• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-25 16:29:52    
Чан Чүн хот

Хятадын Олон Улсын Радио

     Чан Чүн хот бол Хятадын зшшн хойт нутгийн гирин мужийн төв, тус мужийн улс төр эдийн засаг соёлын төв юм.

    Чан Чүн хот урт удаан жилийн түүхтэй хот юм. хуучин чулуун зэвсгийн үед энэ нутагт хүн төрлөхтөн оршин амьдарч байжээ. Тан улсын үед татарчууд энд Бо Хай улс байгуулж байжээ. Умард сун улсын үед энд Ляо улс байгуулагдаж байжээ. Умард сун улсын үед энд алтан улс байгуулагдаж байсан юм. Чин улсын найралт төв хааны сүүлчийн жил энд худалдаа зочин буудал наймааны зах бий болсон байлаа. 1800 оны долдугаар сард энд Чан Чүн Танхим албан ёсоор байгуулагдаж байсан юм. 1931 оны есдүгээр сарын арван наймны хэргээс хойш Чан Чүн хот Японы милитаризмийн колонийн орон болсон байна. 1948 оны аравдугаар сарын арван есны өдөр Чан Чүн хот чөлөөлөгдөж, онцгой хот болсон байна.1953 онд Хятадын төв засгийн газрын шууд хариа хот болсон байна. 1954 оноос Гирин мужийн харианд шилжсэн бөгөөд тус оны гирин мужийн төв болсон байна.

     1979 онд Чан Чүн хот нь Хятадын дэийн засгийн арван таван гол хотын нэг болсон байна. 1992 онд Хятадын гадаадад нээлттэй хил хязгаарын гол хотын нэг болж, 1994 онд социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцооны ерөнхийлсэн ир бүрэн өөрчлөлтийн болон хөрөнгийн бүтэцийг шилдэгжүүлж, аж ахуйн нэгжийн бодит хүчнийг нэмэгдүүлэх туршилтын цэг болсон байна.

     Чан Чүн хотын газрын байц нь далайн түвшнээ 137.5 метр өргөгдөж байдаг бөгөөд завсриын дулаан бүсийн уур амьсгалтай, дөрвөн улирал нь тодорхой байдаг. жилийн дундаж дулааны хэмжээ нь 4.6 хэмтэй байж, нэгдүгээр сард хамгийн хүйтэн үедээ хасах 16₮4-18.1 хэмтэй байдаг юм. хамгийн хүйтэндээ хасах 39 хэмтэй байсан удаатай. Долдугаар сард хамгийнхалуун дундажаар нэмэх 22.7-23.2 хэмтэй байж, хамгийн халуундаа нэмэх 38 хэмтэй байсан удаатай. Бүх жилдээ 2525.8-2664.8 цаг нар тусна. Хяруугүй хугацаа нь 151 хоног байдаг юм.

     Чан Чүн хот байгалийн эх баялаг арвинтай. Сунгари мөрөн, И Тун Хе гол зэрэг есөн гол мөрөнтэй, овоо, болоо зэрэг долоон нуур бүрдтэй. Нуур бүрдий хэнь ус хадгалах хэмжээ 30 сая 680 мянган шо метр байдаг. газрын хөрсөн дээр байгаа усны эх баялаг нь нэг тэрбум хоёр зуун сая шо метрт хүч байдаг юм. Чан Чүн хот нийт нэг сая зуу гаруй мянган хамвтгай дөрвөлжин км тариан газартай, тариан газар нь нийт нутаг дэвсгэрийн талбайн 58%-ыг эзэлж байдаг юм. энэ нутаг хар шорой зэрэг өн шимлэг хөрс шоройтой. Чан Чүн хот нь тал нутаг, өвст уул элбэгтэй. Жилд 170 гаруй мянган тонн өвс бэлтгэх чадалтай.

     Чан Чүн хотод Жин Юй Тан гэдэг улсын хэмжээний аялал жуулчлалын үзэмжит раион байдаг. үүнээс гадна хуурмаг манж улсын хааны ордон болон Ляо улсын эртний суврага зэрэг түүхий соёлын дурсгалт газрууд байдаг юм.