Эрхэм найз минь, энэ дугаартаа таньд махтай хуурсан гурил гэдэг хоолыг хэрхэн хийдэг тухай танилцуулья. Урьдаар тань энэ хоолыг хийхэд ямар ямар ногоо цагаа бэлтгэдэг тухай хэлж өгөе.
Материал: Цагаан гурил 300 грамм, гахайн сээрний мах 60 грамм, байцай ногооны гол 35 грамм, соёолуулсан ногоон буураг 35 грамм, наранцэцгийн тос 60 грамм, жян юү 50 грамм, жян юү 20 грамм, нарийн зурвас болгож хэрчсэн сонгино, цагаан гаа, давс, вэй жин, ляо жөү, гүнждийн тос зэргийг хэрэглэх хэмжээгээр тус бүр бэлэн болгоно. 150 грамм тунгалаг шөл бэлэн богоно.
Хийх арга: 1-рт. Гурилаа бүлээн усаар зуурч бөөрөнхйилээд, 15 минут хэртэй тавьж нийцүүлж, дараа нь гурилаа элдэж нинглээд хэрчиж чанахал бэлэн болгоно. 2-рт. Гахайн сээрний махыг нарийн зурвас болгон хэрчих ба бай цай ногооны гол болон соёлуулсан ногоон буурцгыг угааж цэвэрлээд хэрэглэхэд бэлэн болгоно. 3-рт. Тогоондоо бага зэргийн наранцэцгийн тос хийж халахаар нь 5 грамм хэрчсэн сонгино, цагаан гаагаа хийж хурч сайхан үнэр гарахаар нь, дээрээс нь хэрчсэн махаа хийж хуурна. Дараагаар нь дээрээс нь ляо жиү, жян юү болон бэлэн болгоод байсан бай цай ногооны гол болон соёлуулсан ногоон буурцгаа хийж, бага хэмжээнйи давс хийж, шөлөө дээрээс нь хиж буцлахаар нь шүүж гаргаад хэрэглэхэд бэлэн болгоно. 4-рт. Цэвэрхэн тогоонд бага зэргийн наранцэцгийн тос хийж, халахаар нь хэрчсэн түүхийи гурилаа тогоонд хийж болтол нь хуурч, саяийн бэлэн болгооод байсан шөлөө дээр нь хийж, тогооны хавхаасыг дарж, зөөлөн аглаар 2-оос 5 минут хэртэй буцалгана. Дунд нь эргүүлж, дээр нь вэй жингээ хийгээд ахиад бас 3 минут зөөлөн галаар буцалгаж, тогооны хавхаасын сөхөн, дээр нь гүнждийн тосоос бага зэрэг тусааж холиод энэ хоолыг хийж дуусах нь тэр л дээ.
Энэ хуурсан гурилтай хоол нь, ногоо нь шинэ соргог бөгөөд зөөлөн, гурил нь маш гоё амттай сайхан байдаг онцлогтой юм.
Энэ хуурсан гурилтай хоолыг хийхэд анхаарах чухалтай зүйл гэвэл, нэгд хэрчсэн махаа урьдаар цагаан гурилтай өндгөнд бөмбөрүүлж дараа нь шарвал, мах нь зөөлөн болдог. Хоёрт, гурилаа зөөлөн галаар болгохдоо гал, шөл, цаг энэ гурвыг сайхан тааруулахыг хичээх хэрэгтэй. Эс тэгвэл шөл нь ихтэж гурил нь нялбайх юм уу, шөл нь ширгэж тогоондд түлэгдэж наалдвал, үнэр амт нь сайхан биш болдог байна. \Номин бэлтгэв\
|