• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-24 16:28:21    
Бахрейн вант улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 7 06,5 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2002 оны байдлаар 690 мянга. Түүний дотор тус улсын иргэн 63 хувийг эзэлж, бусад нь Энэтхэг, Палестин, Бангладеш, Иран, Флиппин, Оман хүн юм. Албанй хэл нь Арав хэл, нийтээр Ангил хэл хэрэглдэг. 85 хувийн оршин суугчид нь Исламын шашин шүтэж, бусад нь Христосын шхшин, Еврей шашин шүтдэг.

     Нийслэл: Манама, 2002 оны байдлаар 209 мянган хүн амтай.

     Чухал баяр дурасгалын өдөр: үндэсний баяр – 12-р сарын 16-ны өдөр.

     Ерөнхий байдал: Персийн булангийн баруун өмнөд хэсэгт байгаа арлын улс. Катар, Саудын Аравын хооронд оршидог. Халуун бүсийн элсэн цөлийн уур амьсгалтай, зундаа бөгчим халуун бөгөөд нойтон.

     Манай тооллоос өмнөх 3000 жилийн өмнө хот сууринтай байжээ. Манай тооллоос өмнөх 1000 жилд Поеникиа хүн энд ирсэн байна. Манай тооллын 7-р зуунд Аравын вант улсын нэг хэсэг болж, Басра мужид хариалагдаж байв. 1507 – 1602 онд Португаличуудад эзлэгдэв. 1602 – 1782 онд Персийн эзэнт улсын ноёрхолд байв. 1783 онд тусгар тогтоаилоо тунхаглав. Ангил 1820 онд Бахрейнд цөмөрөн орж, түүнийг шахаж байгаад Персийн булангий энхий хэлэлцээр байгуулав. 1880 онд Ангилын ивээлд багтав. 1971 оны 8-р сарын 15-ны өдөр Бахрейн тусгар тогтонив.

     2002 оны байдлаар хүн тутмын орлого 8000 ам долларт хүрч, зардалгүй эмчилгээний дүрэм хэрэгжүүлэн, оршин суугчдын эрүүл мэндийн үйлчилгээний хэмжээ 100 хувьд хүрч, дундаж наслалтын хэмжээ 73-д хүрэв.

     Бутан вант улс: Нутаг дэвсгэр: 380 мянган хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2002 оны байдлаар 810 мянга. Оршин суугчдын ихэнх нь Бутан үндэстэн, 35 хувь нь Балба үндэстэн.

     Буддын шашин бол төрийн шашин. Балба үндэстэн нь Энэтхэг шашин шүтдэг. Бутан хэл бол албаны хэл.

    Нийслэл: Тимпу, 2002 оны байдлаар 50 мянган хүн амтай.

    Чухал баяр дурасгалын өдөр: үндэсний баяр (1-р сарын 17-ны өдөр, анхны вангийн ширээнд суусан өдөр), вангийн төрсөн өдөр (11-р сарын 11-ний өдөр), вангийн ширээнд суусан өдөр (6-р сарын 2-ны өдөр).

     Ерөнхий байдал: Хималайн нурууны зүүн хэсгийн бэлд оршиж, зүүн, хойт, баруун талаараа Хятадтай хөршилж, өмнө талаараа Энэтхэгтэй хил нийлэж байна.

     Манай тооллын 7-р зуунаас Түвдийн вант улсын хариа нутаг байв. 9-р зуунаас бие даасан аймаг бүлэг болов. 18-р зуунд Ангил түрэмгийлэв. 1907 онд Бутан вант улс байгуулагдав. 1971 онд НҮБ-ын гишүүн орон болж, 1973 онд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орон болж, 1985 онд Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбооны гишүн орон болов. /М.Цэцэн бэлтгэв/