• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-24 16:39:43    
Ардчилалт сүм хийд

Хятадын Олон Улсын Радио

     Хөхнуур-Түвдийн өндөрлөгт байрлаж байгаа Түвдийн Өөртөө Засах Район бол Хятадын үндэстний таван өөртөө засах районы нэг нь юм. Хүн амынх нь олонх нь Түвд үндэстэн бөгөөд түвд уламжлалт буддын шашин шүтдэг. Цөөн бус хүний хувьд авч хэлбэл, Түвдийн сүм хийд бол дархан нууцгай газар, нэн ялангуяа сүм хийд дэх лам нарын амьдрал нэн ч дархан нууцгай санагддаг байна.

     Шань нань районы Жэ дан сууринаас 50 гаруй километр зайтай уулын хормойд, 300 гаруй жилийн түүхтэй Минжүүр сүм байрлаж байдаг. Энэ Минжүүр сүм бол Түвд уламжлалт Буддын шашны Нинмаа бүлгийн, өөрөөр хэлбэл улааны шашны сүм юм. Бас ч Түвдийн Улааны шашны хамаг эртний гурван сүм хийдийн нэг нь юм. 100 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай энэ сүмд 54 лам хуврагтай, тэдний доторхи 29 хүн нь Минжүүр сүмд ном сурч байгаа банди. Эдгээр банди уг сүмд зургаан жил ном сурсаныхаа дараа сая энэ сүмд лам болох буюу бусад сүмийн лам болцгоох юм.

     Маныг Минжүүр сүмд хүрхэд, сүмийн ардчилсан удирдах комисс нь хуралдаж байлаа. 70 нас дөхөж байгаа өндөр настан лам Зимбазалсан бол зургаан хүний бүрэлдэхүүнтэй сүмийн ардчилсан удирдах комиссын эрхлэгч. Өнөөдөр тэд хурлын явцдаа Түвд журхайн 5-р сарын 10-ны өдөр хийх шашны үйл ажиллагааны тухай бэлтгэл ажлыг авч хэлэлцэх гэж байгаа юм байна. Зимбажалсан хэлэхдээ:

    " Ерөөлийн хурал удалгүй болох гэж байна. Энэ үйл ажиллагаанд бэлтгэхийн төлөө бид одоо гурван асуудлыг авч хэлэлцьеэ. Нэгд, бичиг дурсгалын зүйлийг хамгаалах асуудал. Жил болгоны шашны үйл ажиллагаанд манай сүмд маш олон мөргөлчин сүжигтэн хуран цугларч, хүний хөл дэвжээн ихсэх болохоор бичиг дурсгалын зүйлийг хамгаалах явдал маш чухал байдаг гэлээ.

     Лам Зимбажалсан залгаад хэлэхдээ: хоёрт ерөлийн хурлын хугацааны аюулгүй байдлыг батлах асуудал бол бас ч чухал асуудал мөн. Өнгөрсөн жилүүдэд энэ шашны үйл ажиллагааны үеэр манай сүмд олонхдоо 15 мянга гаруй сүжигтэн мөргөлчид ирдэг байсан болохоор, энэ жил мөн диг журмыг сахиулах болон аюулгүй байхыг хангах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Гуравт засгийн газрын шашны ажлыг гол удирдаж байгаа салбарт байдлаа тайлагнаж, холбогдох зүтгэлтнийг урих ажил байна гэлээ.

     Ардчилалаар удирдах комиссын гишүүн Нямцэрэн бол Минжүүр сүмд хууль хэрэгжүүлэх болон гаднын зочныг хүлээн авах ажил хариуцаж байгаа ламтан юм. Тэрээр уг хурал дээр хэлэхдээ:

     "Би Минжүүр сүмийн диг журам аюулгүйн талын ажлыг хариуцаж байна. Өнгөрсөн хэдэн жилд ер осол алдаа гаргаагүй сайн ажиллаж ирсэн. Энэ удаа ч мөн хариуцсан ажлаа сайн хийх итгэлтэй байна гэжээ.

     Минжүүр сүмийн төрөл бүрийн үйлдвэрлэл болон арын албын ажил хариуцсан ардчилалар удирдах комиссын бүрэлдэхүүн Гэндэндорж залгаад ингэж ярьлаа. Тэрээр хэлэхдээ: "Би сүмийн арын албын хангамжын ажил хариуцан хэдэн жид ажиллаад нэлээд үр бүтэмж олсон байна. Энэ жил цаашид чармайж, бусад лам нарын хамт арын албын хангамжын ажлаа сайн хийе гэж бодож байна. Ардчилалаар удирдах комиссын гишүүн болгон хувь хувины хариуцсан ажлаа сайн хийж, сэтгэлээ нэгтгэн, энэ оны хурлын хугацааны ажлаа сайн биелүүлэхийг би хүсч байна гэжээ.

     Тэд нарын хуралдуулж байгаа сүмийн удирдах комиссын хурлын талаар бидний маш сонирхолтой байгааг азаад, эрхлэгч Зимбзалсан бидэнд танилцуулж хэлэхдээ:

     "1959 онд ардчилсан өөрчлөлт хийхээс өмнө, сүмийн бүх үйл явдлыг ганц гэгээн эрх мэдэн явуулж байсан. Бусад лам нар энэ тухай үг хэлэх эрхгүй байлдаа. Сүүлээр нь манай сүмд ардчилсан удирдах комисс байгуулагдаж, бүрэлдэхүүнүүдийг нь бүх сүмийн лам нар сонгон гаргасан юм. Тэхдээ эдгээр удирдах бүрэлдэхүүний ажлын хугацаа хязгааргүй. Энэ удирдах комисст орсон аль нэгэн лам хэрбээ өөрийнхөө биеийн эрүүл мэндийн шалтгаанаар тушаалаасаа огцрохыг хүсбэл, шинэ бүрэлдэхүүнийг бүх сүмийн нийт лам нар санал оруулан нөхөн сонгох юм. Сүмийн бүх үйл явдлыг бүр ардчилалаар удирдах комисс хурал хийж ярилцан зөвдөж байж шийд гаргадаг юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/