Сайн-Өлзий: Сайн байцгаана уу? "Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхний амар амгаланг айлтган золгож байна. Энэ өдөр нэгэн онцгой хүнийг та бүхэнтэй уулзуулж байна. Түүний нэрийг Бор-Төмөр гэдэг. Тэрээр бол манай Хятадын олон улсын радиогийн монгол хэлний хэлтсийн тэтгэвэрт гарсан ахмадын нэг болох юм. Та Хятадын олон улсын радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн газар 20 гаруй жил ажиллаад 1990 онд тэтгэвэрт гарсан. Заа тэгвэл тэтгэвэрт гарсны дараах амьдралаа манай сонсогчидод танилцуулах уу? Манай радио сонсогчид маань их сонирхох байх.
Бор-Төмөр: Хятадын засгийн газар ахмадаа харж харгалзах талаар маш сайн тэтгэвэрийн бодлого явуулж байна гэж би хувьдаа боддог юм. Надыг бол 1947 оны 7-р сард Монголоос буцаж ирсэн үеэс эхлэж ажилд орсноор тооцдог юм. Гэхдээ манай улсын тэтгэвэрийн бодлогоор бол 1949 оны 10-р сарын 1-д БНХАУ тунхаглан байгуулагдахаас өмнө ажилд орсон ахмадад зуун хувийн цалин өгдөг, эмнэлэг эрүүл хамгаалалын зардлыг ч мөн улсаас зуун хувь гаргадаг юм, үүнээр барахгүй бүх Хятадад хотын дотрох метро, автобус зэрэг унааны мөнгө гэж ерөөсөө зуун хувь хөнгөлөлтэй, цэцэрлэг, үзэсгэлэнгийн газарт ч мөн мөнгө үгүй сонирхож болдог юм. 1949 оноос хойш ажилд орсон хүмүүс тэтгэвэртээ гарахад 85 хувийн цалинг нь өгдөг бөгөөд эмнэлэгийн зардлыг нь 90 хувь улсаас гаргадаг юм. Ийм маягаар манай улс бусад улстай тэтгэвэрийн бодлогын талаар адилгүй байдаг юм. Би багаасаа юм оролдох дуртай байдаг, хөгжим бол монголд байхад сурлаа, бас дуу дуулдаг, бас зураг авна, одоо бол гайт-боол тоглож байна.
Манай радио хорооноос тэтгэвэрт гарсан хүнд зориулж олон нийгэмлэг байгуулсан юм. Одоо уран зургийн нийгэмлэг, фото зургийн нийгэмлэг, гайт-боолын нийгэмлэг нийт 8-9 нийгэмлэг байж байна. Үүнээс гадна ахмадуудын их сургууль гэж байдаг, энэ бол тэтгэвэрт гарсан хүмүүст тусгай байгуулж өгсөн сургууль болох юм. Үүнд юу ч сурч болдог, жишээлвэл, зураг зурахыг сурч болно, зураг авахыг сурч болно, компьютер сурч болно, дуу хөгжмийн үндсэн онолыг ч сурч болдог юм. Би монгол хэлний нэвтрүүлгээс тэтгэвэртээ гарсны дараа ахмадуудын найрал дууны ангид орж байсан, 3 жил дараалан бүх Хятадын хэмжээнд 1-р шагнал, алтан медаль авч байлаа. Би одоо радио хорооны гайт-боолын ангийн ахлагчийн ажил хийж байна, мөн ахмадын фото зургийн нийгэмлэгт ажил үүрэг гүйцэтгэж байна.
Энэ нэвтрүүлгийн дэлгэрэнгүй агуулгыг сонсохыг хүсвэл 2005 оны 11-р сарын 25-ний өдөр нэвтрүүлэх "Найрамдлын гүүр"-ийн шинэ дугаарт хандаарай. \ Г. Сайн-Өлзий бэлтгэв. \
|