"-т орсон байна. Сүүлийн жилүүдэд Залфанга "Цээлийн өндөр" болон "Нутаг" гэх хоёр өгүүллэгийн түүвэр хэвлүүлсэн байна. Залфанга өгүүллэгэ бичхийн зэрэгцээ бас бусад төрлийн зохиолыг ч туршин бичиж байжээ. Тэрээр олон шүлэг нийтлүүлж, "Холын түдэг гал" гэх киноны уран зохиолын жүжгийн түүвэр болон "Хөх туг минь" гэх том хэлбэрийн түүхийн дуулалт жүжиг бичсэн байна. "Хүмүүсийн нинжин сэтгэлийг товойлгох болон хүмүүсийн гоо сайхны сэтгэлэгийг дэлгэх" нь Залфанганы уран зохиолын давцны анхаарлыг татаж байгаа гол зүйл болно. Үүнээс гадана Залфанга олон жил утага зохиолын судалгаан явуулж, 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтэлсэн бөгөөд "Монгол үндэстний одоо үейн утага зохиолын түүх" гэх тусгай бүтээлээ хэвлүүлж, орны гадана дотрох утага зохиолын давцан дах монгол үндэстний зохиолч болон зохиол бүтээлд бүх талаар , шинжлэх ухаанчаар, системтэйгээр үнэлэлт хийсэн байна.

     Монгол үндэстний одоо үейн утага зохиолын морой сорой, хүчир бэрэхшээлтэй хөгжлийн явцыг хуриангуйлан дэлгэн үзүүлж, чухал хүч нэмэр оруулсан байна. Залфанганы шагнал хүртсэн зохиол бүтээл болон эрдэм шинжилгээний өгүүлэл гэвэл, "Дари эх" гэдэг өгүүллэгэ нь Өвөр монголын өөртөө засах раионы монгол хэлээр зохион бүтээх шилдэг шагнал болон 1981 онд Өвөр монголын өөртөө засах раионы утага зохиолын зохион бүтээллэгийн 2-р зэргийн шагналыг хүрстэн байна. Түүхэт дуулалт жүжиг "Хөх туг минь" гэх зохиол нь Соёлын яам, Төвийн үндэстний хэрэг эрхэлсэн хороо, Хятадын ши жүжигчидийн нийгэмлэг зэрэг байгууллагаас олгосон "Нэгдлийн шагнал"-ыг олсон бөгөөд Өвөр монголын өөртөө засах раионы анхдагч удаагийн урлагийн зохион бүтээллэгийн "Сарна" нэрэмжит 2-р зэргийн шагналыг хүртсэн байна. Тусгай бүтээл "Монгол үндэстний одоо үейн утага зохиолын түүх" нь Хятадын одоо үейн утага зохиолын судалгааны хурлын үндэстний цөөнхийн утага зохиолын шилдэг амжилтын шагналыг хүртсэн байна.

     Одоо Залфанга Хятадын ши жүжигчидийн нийгэмлэгийн гишүүн, Олон улсын монгол судлалын нийгэмлэгийн гишүүн, Хятадын үндэстний цөөнхийн зохиолчидын нийгэмлэгийн гишүүн зэрэг нийгэмийн үүрэг тушаалтай явж байна.