Сая та бүхэн Ван Лихунгийн шинэ цомог дох "сэтглийн нар сар" дууг сонслоо. Шинэ цомогт Ван Лихун хөгжмийн адил бус хэв намбыг сонгон хэрэглсэн байна. Үүний дотор хятадын онцлогтой гудамжны хөгжмийг анх удаагаа туршсан юм. Тэрээр Хятадын уламжлалт хөгжмийг өрнө дахины страдын хөгжмийн хип поп хөг айзамтай уялдуулж, орчин үеийн мөртлөө хятадын сонгдог онцлогтой болгжээ. Энэх шинийг сэдсэн оролдлого нь уг CD дэх бүх дуунд харагдах болно.
Одоо Ван Лихунгийн сүүлийн үеийн шинэ цомог дох хоёр дох гол дуу болох "хулсан ойны гүнд" гэдэг дууг сонирхоё. Энэ дуунд Ван Лихунгийн шинэ оролдлогыг бүрэн харуулж чадсан юм. Дуун дотрох түвд үндэстний эрэгтэй эмэгтэйн хавсаргалт дуу, хятадын онцлогтой лимбэ болон баруун орны хип попын цохилог урнаар уялдаж, Ван Лихунгийн хөгжмийн авьяасын тухай өөрийн эрхгүй биширэх болно.
Сая та бүхэн Ван Лихунгийн сүүлийн үеийн шинэ цомог дох хоёр дох гол дуу "хулсан ойны гүнд" дууг сонслоо. Шинэ цомогт хамрагдсан 10 дуунд хайрын дуу тал хувийг эзэлсэн байна. Үүний дотор хүний сэтгэлийг хөдөлгөм "үүрдийн хайр" дуу нь Ван Лихунгийн хувь биеийн хайрын өнгрөлтийг харуулсан юм. 10 жилийн өмнө үерхэж явж байсан найз нь гэрлэх гэж байгаа чимээг дуулаад олон сэтгэгдлийн дагуу энэ дууг бичсэн байна. Энэ дуунд өнө батын хайр дурлалыг магтан дуулж, ертөнцийн хосууд зол жаргалтай явхыг ерөөжээ.
Энэ цомгийн байдлаас ажиглахад Ван Лихун хөгжмийн замналд улам ч боловсронгуй болсон юм. Хөтөлбөрийн эцсэд түүний дуулсан "алс холын газарт" дууг сонирхоё. Энэ дуунд хотын залуучуудын дотоод сэтгэлийн ертөнцийг илэрхийлсэн байна.
1 2 3
|